НИТХ-ын ээлжит бус V хуралдааныг долоо хоногийн дараа үргэлжлүүлнэ

2018 оны 11 сарын 28

Энэ сарын 23-ны өдөр эхэлсэн нийслэлийн ИТХ-ын ээлжит бус V хуралдаан өнөөдөр үргэлжиллээ. Хэлэлцэх асуудалтай холбогдуулан ИТХ дахь Ардчилсан намын бүлгээс Монгол Улсын Ерөнхий сайд УХүрэлсүхийг нийслэлийн Засаг даргыг огцруулах үндэслэлээ өөрийн биеэр ирж, танилцуулах шаардлага тавьснаар тус хуралдааныг  өнөөдрийг хүртэл хойшилсон билээ. Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дэд дарга У.Бямбасүрэн энэ удаагийн хуралдаанд Ерөнхий сайдын өмнөөс тайлбар хийхээр ирсэн юм. Нийслэлийн ИТХ дахь Ардчилсан намын бүлгийнхэн эсэргүүцэж, Ерөнхий сайдыг хуралд биечлэн оролцох хүртэл завсарлага авах санал дахин гаргав. Улмаар нийслэлийн ИТХ-ын ээлжит бус V хуралдааныг долоо хоногийн дараа үргэлжлүүлэхээр тогтлоо.

Эх сурвалж: Нийслэлийн ИТХ-ын ХМОНХТ

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Иргэн(64.119.24.194) 2018 оны 11 сарын 27

Хэрэв 7 хоногийн дараа гэхэд Хүрэлсүх огцорчихсон байвал Мэрийг огцруулах санал гаргасан этгээд нь байхгүй болсон гэнд уг асуждал хүчингүй болох уж?!

0  |  0
Top