Монголбанк 2018 он гарснаас хойш энэ сарын тавны өдрийн байдлаар нийт 19.8 тонн алт худалдан авсан нь өмнөх оны мөн үед 19.2 тонныг авч байснаас 3.2 хувиар ахиу байна.
Ийнхүү алт худалдан авалтын дүн өмнөх оны мөн үеэс давж биелэхэд 2018 оны 10 дугаар сарын 15, 18 нд орон нутагт байгуулсан алтны сорьц тогтоох, худалдан авах нэг цэгийн төв байгуулсан нь үр дүнгээ өгч, тавны өдрийг хүртэл Дархан-Уул аймагт 107 кг, Баянхонгор аймагт 46 кг алтыг тус тус худалдан авлаа гэж Төв банк мэдээллээ.
Сэтгэгдэл ( 0 )