ЗГХЭГ-ын дарга Г.Занданшатар, УУХҮ-ийн сайд Д.Сумъяабазар нар шатахуун импортлогч компаниудын удирдлагуудтай уулзсаныхаа дараа энэ сарын 7-ны өдрөөс шатахууны үнийг 100 төгрөгөөр буулгах тохиролцоонд хүрлээ гэж мэдэгдсэн. Тэгвэл өнөөдрөөс шатахууны үнэ 100 төгрөгөөр буурлаа гэж УУХҮЯ-аас мэдээлж байна.
Тус яамны мэдээлэлд УУХҮЯ-аас “Шатахууны худалдаа эрхлэгч аж ахуйн нэгжүүдэд жижиглэнгээр борлуулж буй шатахууны үнийг эдийн засгийн зохистой түвшинд тогтвортой байлгах” заалтыг хэрэгжүүлэх, мөн шатахууны хилийн үнэ буурсан үед шатахууны жижиглэнгийн үнийг буулгаж байх чиглэл хүргүүлсний дагуу өнөөдрөөс эхлэн шатахууны үнэ 100 төгрөгөөр буурлаа. Уг заалт Монгол Улсын Засгийн Газрын 2018 оны 59 дүгээр тогтоолоор батлагдсан “Газрын тосны бүтээгдэхүүний үнэ хангамж, үнийг тогтворжуулах зохион байгуулах, хяналт тавих үүрэг бүхий төр хувийн хэвшил иргэний нийгмийн байгууллагуудын хамтарсан зөвлөл”-ийн 2018 оны 1,2,3 дугаар хуралдаанаас гарсан Зөвлөмжид тусгагдсан байдаг” гэсэн байна. Цаашид шатахууны үнэ үе шаттайгаар буурахыг салбарын яамнаас мэдэгдлээ.
ОХУ, ОПЕК-ийн орнуудын бодлого болон олон улсын геополитикийн зөрчилдөөнөөс шалтгаалан дэлхийн зах зээл дээрх газрын тосны үнэ энэ оны эхнээс эхлэн өсч байсан боловч аравдугаар сарын дунд үеэс газрын тосны үнэ огцом буурсан. Тодруулбал, 2018 оны арваннэгдүгээр сарын 27-ны өдрийн арилжаагаар “Брент” төрлийн газрын тосны үнэ нэг баррель нь 60,22 ам.долларт хүрсэн юм.
Мөн ОХУ-ын “Роснефть” компаниас нийлүүлж буй шатахууны 2018 оны арванхоёрдугаар сарын хилийн үнэ өмнөх сартай харьцуулахад бүтээгдэхүүний төрлөөс хамааран тонн тутамдаа 82-148 ам доллараар буурч, Аи-92 автобензин 617 ам.доллар/тн, дизелийн түлш 706ам.доллар/тн болоод байна.
Шатахууны үнэ арванхоёрдугаар сарын 5-ны өдрийн байдлаар дараах ханштай байсан.
Тэгэхээр өнөөдрөөс эхлэн шатахууны төрлөөс үл хамааран 100 төгрөгөөр буурч байна.
www.zindaa.mn
Сэтгэгдэл ( 2 )
худлаа хѳвсгалд буугаагүй л байна
буурчихсан газар нь хаана байнаа, занданшатараа... заагаад хэлээд өгөөч