САЙХАН МЭДЭЭ: М.Саруул-Эрдэнэ Америкт шилдэг багшийн шагнал хүртжээ

Автор | Zindaa.mn
2018 оны 12 сарын 05

 

АНУ-д ажиллаж, амьдарч буй Хэл бичгийн ухааны доктор Мягмарын Саруул-Эрдэнэ нэр хүндтэй шагнал хүртжээ.  

Доктор М.Саруул-Эрдэнэ АНУ-ын Төрийн Департаментын Гадаад харилцааны сургуулийн шилдэг дөрвөн багшийн нэгээр  шалгарсан байна. Тус сургуульд 170 мянга гаруй оюутан суралцдаг, 800 орчим хичээл ордог бөгөөд үүнээс 70 нь 70 өөр хэлний хичээл юм байна. “Уна Чапман Кокс” сангаас уг шагналыг жил бүр олгодог бөгөөд зөвхөн оюутнуудын саналаар шилдэг багшийг тодруулдаг гэдгээрээ онцлогтой юм байна.

Нэр хүндтэй шагнал хүртсэн шилдэг дөрвөн багшид Монгол, Испани, Вьетнам, Дари хэлний багш нар багтжээ. М.Саруул-Эрдэнэ багш АНУ-д монгол хэл, өв соёлоо амжилттай түгээн дэлгэрүүлж буйн нэгэн тод жишээ энэхүү шагнал болж байна.


Д.ДАМДИН

WWW.ZINDAA.MN

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Bagy(86.201.72.105) 2018 оны 12 сарын 05

Сайхан мэдээ байна

0  |  0
Top