Өнөөдөр: Оросын алдарт цэргийн удирдагч Г.К.Жуковын мэндэлсэн өдөр

Автор | Zindaa.mn
2018 оны 12 сарын 01

Зөвлөлт Холбоот Улсын маршал, улс төрч, цэргийн удирдагч Георгий Константинович Жуков (1896-1974) 122 жилийн өмнө буюу 1896 оны арванхоёрдугаар сарын 1-ний энэ өдөр мэндэлжээ.

1915 онд Жуков Хаант засгийн армийн морин цэрэгт татагдан, бага офицерын сургууль дүүргэсний дараа Дэлхийн нэгдүгээр дайны фронт руу илгээгджээ. Түүнээс хойш тэрбээр цэргийн командлагчийн төрөл бүрийн албыг хашиж байсан ба хээрийн дасгал сургуулилт, сургалтын бааз, цэргийн дүрэм журам, хөтөлбөрийг боловсруулахад болон морин цэргийг шинэчлэхэд, орчин үеийн техникээр зэвсэглэхэд идэвхитэй оролцож байв.

1939 онд Жуков 57-р Онцгой корпус болон 1-р армийн бүлгийг амжилттай удирдан, Монгол Улсын Халхын гол дээр Японы цэргүүдийг бут цохиход гол үүргийг гүйцэтгэсэн тул армийн генерал цолыг хүртжээ.

1942 оны 8-р сард тэрбээр ЗХУ-ын Батлан хамгаалах ардын комиссарын нэгдүгээр орлогч, Ерөнхий командлагчийн орлогчоор томилогдсон бол Сталинградыг чөлөөлсний төлөө ЗХУ-ын Маршал цол хүртсэн юм.
Георгий Константинович Жуков буулт хийдэггүй, хатуу догшин, эрч хүчтэй хүн байсан гэдэг ба өөрийн ард түмэн болон өөрийн цаг үедээ тохирсон авъяаслаг цэргийн захирагч байжээ. Өдгөө Маршалын амьдралын бодит үйл явдлууд нь үлгэр домог мэт явган яриануудтай нягт холилдон, түүний тухай маш олон ном зохиол бичигдсэн байдаг.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Kkkkk(83.23.248.17) 2018 оны 12 сарын 01

Orosuud oorsdoo haraalz ad uzedeg bolson uchir ni ziriin tsergiig hun ges uzedeggui deerelhuu bie tooson ed materialyn shunaltai novsh hun aluurchin gez nerledeg bolson

0  |  0
Top