МЭХ: 13 настай охиныг хөнөөсөн хэргийн шүүх хурлын үеэр жагсана

Автор | Zindaa.mn
2018 оны 11 сарын 15

Монголын эмэгтэйчүүдийн холбоо /МЭХ/-ноос өнөөдөр (2018.11.15) мэдээлэл хийлээ. Тус холбооноос “Очир” төвд амиа алдсан 13 настай охины дурсгалыг хүндэтгэж, түүнд тохиолдсон хэргийг үнэн мөнөөр шийдэхийг хүсч, арваннэгдүгээр сарын 21-нд жагсахаар болжээ. Энэ өдөр нийслэлийн  Баянзүрх дүүргийн шүүхэд эл хэрэгт холбогдсон сэжигтнүүдийг шүүх хурал болох юм.

Монголын эмэгтэйчүүдийн холбоо “Хүчирхийллийг хүчгүйдүүлье” тайван жагсаал хийгээд зогсохгүй  хэргийг үнэн зөв шийдэгдтэл гишүүд болон гишүүн байгууллагуудын төлөөллийг хамруулан эсэргүүцлийн хөдөлгөөн өрнүүлнэ гэлээ.

Тус холбооны удирдлагууд охины аминд хүрсэн этгээдүүдийн ялыг хөнгөрүүлэх, ялаас мултрах байдал бий болгох нь нийгэмд шударга ёсны үнэлэмжид сөрөг нөлөөтэй тул зориуд анхааралдаа авах нь зүйтэй гэж үзэж, дээрх жагсаалыг зохион байгуулахаар болсныг хэллээ. Мөн "13 настай охиныг архи уусан, биеэ үнэлэгч байсан мэтээр нэр төрд нь халдаж байгаа учраас эмэгтэйчүүд, ээжүүд дуу хоолгойгоо нэгтгэж байгаа" гэж хэвлэлийн хурлын үеэр онцолсон. Хэвлэлийн бага хуралд талийгаач охины эмээ С.Оюунцэцэг мөн оролцсон юм.

Д.ДАМДИН

www.zindaa.mn

 

 

 

Д.ДАМДИНДОРЖ

WWW.ZINDAA.MN

Сэтгэгдэл ( 6 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
мангар гар(202.21.127.18) 2018 оны 11 сарын 16

Талийгаачийн эмээгээс өөр ар гэрийн хүмүүс байдаггүй юмуу.

Бат(202.9.42.234) 2018 оны 11 сарын 16

Үндсэн хуулинд параламентаа 2 танхимтай болгох эсвэл ёрөнхийлөгчийн засаглалтай болж төрийн ажилд хяналт тавихгүй бол төр мухардалд орлоо

зочин (192.82.64.160) 2018 оны 11 сарын 16

Хөөрхий охины ар гэрийг ашиглан ашиг хонжоо хайсан нэр дэвшихийг хүсэгчид мөн ч их шоу хийж бна даа

zochin USA(73.158.209.239) 2018 оны 11 сарын 16

Zov tegej arga hemjee avah heregtei, buhel buten hun alchihaad ooroo uhsen gesen um yriad baigaa humuus ylaa uureh heregtei

Зочин(122.201.21.112) 2018 оны 11 сарын 15

Zuv zuv. Aluurchdiig herhen unen zuv shuuhiig hartsgaay! Demjij bna.

Зочин(202.9.43.151) 2018 оны 11 сарын 15

Дэмжиж байна . Жагсаалд очиноо

Top