Үнэгүй боловсрол олгох 10 шилдэг вэб сайт

З.Тэмлүүн | Zindaa.mn
2018 оны 12 сарын 03

 

“Хүн суралцахаа больсон цагт л үхсэнд тооцогдоно” гэж үг бий.

Хүн бүр мөрөөдөлдөө хүрэхийн тулд авч болох хамгийн сайн боловсролыг авахыг хүсдэг. Гэвч сургалтын байгууллагын чанар сайжрах тусам төлбөр нь нэмэгддэг нь бичигдээгүй хууль. Ихэнх оюутнууд сургуулиа төгсөөд зөвхөн үндсэн хэрэгцээгээ нөхөхөд хүрэлцэхүйц цалинтай дундаж ажилд ордог. Зарим нь илүү амжилтанд хүрэхийн тулд магистрын зэрэг горилох нь бий. Гадаадад сургуульд суралцах төлбөрийн боломжгүй хүмүүсээс маш цөөн нь л тэтгэлэг авч чаддаг билээ. Ингэснээр та илүү цалинтай ажилд орж, илүү сайхан амьдарч болох юм. Харамсалтай нь хүн бүр  өөрийнхөө үнэхээр хүссэн зүйлээ тэр бүр суралцаж чаддаггүйгээс гадна тийм мэдлэг олгодог сургалтын төвүүд хомс байдаг. Эсвэл ажлын хажуугаар өөрийгөө хөгжүүлэх бололцоо дутмагаас болж өөрчлөгдөж буй зах зээлийн эдийн засагт төд удалгүй хоцрогдож, өсч дэвших боломжоо алдаж байдаг нь нууц биш.

Харин интернэтийн эрин үед энэ асуудлыг шийдвэрлэх бололцоо хязгааргүй болж байна. Та ердөө онлайн сургалтуудад сууж, эх орноосоо гадаадын шилдэг сургуулиудыг ч төгсөх боломжтой. Очиж суралцсанаас хамаагүй бага зардал гарна гэсэн үг.

Гэсэн ч танд ийм төрлийн сургалтад зарцуулах мөнгө ч байхгүй бол яах вэ? Тэгвэл та магадгүй буруу газраас боловсрол хайж байж болох юм. Эдгээр 10 вэбсайтаар дамжуулан та хүссэн мэдлэг, боловсролоо ҮНЭГҮЙ олж аваарай. Эрдэм номын зам тань дардан байх болтугай.

10. EDX: EDX.org

Харвардын их сургууль болон Массачусетсын технологийн институтээс гаргасан энэ вэбсайт 2012 оноос хойш маш сайн чанарын боловсрол олгож буй тул оюутнууд их ордог байна. Асар олон төрлийн онлайн сургалтууд ордог. Гол давуу тал нь тус вэб сайтад хичээлээ байрлуулсан 90 их сургууль дунд дэлхийд хамгийн өндөрт эрэмбэлэгддэг хамгийн шилдэг боловсролын байгууллагууд, их сургуулиуд бөгөөд дэлхийн өнцөг булан бүрт байгаа оюутан залууст мөрөөдөлдөө хүрэхэд нь тусалдаг.

9. Academic Earth: academicearth.org

Уламжлалт болон шинэлэг боловсролын арга зүйгээс хүссэнээрээ сонгох боломжтой боловсрол олгох хичээлүүдийг та эндээс олох боломжтой. Нягтлан бодох бүртгэл, эдийн засгийн шинжлэх ухаанаас эхлээд инженерийн зэрэг авч болно. Үүнээс гадна илүү нарийвчилсан төрлүүд болох зан чанарын сэтгэл зүйч бэлддэг хичээлүүд ч үзэх боломжтой. Оксфордын их сургууль, Массачусетсын технологийн институт, Стэнфорд зэрэг шилдэг сургуулиудтай хамтран ажилладаг. Сургалтын төрөл бүр дээр видео хичээл, дасгал ажлууд ч олон бий.

8. Internet Archive: Archive.org

Томоохон вэбсайтуудын анхны хувилбаруудыг хадгалдаг энэхүү интернэт архивын вэбсайтаас та хүссэн бүхнээ олох боломжтой. Тухайлбал, Америкийн номын сангууд хэсгээс коллежуудын номын сантай холбогдсон үнэгүй номын сангуудаас та хүссэн номоо судалж болно. Үнэгүй, нээлттэй мэдлэг олж авах хамгийн шилдэг вэбсайт болох Archive.org-ын нэг дутагдал нь сурсан хичээлүүдээсээ диплом, гэрчилгээ авч болдоггүй юм. Гэхдээ сурсан юмыг сураар боох боломжгүй тул нэгэнт олж авсан мэдлэгээ цаасан дээрх гэрчилгээтэй, гэрчилгээгүй амьдралдаа ашиглахад нээлттэй билээ.

7. Big Think: Bigthink.com

Big Think вэбсайтын хувьд 2000 гаруй шилдэг мэргэжилтнүүд оюутан залууст зориулсан нийтлэлүүд, хичээлүүд болон зааварчилгаа өгдөг тул хэдийнээ олон нийтийн дунд байр сууриа бататгаж авч чадсан юм. Эндээс та сургалтын шилдэг хөтөлбөрүүдийг вэбсайтын редакторуудын шүүн бэлтгэсэн байдлаар авах боломжтой. “Томоор сэтгэх” гэсэн утгатай энэ вэбсайтаас та нэг сэдвийн талаар олон янзаар бодож боловсруулсан идеологийг үзэж, сэтгэх цар хүрээгээ тэлэхэд маш нэмэртэй юм. Түүнчлэн өөрийнхөө санааг бичиж, салбар салбарын шилдэг мэргэжилтнүүдтай санал солилцож болдог.

6. Coursera: Courser.org

Энэ вэбсайтыг нээсэн хэн ч бай өөрийн сонирхдог сэдэвтэй холбоотой асар олон төрлийн курс, хичээлүүдийн дунд төөрөх вий. Оюутнууд эндээс мөн л томоохон их сургуулиудын сургалтын хөтөлбөрүүдийг олж авах бөгөөд сургалтыг амжилттай дүүргэсэн электрон сертификат авч болдог. Видео лекцүүд, автомат үнэлгээний систем, гэрийн даалгавруудтайгаас гадна олон нийтийн санал бодлоо солилцох форумууд ч байдаг.

5. Brightstorm: Brightstorm.com

Ахлах сургуулиа төгсөх дөхөж буй сурагчдад түлхүү зориулсан энэ вэбсайт нь суралцахад тулгарч буй асуудлуудаа даван туулахад тус болдог. Мэдээж тэдний хувьд техникийн үг хэллэгүүд хүндрэлтэй бөгөөд бүрэн ойлгоход хэцүү байдаг тул сургалтын номуудыг илүү хялбар байдлаар хийн өгсөн байдаг. Математик, шинжлэх ухаан, түүх, газар зүй гээд олон сэдвийн хичээл байх агаад их сургуулийн элсэлтийн шалгалтуудад тулгардаг асуудлуудыг арилгаж өгдөг байна.

4. CosmoLearning: Cosmolearning.com

Бусад вэбсайтаас ялгаатай нь энэ портал сайт нь академик мэдлэгээс гадна ур чадвар дээр суурилсан боловсролыг олгож өгдөг байна. Оюутан залуус энд буй 58 төрлийн курсээс хүссэнээ сонгон авч, сургалтын материалуудыг нь үзэх боломжтой. Cosmolearning нь боловсролын материал, курс хичээлүүд болон баримтат нийтлэлүүд гэсэн гурван үндсэн сонголттой. Хичээлийн сэдэв бүр академик боловсрол болон хичээлээс гадуурх нэмэлт ажлууд гэж хуваагдсан байдаг юм.

3. Futures Channel: Thefutureschannel.com

Энэ бол зүгээр ч нэг онлайн портал сайт биш. Харин суралцагчдад зориулсан цэвэр боловсролын эх ундарга юм. Бусад вэбсайтуудаас ялгарах гол онцлог нь шинэ медио технологийг ашиглан эрдэмтэн судлаачид, инженерүүд болон олон төрлийн үйл ажиллагаа явуулдаг боловсролын төвүүдийг холбосон байдаг аж.

Математик, шинжлэх ухаан, технологи, инженерийн мэдлэгийг бодит амьдрал дээр хэрхэн ашиглаж болохыг заадаг тул суралцаж буй хүн ирээдүйгээ илүү бодитой төсөөлөхөд тус болдог байна.

2. HowCast: Howcast.com

Боловсролын бүх төрөл, хичээлийн сэдвүүдийг нэг дор нэгтгэсэн энэ вэбсайтаас хаана ч байхгүй өргөн цар хүрээг хамарсан байдгийг хараад ойлгох байх. Хүмүүсийн суралцах хүслийг үхүүлэхгүй, байнга сонирхолтой байлгахын тулд “How” буюу “Яаж” гэх асуултыг өргөн ашигладаг. Хэрхэн дуулж сурах вэ? Яаж хоол хийх вэ? гэх мэт маш олон төрлийн арга ухаанаас гадна академик боловсрол олгодгоороо маш сонирхолтой байдаг байна.

1. Khan Academy: Khanacademy.org

Онлайнаар coaching үйлчилгээ үзүүлдэг вэбсайт. Ямар нэг юм сурах, ажил хийхэд тулгардаг нэг асуудал бол мэргэжилтний зааварчилгаа дутах юм. Танд тийм асуудал байдаг бол энэ сайт руу орох хэрэгтэй. Суралцагчид өөрийн хүссэн хурдаараа суралцахын хажуугаар өсөлт, дэвшлийнхээ талаар тэмдэглэдэг хувь хүн бүрт зориулсан дэшбоардтой болдог.

Математик, шинжлэх ухаан, компьютерийн програмчлал, түүх, урлагийн түүх, эдийн засаг зэрэг уламжлалт сургалтууд элбэг. Үүнээс гадна цэцэрлэгийн хүүхдүүдэд зориулсан хичээлүүдээс эхлээд тооны шинжлэх ухааны илүү гүнзгийрүүлсэн хичээлүүд ч байдаг. Уг вэбсайт нь NASA, Орчин үеийн урлагийн музей, Калифорнийн шинжлэх ухааны академи болон Массачусетсийн технологийн институттэй хамтран ажиллахаас гадна хамгийн том давуу тал нь сургалтын материалууд 36 хэл дээр байдаг явдал юм.

С.ЦЭЛМЭГ

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
zochin(66.181.182.54) 2018 оны 12 сарын 03

HUNIIG ED HORONGOOR BISH HAIR SETGELEER N DUGNE HUN SETGELIIN AMITAN

0  |  0
zochin(66.181.182.54) 2018 оны 12 сарын 03

HUNII AMIDRAL TOGTONG BNA GEJ BAIHGUI DOOSHOO URUUDDAG

0  |  0
Top