Агаарын тээврийн салбарын өвөлжилтийн бэлтгэл 100 хувь хангагджээ

Э.Тэргэл | Zindaa.mn
2018 оны 11 сарын 19

Зам, тээврийн хөгжлийн яамны дэд сайд Л.Халтар тус салбарт өнгөрсөн 14 хоногийн хугацаанд хийж гүйцэтгэсэн ажлын явц, үүргийн биелэлттэй танилцлаа. Агаарын тээврийн салбарт өвөлжилтийн бэлтгэл 100 хувь хангагдсан төдийгүй хөшгийн хөндийн хоёр барилга дулаанаа авчээ. Тэгвэл өнгөрсөн 14 хоногийн хугацаанд Монгол улс дээгүүр 107 мянга 500 нислэг үйлдэгдсэн мэдээтэй байна. Зорчигдийн тоо өмнөх жилтэй харьцуулахад өсчээ.

Төмөр замын салбарт газар тариалангийн бүс нутгийн улаанбуудайн тээвэрлэлт дууссан. Зорчигч тээвэрлэлт 96,5 хувьтай явагдаж байна. Өвөлжилтийн бэлтгэл байдлын хүрээнд дулааны станцуудын нүүрс нөөцлөлт “ТЭЦ-2” ТӨХК 12 хоног, “Амгалан” дулааны станц 10 хоног, “ТЭЦ-3” ТӨХК 19 хоногийн нөөцтэй байна. Авто тээврийн салбарт өвөлжилтийн бэлтгэл байдал бүрэн хангагдаж Дархан, Сэлэнгийн чиглэлийн замд 5000м3 элс хайрга хөвөөлсөн 21 цэг дээр шуурхай хэсэг ажиллуулж байна. Халтиргаа гулгаа үүсдэг 91 цэг дээр 6000м3 элс хайрга, 200кг давс, 7000м3 элс хайргын хольцыг нөөцөлсөн байдалтай байна хэмээн холбогдох салбарын дарга нар мэдээллэв. ЗТХ-ийн дэд сайд Л.Халтар байгууллагын дарга нар 2019 оны үйл ажиллагааны санхүү эдийн засгийн төлөвлөгөөг багцлах ажилдаа анхаарч, ирэх оны хаврын чуулганаар хэлэлцүүлэх дөрвөн хуулийн төслийг сайтар бэлтгэж, бэлтгэл хангах, он дуусаж байгаатай холбогдуулан хийгдэж буй ажлуудаа эрчимжүүлж ажиллахыг үүрэгдлээ.

Эх сурвалж: Зам, тээврийн хөгжлийн яам

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
zochin(150.129.143.177) 2018 оны 11 сарын 19

ubtz orsoldolgui yah ve

0  |  0
Top