ӨРНИЙН ЗУРХАЙ: Хониныхонд хувь тавилан том боломж олгоно

Автор | Zindaa.mn
2018 оны 11 сарын 20

 

  Хонь

Өнөөдөр та олны анхаарлын төвд байна. Хүмүүс танд эерэгээр анхаарал хандуулна. Хувь тавилан танд хамгийн холын мөрөөдөл, төлөвлөгөөгөө биелүүлэх боломж олгоно.

  Үхэр

Хэн нэгэн таныг удирдахыг хүснэ. Бүхий л өдөржингөө хэн нэгний хүүхэлдэй байхыг хүсэхгүй бол үгүй гэж хэлж чаддаг байх хэрэгтэй.

  Ихэр

Ямар нэгэн зүйл дутуу мэт санагдах өдөр. Өнөөдөр энгийн өдөр байх боловч таны зүрх сэтгэл ямар нэгэн ер бусын зүйл хүснэ. Хүмүүс таны өмнөөс юу ч хийхгүй учир зөвхөн өөртөө итгэ.

  Мэлхий

Ямар нэгэн хэрэгтэй, ашигтай зүйл хийхийг хүснэ. Эхний ээлжинд гэрээ янзал. Гэртээ шинэ тавилгууд худалдаж авч болох юм.

  Арслан

Аливаа зүйл амархан бүтэх өдөр. Зохион байгуулалттай зан тань эргэн тойрны хүмүүсийг гайхашруулна. Та ч өөрөө үүндээ гайхах болно. Төлөвлөгөөнүүдээ алхам алхамаар биелүүлэхэд тохиромжтой өдөр.

  Охин

Амьдрал гэдэг бол багадаа тоглодог байсан тоглоом биш. Хүмүүсийг удирдан чиглүүлэхдээ хэт тушаангуй байх хэрэггүй.

  Жинлүүр

Эерэг энергиэр дүүрэн байна. Таны мэдрэмж, оюун бодол тэнцвэртэй байж, ихийг хийж бүтээнэ. Ямар нэгэн ер бусын зүйл худалдаж авахыг хүснэ.

  Хилэнц

Ямар ч ажил хийх, эхлэхэд таатай өдөр. Боломжуудыг анзааралгүй өнгөрүүлж болохгүй. Эрч хүчээ хий хоосон зүйлд үрэх хэрэггүй.

  Нум

Нийгмийн амьдралд ор. Та өөртөө ашигтайгаар ажиллаж чадна. Өнөөдөр таны мөрдөх цорын ганц дүрэм бол сэтгэл хөдлөлөө хянах.

  Матар

Ар гэрийн асуудлууд толгойг тань гашилгана. Асуудлыг урьдынхаасаа энгийнээр шийд. Маргаан эхлэх үед зохицуулж чаддаг зан тань гэрт болон ажил дээр эерэг энерги түгээнэ.

  Хумх

Амьдралдаа төдийгүй оюун бодолдоо эзэн нь байж чадна. Хумхынханд өнөөдөр хэн ч зөвлөгөө өгсөн нэмэргүй. Та өөрийнхөөрөө л хийнэ.

  Загас

Мөнгө санхүүгийн асуудал нааштайгаар эргэнэ. Дотоод тэнцвэрээ сайн хадгална. Ажил хэрэг ч сайн байна. Сэтгэл хөдлөлдөө анхаар.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top