Бохир мөнгө ББСБ руу орох боломжгүй гэв

2018 оны 12 сарын 10

Жижиг, дунд үйлдвэрийг  хөгжүүлэх ёстой мөнгө улстөрчдийн холбоо хамаарал бүхий Банк бус санхүүгийн байгууллагуудад /ББСБ/ төвлөрч, эргээд иргэдэд өндөр хүүтэй очиж байна гэх мэдээлэл өнгөрсөн хугацаанд гарсан. ББСБ бол Санхүүгийн зохицуулах хороо /СЗХ/-ны зохицуулж ажилладаг салбаруудын нэг. Тэгвэл СЗХ-ны Хяналт шалгалт, зохицуулалтын газрын орлогч дарга Б.Долгорсүрэн энэ талаар хэлэхдээ “Сүүлийн үед ЖДҮХС-аас улс төрчдийн хамаарал бүхий компаниуд зээл авсан явдлаас болоод энэ хоосон хардлага яриа олон нийтийн нийгмийн сүлжээнд ихээхэн явж байх шиг байна. Энэ бол үндэслэлгүй яриа гэж ойлгож болно. Жишээ нь, ББСБ руу иймэрхүү мөнгө оруулъя гэхэд Хорооноос зөвшөөрөл авах ёстой. Хороонд өгсөн хүсэлтийг бүртгэл, зөвшөөрлийн чиглэлээр ажиллаж байгаа ажилтнууд сайтар шалгасны эцэст зээл, бохир мөнгө биш байна гэдгийг тогтоосны дараа энэ мөнгийг ББСБ-ын хувь нийлүүлсэн хөрөнгөнд нэмж болно гэсэн шийдвэрийг гаргадаг. Энэ хянах, шалгах, зөвшөөрөх үйл ажиллагаа нарийн хийгддэг учраас үүнийг давж гарч манай энэ салбарууд руу их хэмжээний мөнгө орох боломжгүй гэдгийг хэлье” гэж байна.

ББСБ, ХЗХ-ны зах зээл дээр хяналтгүй мөнгө их хэмжээгээр эргэлддэг гэсэн мэдээллүүдийн талаар тэрбээр “Тийм мэдээлэл ирдэг. Хороо мэдээллийн дагуу хяналт, шалгалт байнга хийдэг. Гэхдээ ирсэн мэдээлэл бүр үнэн байсан буюу их хэмжээний хяналтгүй мөнгө эргэлдэж байсан гэсэн мэдээлэл тэр бүр нотлогддоггүй. Хорооноос зөвшөөрөгдсөн хэмжээнээс илүү мөнгөн хөрөнгө тусгай зөвшөөрөлтэй үйл ажиллагаанд зарцуулагдсан, мөн зөвшөөрөгдсөн мөнгөн хөрөнгийг тусгай зөвшөөрөлд зааснаас бусад үйл ажиллагаанд зарцуулсан байгаа нь тогтоогдсон тохиолдолд бид хууль, тогтоомжид заасны дагуу хариуцлага тооцон ажиллаж байна” гэлээ.

Хяналт шалгалтын процессын талаар хэлэхдээ “Хянан шалгагч нэг өдөр сууж байгаад л за энэ байгууллагыг хянана аа гээд гүйж очоод шалгана гэсэн юм байхгүй. Манай хяналт шалгалтын бүх үйл ажиллагаа холбогдох хууль, журамд заасан давтамж, хүрээ, чиглэл болон Хорооны өөрийнх нь тухайн оны үйл ажиллагааны болон стратегийн төлөвлөгөөний дагуу явагддаг. Жишээлбэл, ББСБ болон ХЗХ нь хуульд заасны дагуу улирал бүр санхүүгийн тайлангаа Хороонд ирүүлдэг. Ингэхээр үүн дээр нь манай хянан шалгагч суугаад түрүүний хэлсэн зайны хяналт гэдэг үйл ажиллагааг явуулдаг. Тодорхой шалгуур үзүүлэлтийн дагуу тухайн тайланг хянана гэсэн үг. За тэгээд энэ үйл явцын үр дүнд аливаа алдаа дутагдал гарч ирсэн тохиолдолд үүнийг засч залруулах зорилгоор холбогдох цаашдын арга хэмжээг авдаг” гэсэн юм.

СЗХ-ны зүгээс ийм байр суурийг илэрхийлж байна. Гэхдээ уг асуудалд тавих хяналтыг улам сайжруулах шаардлага бийг хэлэх хэрэгтэй. Эдийн засагч Т.Доржханд хэлэхдээ “ЖДҮ-ийг хөгжүүлэх сангаас гадна Тариалан эрхлэлтийг дэмжих сан, Инновацийг дэмжих сан, Орон нутгийн хөгжлийн тусгай сан, Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сан гээд улстөрчдийн мөнгө угаадаг сангууд байна. Ардчилсан нам байна уу, Монгол Ардын Нам байна уу ялгаагүй. Аль нь ч гарч ирсэн тухайн системийг хөгжүүлээд явдаг буруу замаар бид олон жил явж ирлээ. Өнөөдөр банкны хүү 25 хувьтай, ББСБ-ын хүү 50-100 хувьтай байна. Гэтэл ББСБ-ын тэр хөрөнгийн эх үүсвэр хаана байна вэ гэсэн чинь хүү багатай дээрх сангууд болж таарч байна. Жилийн гуравхан хувийн хүүтэй зээл аваад цааш нь 100 хувийн хүүтэй болгож зээлдүүлж байна” гэж мэдэгдсэнийг дашрамд сануулъя. Мэдээлэлтэй ойр нөхдүүдийн зүгээс анхаарал татсан мэдэгдлүүдийг хийж байгаа нь холбогдох байгууллагууд энэ чиглэлд анхаарч ажиллах ёстойг сануулж буй юм.

 www.zindaa.mn

Сэтгэгдэл ( 6 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
zochin(64.119.26.155) 2018 оны 12 сарын 11

Teneg novsh ve ter sangiin mengiig chin bbsb uud uy gj tailandaa tusgah um zugeer n busdad bbsb nereer zeeluuleed olgoson telsen zeel huugiin orlogoi tailandaa tusgahgui bol ta nar bid shalgaad bgaa ymr negen asuudalgui gj olon niitiin suljeegeer surjignehee bolio ch

0  |  0
хххххххххххххх(46.254.64.180) 2018 оны 12 сарын 11

хянаж чадахгүй байж хориглоно гэж юу байхав дээ...мөнгө угаах бүх аргыг нэввт мэдээд байгаа аятай???

0  |  0
угаагдсан мөнгө(122.201.20.190) 2018 оны 12 сарын 10

Их гоё зураг байна, ББСБ бол мөнгөний халтарыг л арилгадаг газар ш дээ.

0  |  0
Ttyy(139.5.217.178) 2018 оны 12 сарын 10

Yu gne be hamgiin umhii bohir mungu ugaadag gaxar bbsb gdeg n batlagdchihaad bgaam bishuu ?

0  |  0
irgen(202.55.191.205) 2018 оны 12 сарын 10

naad ulaan tsaim hudlaa yariad bgaa nohroo zailuul!!! ichihee bolitson shaar we

0  |  0
Иргэн(103.9.90.53) 2018 оны 12 сарын 10

Больж үз л где дээ. Орчихсон байхад чинь

0  |  0
Top