Ерөнхий боловсролын сургуулийн төгсөгчид их, дээд сургуульд орохын тулд элсэлтийн ерөнхий шалгалт өгч, шалгалтын онооноосоо хамааран сургуулиа сонгодог. Сонгинохайрхан дүүргийн төгсөгчид уг шалгалтын оноогоор төдийлөн дээгүүрт жагсдаггүй нь сүүлийн жилүүдэд нийслэлийн хэмжээнд 6, 7 дугаар байрт жагссан үзүүлэлтээс харагдана. Энэ нь нэг талаас сурагчдын сурлагын чанартай холбоотой мэт боловч өргөн утгаар нь авч үзвэл сургалтын орчин, багш нарын чадавх, эцэг эхийн дэмжлэг зэрэг олон хүчин зүйлээс хамааралтай.
Эдгээр асуудлыг шийдвэрлэж, ерөнхий боловсролын сургуулиа төгсөж буй хүүхдүүдэд цаашид чанартай их, дээд сургуульд хүссэн мэргэжлээрээ элсэхэд нь туслах үүднээс дүүргийн удирдлагууд боловсролыг дэмжих дэд хөтөлбөрийн хүрээнд “UP” төслийг эхлүүлж, өнөөдөр төслийн танилцуулгыг хийлээ. Цаашид жил бүр тогтмол хэрэгжих уг төслийн нээлтэд 1500 орчим сурагч, сургуулиудын захирал, багш нар мөнэцэг эхийн төлөөлөл ирж, төслийн талаарх мэдээлэл, дүүргийн зүгээс төслөөр дамжуулан хүүхдүүдэд ямар боломж олгож байгаа, юун дээр анхаарах ёстойг хэлэлцсэн юм.
Төслийн танилцуулгын үеэр Сонгинохайрхан Засаг дарга Ж.Сандагсүрэн “Бид Сант, Олонлог зэрэг хувийн сургуулиудын багш нартай хамтран ажиллана. Дүүргийн дөрвөн бүсэд сонгоны анги хичээллүүлнэ. Хамгийн гол нь хүүхдүүд өөрсдөө хичээх хэрэгтэй. Мөн бид багш нарынхаа чадавхыг дээшлүүлэх хөтөлбөр хэрэгжүүлж байна. Жил бүр багш нар руу чиглэсэн сургалт семинарыг хувийн болон улсын томоохон сургуулиудтай хамтран зохион байгуулна. ЭЕШ-ын оноогоороо тэргүүлсэн сурагчдаа бид гадны тэтгэлэгт хөтөлбөрт хамруулна. Түүнчлэн сайн ажилласан, хүүхдүүдийнхээ оноог дээшлүүлсэн багш нартаа мөнгөн урамшуулал олгоно" гэж онцоллоо.
Б.ЭРХЭС
WWW.ZINDAA.MN
Сэтгэгдэл ( 1 )
хувийн дундын зээлийн санал Би зээлдүүлэгч гэдгээ танд мэдэгдэнэ Зээлдүүлэгчид хэрэгтэй байгаа сэтгэлээр унасан хүмүүсийг аврахаар ирдэг шударга хүмүүс. Би асууна Миний зээлийг бизнес эрхлэхгүйгээр шударга, үнэнч шударга хүмүүст санал болгодог Учир нь би бол миний үгийн эхнэр бөгөөд миний үйлчлүүлэгчдэд хамгийн сайн зээл олгодог Ямар ч урам хугармааргүй байна. Би чамд хэрэгтэй байгаа хэмжээгээ өгөөч таны сонгосон төлбөрийн чадвартай хугацаа. Миний de 03,02% de байна Алексей таны болон файл бүртгэлийн.email: matildalecoustre@gmail.com