ВИДЕО: Нийтийн тээврийн алдагдал 5.1 тэрбум төгрөгт хүрчээ

Автор | Zindaa.mn
2018 оны 11 сарын 27

 

Нийслэлийнхний “хөл дүүжилдэг” нийтийн тээврийн том оврын автобусны үйлчилгээ эрхлэгчид хүнд байдалд орсон талаараа мэдээлэл хийж, хэрэв байдал энэ хэвээр үргэлжилбэл арваннэгдүгээр сарын 26, 27-ноос зарим тээврийн компани нийтийн тээврийн үйлчилгээнд автобусаа гаргаж чадахгүй гэж мэдэгдсэн.

Өнгөрсөн 2015-2017 оны есдүгээр сар хүртэл ам.долларын ханш, дизелийн түлшний үнэ тогтвортой байсан учир нийтийн тээврийн салбарт хүндрэл гараагүй гэнэ. Харин 2017 оны есдүгээр сараас эхэлж, хувийн хэвшлийн компаниудын санхүүжилтээс цаг тутамд 2261 төгрөг хасч, 30672 төгрөгөөр санхүүжүүлж эхэлжээ. Үүндээ шалгагч нарын цалингийн санд гэсэн тайлбар дагалдуулсан талаар тэд мэдээлжээ. Өнгөрсөн оны аравдугаар сараас дизель түлшний бөөний үнэ нэмэгдэж, ам.долларын ханш өссөн. Мөн 2018 оны нэгдүгээр сараас Нийгмийн даатгалын шимтгэл нэмэгдсэн зэргээс үүдэж хүндрэл үүссэн талаар нийтийн тээврийнхэн мэдээлж байна. Нийтийн тээврийнхэн өнөөдрийг хүртэл шатахуунаа зээлээр авсаар ирсэн. Энэ оны арван нэгдүгээр сараас дизель түлшний үнэ огцом нэмэгдэж, литр нь 2390 төгрөг боллоо. Ингэснээр нэг машины цагийн зардал 39736 төгрөг болсон. Ийм зардлаар нийтийн тээврийн үйлчилгээг  цааш үргэлжлүүлэх боломжгүй. Тиймээс нийтийн тээврийн үйлчилгээ хэвийн жигд явах эсэх нь нийслэлийн удирдлагуудын шийдвэрээс хамаарах болоод байна" гэж том оврын автобус компаниудын төлөөлөл мэдэгдлээ.

Энэ нь нийтийн тээврээр зорчих үнэ нэмэх тухай биш шатахууны хуримтлагдсан өрийг дарах, нөхөн олговрын хэмжээг нэмэх асуудал гэж нэмж тодотгосон юм. Үүсээд буй асуудлын талаар “Тэнүүн-Огоо” компанийн Гүйцэтгэх захирал А.Ганхуяг UBS телевизэд өгсөн ярилцлагыг хүргэж байна. 



Сэтгэгдэл ( 14 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
иргэн(202.126.89.78) 2018 оны 11 сарын 27

Тѳрийнхѳн юу хийж байнаа бид хѳгшид хүүхдүүд л голдуу зорчдог нийтийн тээврээ зогсоохдоо тултлаа анхаарахгүй юуу хийж сууна вэ? Компьютерийн ард л бичээд муулаад суухаас ѳѳрсдѳѳ ч автобусанд суудаггүй хүмүүс байж хэдхэн хувийн компани руу нийт массын харагдаж байгаа ѳнцгѳѳс нь муулаад л бичих юм.сайнаар шийдэгдээсэй битгий зогсоосой!

0  |  0
АЖилтан(72.35.247.141) 2018 оны 11 сарын 27

Мэдэхгүй байж нээх олон юм ярьцгаах юмаа Томчууд нь идэх болхоороо хэдэн тэмрбумаар идчээд ард иргэдийн ганц хөл залгуулж байгаа нийтийн тээврийн салбарыг үл анзааран цаагуур чинь идэж ууж ханахгүй байна за юу Та нар хэдэн хувийн хэвшлийн байгууллага руугаа дайрхаас өөр юм хийж чадахгүй байгаа биздээ

0  |  0
haha(202.126.89.180) 2018 оны 11 сарын 27

comment bichsen shaamparuud bur bichij ogchee, zda nar ehleed kartaa tsengeled surchaach, albatai yum shig oorsdoo ogchiod araas ni uhel aldatsgaagaad, hen ch zuger mai gd ogohod uguu gdeggui l bh, benzin dollar hamag yum ni osood bhad yu ch duugarch chadahgui golog tsarailchaad odoo ta nariin naad biyesiig chin zoodog ajilchidaa amniha zoegoor muulj bn aa

0  |  0
Зочин(202.131.231.90) 2018 оны 11 сарын 27

Төрийн буруу бодлогооос болж эдгээр компани бизнес эрхлэгчид хүнд дарамтанд орж байна гэдгийг ойлгоочээ.

0  |  0
Chuhal(202.131.231.90) 2018 оны 11 сарын 27

Tur ni hiij chadahgui bhad harin ch huviin hevshliinhen ihenh salbar deer dem bolj bgaag meddeggui ulsuud bhiimaa

0  |  0
Зочин777777(202.179.24.193) 2018 оны 11 сарын 27

Tehgui yah yum...hyanalt shalgalt gej yu uu hiihgui yum chin..tanai neg jolooch neg reisendee11-29.n myangan tugrug hamaalaad baih yum chine argagui shuu dee

0  |  0
ajiltan(202.131.231.90) 2018 оны 11 сарын 27

Ajilchdiinhaa tsaling yaj tawih, niigmiin daatgaliin oroo yaj bagasgah, tulshnii oroo yaj buuruulah we geed zunduu asuudal maah ih ur aldagdalaa yah uu gj bhad haanaas gargaj irsen ashig yarih geed bn. yer n heleed l bgaashuu yugaa ch medehgui baij meddeg yum shig chalchihaa boli

0  |  0
Zochin(202.131.231.90) 2018 оны 11 сарын 27

unen shdeee tom tom darga nar ni tengeriin tengeriin yum yritsgaaj baih hoorond ni orgon hereglee bolon benzin tosnii une n herees heterleee. Yaaj ingej ard tumniihee nuruun deer ni iim ih achaa uruuldeg bainaa .

0  |  0
иргэн(202.131.231.90) 2018 оны 11 сарын 27

Нийтийн тээвэр гэдэг чинь харагдаж байгаа шигээ тийм амар ажил биш шүү.

0  |  0
Gana(150.129.143.33) 2018 оны 11 сарын 27

Uchirgui aldagdaltai bh ni ch yu l bol, huviaraa biznesee avaad yavj chadahgui bol turd ni butsaagaad ugtsguuvul taarna. Odoo yer ni buh l salbariinhan ulsaas boikotolj tataas, tetgemj nehdeg bolloo, hunii umnuus biznes hiij bgaa yum shig.

0  |  0
зочин(103.57.94.34) 2018 оны 11 сарын 27

ТЭРБУМ ТЭРБУМЫГ АЛДААД БАЙНА ОЛОХ БАЙСАН ЮМ ГЭЭД БАЙГАА БОЛ ЯДАЖ ГАНЦ ШИНЭ АВТОБУС ОРУУЛЖ ИРЭЭД ЯВУУЛ Л ДАА.ХУГАЦАА НЬ ДУУССАН ХАЯГДАЛ АВТОБУС ЯВУУЛЖ ИРЭЭД ХОХИРООД БАЙГАА БОЛ БОЛЬ Л ДОО

0  |  0
Top