ПРОКУРОР: Хүчингийн гэмт хэрэгт эрхэлсэн ажилгүй, залуус холбогдож байна

Б.Гантуяа | Zindaa.mn
2018 оны 12 сарын 09

Дорнод аймгийн прокурорын газраас аймгийн хэмжээнд гарсан “Хүчиндэх” гэмт хэргийн гаралт, гэмт хэрэг үйлдэгчдийн нас, хүйс, боловсрол, гэмт хэрэг гарсан газар, гэмт хэрэг үйлдэгчдийн ажил эрхлэлтийн байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, гэмт хэргийн шалтгаан нөхцөл зэргийг судалжээ.

Энэ оны эхний 10 сарын байдлаар, хүчиндэх 21 хэрэгт хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын ажиллагаа явуулсан өмнөх оны мөн үеэс хүчиндэх гэмт хэргийн тоо арваар буюу 52,3 хувиар өссөн сөрөг үзүүлэлттэй гарчээ.

Гэмт хэрэг гол төлөв үйлдэгдэж буй байдлыг газар орны байдлаар нь үзвэл  орон байранд 15, хөдөө хээр дөрөв,  айлын хашаанд нэг, таксинд нэг гэмт хэрэг үйлдэгдсэн байх ба бүлэглэж үйлдсэн тохиолдол хоёр гарсан байна.

Судалгааны дүнгээс харахад, хүчиндэх 21 хэргийн 25 холбогдогчийн 15 холбогдогч нь согтуугаар гэмт хэрэг үйлдсэн ба насны хувьд 16-35 насны 21 хүн, 36-56 насны дөрвөн хүн үйлдсэн байгаагаас дийлэнх хувийг эрхэлсэн тодорхой ажилгүй, залуучууд эзэлж байна. Хүчиндэх гэмт хэрэг Хэрлэн суманд хамгийн их буюу 12  үйлдэгдсэн байна.

Хүчингийн гэмт хэргийн хохирогчийг насны байдлаар нь авч үзвэл 5-6 насны гурав, 13-17 насны 11, насанд хүрсэн  найман хохирогч байгаа нь энэ гэмт хэргийн хохирогчийн дийлэнх хувийг насанд хүрээгүй хохирогч эзэлж байгаад онцгой анхаарах шаардлагатай байна.

Гэмт хэрэг гол төлөв гэр бүл, найз нөхөд, танил талын хүрээлэлд архидан согтуурсан үед үйлдэгддэг,эцэг эхийн үр хүүхэддээ тавих хараа хяналт сул байгаагаас хойд эцэг, төрсөн ах нь удаан хугацаагаар насанд хүрээгүй хохирогчдийг хүчиндэж жирэмсэн болгодог, хохирогчид хэргийн  талаар бусдад хэлэхээс айж ичдэг, хэргийн талаар бусдад хэлбэл ална, зодно гэж дарамталж итгүүлдэг, эмзэг байдлыг нь далимдуулан  чихэр, мөнгө өгч хуурдаг, насанд хүрээгүй хохирогчид бусдад хүчиндүүлсэн талаараа хаана хэнд хандахаа болон жирэмсэн гэдгээ мэдэхгүй явсаар  үр хөндүүлэх боломжгүй болж улмаар хүүхдийг нь төрүүлснээс төрөлхийн хэлгүй дүлий, цус ойртсон хүүхэд төрсөн тохиолдол гарсан байна.

Мөн өсвөр насны хүүхэд шилжилтийн насан дээрээ бага насны хүүхдэд хүч хэрэглэж, бэлгийн харьцааны шинжтэй хүч хэрэглэсэн үйлдэл хийсэн  тохиолдол хоёр гарсан байх ба энэ төрлийн гэмт хэргийн улмаас эрэгтэй хохирогч хоёр гарсан нь эрүүгийн нөхцөл байдал хүндэрч байгааг илтгэж байна.

Иймд, тус прокурорын газраас судалгааны дүнд үндэслэн хүчиндэх гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг гарах шалтгаан нөхцлийг арилгах, таслан зогсоох, аймгийн хэмжээнд гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлж ажиллах удирдлага зохион байгуулалтын арга хэмжээ авч ажиллуулахыг зөвлөлөө.

Б.ЦОГ

WWW.ZINDAA.MN

Сэтгэгдэл ( 5 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
зориг(66.181.185.180) 2018 оны 12 сарын 09

Хүчин гэлтгүй бүх гэмт хэргийн шалтгаан нь ажилгүйдэл. Ажлын байрны хомсдол үүссэн орон бүхэнд гэмт хэргийн гаралт үргэлж өндөр байдаг. Ажлын байр нэмэгдүүлэх тал дээр засгийн газар УИХ бүх хүчээрээ хамтран ажиллах хэрэгтэй.

0  |  0
шударга ёс(103.26.194.204) 2018 оны 12 сарын 09

гэмт хэрэг гарах болсон шалтгаан нөхцлийн талаар ярьж байгаа нь дэвшил. гэхдээ жирийн иргэдээ л шоронд хатаах юм даа!

0  |  0
baagii(202.72.245.122) 2018 оны 12 сарын 09

hamgiin teneg humuus l iim yum hiideg baihsetgetsiin uurchlulttei

0  |  0
zochin(150.129.143.80) 2018 оны 12 сарын 09

khuchin khiine gedeg chini er ni dongiin ilrel shuu dee

0  |  0
Top