Төрийн үйлчилгээний цахим шилжилт нээлтийн үйл ажиллагаа болно

Э.Тэргэл | Zindaa.mn
2018 оны 11 сарын 19

Нийслэлийн Мэдээллийн технологийн газраас нийслэлээс үзүүлж буй төрийн үйлчилгээний чанар, хүртээмжийг нэмэгдүүлэхээр ажиллаж байна. Уг зорилтын хүрээнд төрийн үйлчилгээг цахим хэлбэрт үе шаттайгаар шилжүүлж, үйлчилгээний шат дамжлагыг багасгах, нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудын хооронд мэдээлэл солилцох шинэ технологи бүхий цогц системийг нэвтрүүлээд байна. Системүүдийг олон нийтэд танилцуулах арга хэмжээ маргааш буюу арваннэгдүгээр сарын 20-нд Туушин зочид буудлын Соёмбо танхимд зохион байгуулах гэж байна. 10:00 цагт “Төрийн үйлчилгээний цахим шилжилт” арга хэмжээний нээлт болох бол 14:00 цагт Орон зайн мэдээллийн системд суурилсан нийслэлийн хот байгуулалтын дундын мэдээллийн сангийн нээлт болох юм.Нээлтийн арга хэмжээнд Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, Харилцаа, холбоо, мэдээллийн технологийн газар болон холбогдох яам, агентлагууд, нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудын удирдлага, нэгжийн дарга, хүний нөөцийн болон мэдээллийн технологи хариуцсан ажилтнууд оролцоно.

Эх сурвалж: Нийслэлийн Мэдээллийн технологийн газар

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top