Сэдэв: Хоол, тамхины маргаанаас үүдэж хойд эцгээ хөнөөжээ

Автор | Zindaa.mn
2018 оны 11 сарын 20

Манай улсын Эрүүгийн хуульд сүүлийн 60 жилийн хугацаанд үр нөлөөтэй хөгжил гарсан гэж зарим судлаач дүгнэдэг. Энэ нь ч учир шалтгаантай. Эрүүгийн хуульд олон удаа өөрчлөлт орж, 2015 онд шинэчилсэн найруулга хийгдэж, 2017 оноос мөрдөж эхэлсэн. Эрүүгийн хуулийн зөв хэрэглээний асуудал шүүхийн шийдвэр дамжин гардаг гэдэг. Энэ явцад шүүх хэр шинжлэх ухааны үндэслэлтэйгээр хэргийг шийдвэрлэдэг вэ гэсэн асуултад нэгэн судлаач хариулт олохыг хичээжээ.

Хууль боловсронгуй боллоо гээд нийгэмд шударга, ёс тэгш байдал бий болж, бүх зүйл сайн, сайхан болно гэсэн үг биш. Шинжлэх ухааны үндэслэлтэйгээр амьдралд хэрэгжүүлж байж сая цогц болно.


Хойд эцгээ яагаад хөнөөсөн жишээ!

Судлаач Хэнтийн аймгийн  Бор-Өндөр дахь Сум дундын шүүхийн 2016 оны дөрөвдүгээр сарын 06-ны өдрийн 49 дүгээр магадлал, Улсын дээд шүүхийн 2016 оны тавдугаар сарын 20-ны өдрийн 144 тоот тогтоолоор шийдэгдсэн хэргээр жишээ татжээ. Гэмт хэрэг 2015 оны тавдугаар сарын 15-ны оройн 19.00 цагийн үед үйлдэгджээ. Шүүгдэгч О.М өөрийн ээж Л.Отгонсүрэнгийн гэрт хоол идэхээр ирж, гал тогооны өрөөнд байх үед хойд эцэг Ц.А нь орж ирэн, тамхи асуухад нь байхгүй гэж хэлжээ. Улсаар хоол, ундтай холбоотой хэрүүл өдсөнөөр зодоон эхэлсэн аж. Ц.А ширээний дэргэд байсан сандлаар М.О-г уруул, хамар орчимд нь цохиж, мөргөсөн байдаг бөгөөд О.М хариу үйлдэл үзүүлж, Ц.А-г цохих үед довжоонд тээглэн коридорын ханыг дагзаараа мөргөн, хүнд гэмтэл авсны улмаас нас барсан байна.

Шүүх хэрхэн шийдвэрлэв

Хэрэг мөрдөн байцаалтаас шүүхийн шатанд иржээ. Шүүгдэгч О.М согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хойд эцэг Ц.А-г шууд бус санаатайгаар хөнөөсөн  хэрэгт буруутгагдсан. Түүнийг хүн амины хэрэгт буруутган, анхан шатны шүүхээс 10 жил нэг сар хорих  ялыг жирийн дэглэмтэй ангид  эдлүүлэхээр шийдвэрлэсэн байна. Давах шатны шүүх анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээсэн. Шүүхийн анхан шатны шийдвэрт ямар нэгэн алдаа байсан гэдгийг судлаач шинжилжээ. Судлаач "Гэрч Э.Д, Б.А нар нь  хэрэг гарах үеийн биш  О.М-ын хувийн зан  чанарын байдлын талаар мэдүүлэг өгсөн. Гэрч хэрэг гарах үеийн биш маргааш өдрийн явдлыг мэдүүлсэн байдлаас О.М-ыг хүнийг хүсэж болон мэдэж алахыг мэдэх боломжгүй" гэж үзжээ. Анхан шатны шүүхийн шийдвэрт авагдсан нотлох баримтаар О.М-ыг санаатай гэмт хэрэг үйлдсэн гэсэн үндэслэл хангалттай биш, баримт, хэргийн үйлдлийн баримт хоёрын харилцан хамаарлыг задлан шинжлээгүй гэж судлаач “тайлбарласан” байна. Харин Хяналтын шатны шүүх анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг өөрчилж, О.М-ыг Эрүүгийн хуулийн 93.1-т зааснаар “Санаа сэтгэл нь хүчтэй цочрон давчидсан үед бусдыг санаатай алах гэмт хэрэг үйлдсэн” гэж дүгнэжээ. Судлаачийн дүгнэлтэд “О.М нь үйлдэлдээ хяналт тавих чадвараа их хэмжээгээр алдсан нотлох баримт, шинжээч эмчийн дүгнэлт алга” гэж дурджээ.

Судлаач хэргийн шийдвэрийг хэрхэн дүгнэсэн бэ?

Судлаач анхан болон давж заалдах шатны шүүхийн хуулийн зүйл, заалтын нөхцөл байдалд үл нийцэх нотлох баримтыг үнэлж, шийдвэр гаргаж байгаа нь шүүхийн шийдвэрийн шинжлэх ухааны үндэслэлийг бууруулж, механик байдалд шилжүүлж байна гэж үзсэн аж. Шүүгч хэдийгээр өөрийн дотоод итгэлийн үндсэн дээр хэргийг шийдвэрлэх хэдий ч шийдвэр нь ямагт үндэслэлтэй байх ёстой. Тэр үндэслэл нь хууль зүйн шинжлэх ухааны үндэслэлтэй байхыг тайлбарлажээ. Шүүх хэргийг шийдвэрлэхдээ гол төлөв тухайн хэргийн обьектив  талд тулгуурлан шийдвэрлэдэг ч субьектив талыг тогтоох зайлшгүй шаардлагатай гэдгийг судлаач энэ тохиолдолд зөвлөсөн байна.

Д.ДАМДИН

WWW.ZINDAA.MN

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top