"Лантуун Дохио" ТББ “Ид шидийн орон” цогц төвийн хоёр дахь шатны төслөө эхлүүлээд байгаа билээ. "Ид шидийн орон 2” төв нь Улиастайн эцэст 4.200 мкв талбайд хүүхэд хамгаалал хөгжлийн төв, спорт комплекс, тоглоомын талбай, ногоон байгууламж, цэцэрлэгт хүрээлэн, гараш болон түр байрлах байрнаас бүрдсэн цогц төв болох юм.
“Ид шидийн орон” төсөл нь улсын төсвөөс ямар нэгэн татаас авалгүйгээр олон нийтийн хандиваар бүтэж буй. Шинэ төслийг "Энержи Ресурс" компани дэмжиж, нийт шаардлагатай санхүүжилтийн тэн хагасыг буюу 740 сая төгрөгийн санхүүжилт олгосон. Тэгвэл хоёр дахь удаагийн төсөлд зориулсан иргэдийн хандивыг тэмээчин бүсгүй Н.Байгалмаа эхлүүлжээ. Тэрбээр өнөөдөр /2018.11.16/ Улиастайн эцэст очиж, 500 мянган төгрөгийг зохион байгуулагчдад гардуулав.
Н.Байгалмаа нь Улаанбаатараас Лондон хүртэлх 12 мянган километр замыг тэмээгээр туулах аялал эхлүүлсэн бүсгүй юм.
Төслийг санаачлагч Ч.Ганжавхлан энэ талаар “Тэмээчин бүсгүй Н.Байгалмаа гэр бүлээрээ зорьж ирэн, “Ид шидийн орон 2” төвийн 01 хандив буюу анхны хандив 500.000 төгрөгийг хандивласан. Их үйлс, холын аянд нь амжилт хүсье. Зам тань дардан байг” гэжээ.
Т.АМАРАА
ZINDAA.MN
Сэтгэгдэл ( 5 )
Нэг харагдахгүй бол мартагдах байжээ. Тиймийн тулд дажгүй гаргалгаа олсон байна. Мэдээнийхээ гарчигийг зөв бичээрэй, хө.
Тэмээтэй аялалаа яасан вэ гэдгийг мэдмээр байна худлаа ярьдаг юм биш үү
Энэ авгай ер нь нэлээд шизотой юм биш үү.
Тэмээгээр яваад байвал мөнгөтэй болох юм биш үү...Тэмээ авна
Байгалмаа чинь нөгөө тэмээн аялалаа яасан бэ