Тариаланчдын холбооны төлөөлөгчид Австралид танилцах айлчлал хийв

Э.Тэргэл | Zindaa.mn
2018 оны 12 сарын 07

Монголын Тариаланчдын үндэсний холбооны гишүүн 14 компаний төлөөлөл 2018 оны арваннэгдүгээр сарын 28-наас арванхоёрдугаар сарын 6-ны өдрүүдэд Австрали Улсад танилцах айлчлал хийв.

Айлчлалын хүрээнд төлөөлөгчид Австралийн Гадаад хэрэг, худалдааны яамны Туслах төрийн нарийн бичгийн даргын орлогч, Хөдөө аж ахуй, усны нөөцийн яамны төлөөлөл, Австралийн Газар тариалангийн үйлдвэрлэлийн маркетинг хариуцсан байгууллагын ерөнхий менежер, Австралийн Хөдөө аж ахуйн олон улсын судалгааны хүрээлэнгийн зохицуулагч зэрэг албаны хүмүүстэй уулзаж, харилцан санал солилцов. Түүнчлэн Австралийн Шинэ Өмнөд Уэльс мужийн зарим компаниар зочлон усалгаатай тариалангийн үйл ажиллагаатай танилцаж, туршлага судлав.

Эх сурвалж: Гадаад харилцааны яам

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top