ӨНӨӨДӨР: “Хүүхдийн түлэгдэл-Эцэг эхийн хариуцлага-2” аяныг эхлүүлнэ

2018 оны 11 сарын 29

 

- УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан 10:00 цагт Төрийн ордонд эхэлнэ.

09:00 цагт

  • Монгол Улсын Их Сургуулийн Номын сангийн 5 давхрын 502 тоот хурлын танхимд “Хөгжлийн бэрхшээл судлал нь салбар дундын шинжлэх ухаан болох нь” эрдэм шинжилгээний хурлын нээлтийн үйл ажиллагаа болно. Тус арга хэмжээний үеэр ХБХХЕГ, МУИС хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурах, МУИС-ийн оюутны мэтгэлцээний клубүүдийн дунд мэтгэлцээний тэмцээн зэрэг арга хэмжээнүүдийг зохион байгуулна.

09:30 цагт

  • Хангарьд ордонд НИТХ-ын ээлжит XX хуралдаантай. Хуралдаанаар Нийслэлийн 2019 оны төсөв батлах тухай, 2019 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөө батлах тухай, Нийслэлийн өмчөөс 2019 онд хувьчлах хуулийн этгээд, эд хөрөнгийн жагсаалт батлах тухай, Концессийн зүйлийн жагсаалт шинэчлэн батлах тухай асуудлыг тус тус хэлэлцэнэ. Утас: 70119921, 88084523
  • МҮЭСТО-нд “Эрүүл мэндийн салбарын үйлчилгээний ажилтны улсын IV зөвлөгөөн” болно. Утас: 99203600

10:00 цагт

  • “Хичээх өдөр” сэдвийн хүрээнд “Зам тээврийн ослоор хохирсон иргэд, тэдний ар гэрийнхний дуу хоолойг хүргэх өдөр”-ийг 5 дахь жилдээ Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Цагдаагийн ерөнхий газар, Тээврийн цагдаагийн алба хамтран зохион байгуулна. Арга хэмжээ энэ өдрийн Тээврийн цагдаагийн албаны Төв байрнаас эхэлнэ.
  • ЭМЯ-аас “Нээлттэй хаалганы өдөр” зохион байгуулна. “Нээлттэй хаалганы өдөр”-өөр эрүүл мэндийн салбарын статистик мэдээ, мэдээлэл, эмнэлгийн мэргэжилтний мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл, төгсөлтийн дараах сургалт, эрүүл мэндийн байгууллагын магадлан итгэмжлэл, эмнэлгийн тоног төхөөрөмжийн шалгалт, тохируулга, эмийн бүртгэл, зохистой хэрэглээний талаарх мэдээллийг олон нийтэд түгээнэ. Арга хэмжээ 16:00 цаг хүртэл үргэлжилнэ.

10:30 цагт

  • Архивын ерөнхий газрын Лавлагаа үйлчилгээний төвийн нээлтийн арга хэмжээ өөрийн байранд болно. Арга хэмжээнд ХЗДХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Г.Билгүүн, Архивын ерөнхий газрын дарга С.Энхбаатар болон бусад зочид төлөөлөгчид оролцоно.

11:00 цагт

  • “Хүүхдийн түлэгдэл-Эцэг эхийн хариуцлага-2” аяныг НЭМҮТ, ГССҮТ, Түлэнхийн тасаг, ГБХЗХГ, ОБЕГ-аас хамтран эхлүүлж байгаа талаар Үндэсний мэдээллийн төвд мэдээлэл хийнэ. Утас: 89007791, 90110908
  • АТГ-ын дэргэдэх Олон нийтийн төвд тус газар Нийслэлийн Тээврийн газар, “Улаанбаатар смарт карт” ХХК-тай хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурна.
  • “Новотел” зочид буудалд Хавдрын Үндэсний Зөвлөлөөс “Тамхины импортын татвар, онцгой албан татвар ба Хууль бус тамхины нөхцөл байдал” сэдвээр мэдээлэл хийнэ.
12:00 цагт
  • “Монгол ньюс” мэдээллийн төвд “Эх орон хөгжил дэвшил” ТББ-аас “Түмний-76” цахим сонгон шалгаруулалтын талаар мэдээлэл хийнэ. 
14:00 цагт
  • Сэргээн засалт, сургалт, үйлдвэрлэлийн төв, Монгол улсын хүүхэлдэйн театртай хамтран Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд багачуудад ”Нууцын эрэлд“ хүүхдийн жүжгийг үнэ төлбөргүй үзүүлж, хүүхэд багачуудаа баярлуулна. Утас: 88018536
  • Төрийн ордоны их танхимд "Мэс засалчдын анхдугаар чуулган болно. Утас: 99179899, 86885060
  • МҮХАҮТ-д чацаргана, халгай, сүүлний тос, гүүний саам зэрэг байгалийн гаралтай түүхий эдээр гоо сайхны бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг компаниуд харилцан ашигтай кластерын зарчмаар ажиллах Санамж бичигт гарын үсэг зурна. Утас: 99090339

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top