Манай улс Мөнгө угаахтай тэмцэх санхүүгийн хориг арга хэмжээ авах байгууллага (ФАТФ)-ын зөвлөмжүүдийг хэрэгжүүлэхэд анхаарах шаардлага үүссэн билээ. Амжилттай хэрэгжүүлснээр “Саарал жагсаалт”-ын гадаа үлдэх юм. Одоогийн байдлаар “Саарал жагсаалт”-д байгаа улс орнуудыг нэрлэхэд Бахамын арлууд, Ботсвана, Этиоп, Гана, Пакистан, Серби, Шри Ланка, Сири, Тринидад ба Тобаго, Тунис, Йемен зэрэг улсууд байна. Харин “Хар жагсаалт”-д Хойд Солонгос, Иран орж байгаа юм.
“Саарал жагсаалт”-д орсон улс орнуудад ямар нөхцөл байдал үүсдэг болохыг Шри-Ланка улсын жишээгээр авч үзье. Тус улс “Саарал жагсаалт”-д орсноор Корреспондент банкны харилцаа муудсан, Гадаад улс, орнуудаас зээл авах, бонд гаргахад хүндрэлтэй болсон, улсын нэр хүнд олон улсад унасан, валютын ханшид сөргөөр нөлөөлсөн, улс төрийн болон нийгмийн тогтворгүй нөхцөл байдал үүсчээ.
Сэтгэгдэл ( 0 )