ЗГХЭГ-ын тэргүүн дэд дарга Гунгаагийн Баясгаланг “Эрдэнэс Монгол” ХХК-ийн ТУЗ-ийн даргаар томилжээ. ТУЗ-ийн даргаар томилогдсон Г.Баясгалан компанийн удирдлагуудтай уулзаж, нэгдлийн дунд хугацааны стратеги төлөвлөгөө болон компанийн 2019 оны бизнес төлөвлөгөөг хэлэлцжээ. Цаашид стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордуудын бизнес үнэлгээг хийж, санхүүгийн байдлыг сайжруулах, өр авлагыг бууруулах, хөрөнгө оруулалтын нэгдсэн бодлогыг нэвтрүүлэх зэрэг чиглэлд анхаарч ажиллахыг ТУЗ-ийн дарга Г.Баясгалан чиглэл болгосон байна.
Г.Баясгалан нь ОХУ-ын Москвагийн их сургууль, БНЭУ-ын Делигийн их сургуулийг хуульч мэргэжлээр дүүргэсэн, Хууль зүйн магистр зэрэгтэй. Тэрбээр Баянхонгор аймгийн прокурорын газрын мөрдөн байцаагчаас ажлын гараагаа эхэлж, улмаар Улсын ерөнхий прокурорын газарт хяналтын прокурор, газрын дарга, зөвлөх, 1999-2001 онд Хууль зүйн яаманд газрын дарга, Төрийн нарийн бичгийн дарга, 2001-2006 онд Монгол Улсын Ерөнхийлөгчийн Хуулийн бодлогын зөвлөх, 2006-2012 онд Хууль зүй, дотоод хэргийн яамны Төрийн нарийн бичгийн дарга, 2012-2014 онд ”Партнерс форэвэр” ХХК-ийн захирал, 2014-2016 онд МАН-ын даргын зөвлөх, 2016-2018 онд Хууль зүй, дотоод хэргийн яамны Төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байсан туршлагатай юм. 2018 оноос Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын тэргүүн дэд даргаар ажиллаж байна.
Сэтгэгдэл ( 0 )