Энэ оны аравдугаар сарын байдлаар Монгол Улсад 1.4 тэрбумын гадаадын шууд хөрөнгө оруулалт хийжээ. Энэ нь өмнөх оны мөн үеийнхээс 381 сая ам.доллароор өссөн үзүүлэлт аж. Гадаадын шууд хөрөнгө оруулалт сүүлийн хоёр жилд нэг тэрбум ам.долларыг даваад байгаа юм. Харин 2011, 2012 онд гадаадын шууд хөрөнгө оруулалт 4.5 тэрбум ам.доллароор хэмжигдэж байсан удаатай.
Гадаад шууд хөрөнгө оруулалтын дийлэнх нь буюу 71 хувь нь уул уурхайн салбарт, барилга болон санхүүгийн салбарт тус бүр таван хувь, худалдааны салбарт найман хувь нь оногдсон байна. Харин бусад салбарт 11 хувийн хөрөнгө оруулалт оржээ. Гадаадын шууд хөрөнгө оруулалтын 28 хувийг канад, 25 хувийг БНХАУ, 27 хувийг бусад улсууд хийсэн байна. Сонирхуулахад Люксенбург улс хөрөнгө оруулалтын таван хувийг эзэлж байна.
Б.АЗАА
WWW.ZINDAA.MN
Сэтгэгдэл ( 2 )
ОТ -оос өөр ямар ч юм байхгүй. авилгачид гадны хөрөнгө оруулагчдыг бүр 12-13 онд дүрвээсэн биз дээ?????? Нэгэнт эхэлсэн ОТ-н далд уурхайг дуусгахаар орж буй ганц мөнгийг худал суухэлзэн гадны хөрөнгө оруулалт өсч буй мэтээр орлих юм????? асуудлаа гадарлаж байж сүгсэлзээч...
DEER UEIIN ATGAALJIN HAR MANGASNII ULGERT ITGEJ HORONGO ORUULAGCHDAAS BOLGOOMJLOH HEREGGUI