Санхүүгийн зохицуулах хороо /СЗХ/ бичил санхүүгийн байгууллагуудыг Зээлийн батлан даалтын сангийн үйлчилгээнд хамруулах ажлыг эрчимжүүлэх чиглэлээр Зээлийн батлан даалтын сангийн удирдлага болон МХЗХҮХ, ББСБХ-ны удирдлага Хорооны ХЗХГ, ББСБГ-ын удирдлага, холбогдох албан хаагчид хамтарсан уулзалт хийлээ. Уулзалтаар Зээлийн батлан даалтын сангийн үйлчилгээнд бичил санхүүгийн байгууллагуудыг хамруулах ажлыг эрчимжүүлэх, орон нутгийн бичил бизнес эрхлэгчдэд чиглэсэн санхүүгийн хүртээмжийг нэмэгдүүлэх чиглэлээр Хороотой хэрхэн хамтран ажиллах талаар болон бусад тулгамдсан асуудлаар харилцан санал солилцлоо.
Уулзалтын үр дүнд ойрын хугацаанд мэргэжлийн холбоод, ББСБ, ХЗХ-дод сангийн үйл ажиллагааны талаар сургалтыг зохион байгуулж, Зээлийн батлан даалтын сантай гэрээ байгуулан ажиллах талаар зөвлөгөө мэдээлэл өгөх, бичил санхүүгийн байгууллагуудын удирдлагуудыг мэдээллээр хангах, зохицуулалтын орчныг боловсронгуй болгох чиглэлээр дүрэм, журамдаа шаардлагатай өөрчлөлтийг тусгах ажлыг хийхээр талууд тохиролцлоо.
Зээлийн батлан даалтын сан нь барьцаа хөрөнгө дутагдалтай жижиг, дунд үйлдвэр эрхлэгчдийг батлан даах үйл ажиллагаа эрхэлдэг ашгийн бус байгууллага юм.
Сэтгэгдэл ( 0 )