Б.Золжаргал: ”Тэрбумын хэрэг” зөвхөн эхлэл

10 цагийн өмнө

УДЭТ-ын жүжигчин Б.Шинэбаяр, Э.Тодгэрэл, Б.Золжаргал нар "YB" энтертайментыг байгуулж, дэлгэцийн уран бүтээлд ханцуй шамлан орж байгаагаа дуулгаж байсан. Тэгвэл өчигдөр /2018.11.16/ "Тэмбумын хэрэг" анхны уран бүтээлээ өлгийдөн авлаа. Тус кинонд Гавьяат жүжигчин А.Сувд, Ардын жүжигчин А.Дашпэлжээ, УДЭТ-ын жүжигчин Э.Баттөр, Б.Одончимэг нарын уран бүтээлчид тоглосон байна. Киноны нээлтийн үеэр УДЭТ-ын жүжигчин Б.Золжаргалын сэтгэгдлийг сонслоо. Түүнийг бид хөнгөн атлетикийн шилдэг тамирчин М.Анхцэцэгийн нөхөр гэдгээр спортын хүрээнийхэн илүү таньж байгаа байх. Харин урлаг сонирхогчид бол театрын тайзнаа бүтээсэн шилдэг дүрээр нь сайн мэднэ. Б.Золжаргал, М.Анхцэцэг нар саяхан бүл нэмсэн билээ.

-------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------

-Анхны дэлгэцийн уран бүтээлээ өлгийдөн авч байгаадаа баяртай байна. Намайг бодвол Шинээ, Тодоо хоёр олон кинонд тоглосон туршлагатай. Харин миний хувьд анхны гол дүр учраас догдлол, сандрал дүүрэн байна. Бид гурав  яг  гурван жил "Тэрбумын хэрэг" киноны санааг бодож явсан. Тэгээд найруулагч А.Миеэгомбо ахад хэлж, зохиол бэлэн болсон байдаг. Киноныхаа ард гарсандаа маш их баяртай байна, бүр үг ч гардаггүй ээ. Би өөрийгөө их даруухан хүн гэж боддог. Гэтэл "Тэрбумын хэрэг" кинон дээр ажилласан дүр маань хүний өмнөөс амьдарч байгаа, найзуудыгаа зовоосон, хувь хүнээс маань маш өөр дүр учраас ур чадвар ихээхэн шаардсан. Кинонд тоглох нэг хэрэг, бие дааж өөрсдөө уран бүтээлийн ард гарна гэдэг өөр ажил юм байна. Бид гурвын хувьд энэ уран бүтээл маань эхлэл. Цаашдаа тайзны уран бүтээлд ч анхаарна гэсэн бодолтой байгаа.

-Та саяхан аав болсон. Тэр үед төрсөн мэдрэмж юу байв? Таарсан дээрээ амжаад асууж байгаа юм шүү?
 

-Үгээр илэрхийлэхийн аргагүй тийм их таашаал, мэдрэмж авдаг юм билээ. Ханийгаа төрөхөд хажууд нь байсан. Ухаан алдаад уначихвий гэсэн айдас байсан ч хүүхэд төрж байгаа бичлэг үзэж, бэлдсэн болохоор харьцангуй гайгүй байсан. Өөрийн эрхгүй баярын нулимс урсдаг юм билээ. Эмч нараас ичээд нулимсаа нуугаад, үүдэнд гарч арччихаад буцаж орсон. Тэгсэн ч гэсэн хүүгээ харахаар л уйлаад байсан.



Д.ЦЭЦЭГ

WWW.ZINDAA.MN

Сэтгэгдэл ( 7 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Хог түүгч(150.129.140.163) 2018 оны 11 сарын 18

Би ч бас гайхаад байж б-на Ийм юу ч мэдэхгүй хөндий хонгионууд их байх юм даа

Төмөр замчин (202.179.31.14) 2018 оны 11 сарын 18

Гавъяат жүжигчин А.Сувд гэж бас байх уу. Ямар жүжигчин байна вэ. Зиндаагийнхан сэтгүүлч нэртэй мал нарынхаа мэдлэгийг сайжруулаач.

гэсгээгч(103.240.240.73) 7 цагийн өмнө

2020оны олимпын аварга болх хүнийг хүүхэдтэй болгож тамиргүй болгосон чамайг ядажмөнгө хүрэл авахгүй бол1 зөөлхөн алгаднаа

suugii(202.179.31.82) 13 цагийн өмнө

ta nar yah gj tegj baidgiin negiigee doosh ni hij l bwal bah ni hanaj baidag muuhai humuus we

Аа(202.9.42.174) 16 цагийн өмнө

АРДЫН ЖYЖИГЧИН Н. СУВД Л ГЭМЭЭР ЮМ...

Үзэгч(66.181.180.142) 16 цагийн өмнө

Баяр хүргэе! Хөөрхөн кино

Зочин(202.179.24.23) 17 цагийн өмнө

ХӨНГӨН ХЯЛБАР АРГААР МӨНГӨ АЛДАР НЭР ОЛЖ АВАХ ГЭСЭН БУСДЫН БҮТЭЭЛИЙГ БУЗАРЛАН ХУУЛБАРЛАГЧИД ОЛШИРСОН НЬ ЭМГЭНЭЛ.МАНАЙ АЛДАРТАНГУУД МӨНГӨНД НЬ БОЛСОН БАЙЛГҮЙ ТҮҮНЭЭС БИШ НОВШИЙН НАСГҮЙ БҮТЭЭЛД ТОГЛОХГҮЙ Л БАЙСАН ДАА.АЛДАРТНУУДЫГ ТОГЛУУЛЖ АЛДАР НЭР ОЛЖ АВАХ ДАЛД САНАА ГЭЖ.

Top