“Сургуулийн орчинд ухаалаг утаснаас өөрийгөө хамгаалъя” аян үргэлжилж байна

Э.Тэргэл | Zindaa.mn
2018 оны 11 сарын 14

Нийслэлийн хэмжээнд “Сургуулийн орчинд ухаалаг утаснаас өөрийгөө хамгаалъя” аян үргэлжилж байна.

Энэхүү аяны хүрээнд Хан-Уул дүүргийн ерөнхий боловсролын 52 дугаар сургуулийн 7-12 дугаар ангийн сурагчдад Засгийн газрын 2018 оны 9 дүгээр сарын 276 тоот тогтоолын ач холбогдол, сурагчдыг цахим гэмт хэрэг, гадуурхалд өртөхөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр сургалт зохион байгууллаа.

Тус аяныг “Хөгжлийн хөтөч” төрийн бус байгууллагатай хамтран зохион байгуулсан бөгөөд энэ удаагийн сургалт 3 ээлжээр хичээллэж, ахлах ангийн 300 орчим сурагч хамрагдлаа.


Эх сурвалж: Нийслэлийн Цагдаагийн газар

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top