Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг улаанбаатар төмөр зам /УБТЗ/-ын 2018 оны тээврийн төлөвлөгөөт үзүүлэлт давж биелжээ. Тус нийгэмлэг нь 2018 онд 24,5 сая тонн ачаа тээвэрлэх зорилт дэвшүүлсэн бөгөөд 25 сая гаруй тоннд хүрэх нь тодорхой болоод байгаа аж. Энэ нь 2017 онд тогтоосон түүхэн амжилтаа ахиулж байгаа хэрэг юм. УБТЗ 2017 онд 22,8 сая тонн ачаа тээвэрлэжээ.
УБТЗ 2018 онд 25 сая гаруй тонн ачаа тээвэрлэж, түүхэндээ байгаагүй амжилт гаргаснаар тээх, нэвтрүүлэн өнгөрүүлэх хүчин чадлынхаа дээд цэгт тулжээ. Энэ байдал нь тус нийгэмлэгийн суурь бүтэц, хөдлөх бүрэлдэхүүний паркийг шинэчилж хөгжүүлэх зайлшгүй шаардлага тулгарсныг харуулж байгаа юм.
Д.ДАМДИН
WWW.ZINDAAA.MN
Сэтгэгдэл ( 0 )