14 компанийн хувьцааны ханш өслөө

2018 оны 12 сарын 13

Өнөөдөр Монголын хөрөнгийн биржийн I, II, III ангиллын 31 хувьцаат компанийн 563,300,727 төгрөгийн үнийн дүн бүхий 1,141,640 ширхэг хувьцаа арилжигджээ. Арилжаагаар 14 хувьцаат компанийн хувьцааны ханш өсч, 11 хувьцаат компанийн хувьцааны ханш буурч зургаан  хувьцаат компанийн хувьцааны ханш тогтвортой байлаа. Үүнээс  "Адуун Чулуун" ХК болон "Тахь-Ко" ХК-ийн хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол "Орхондалай" ХК болон "Хөх Ган" ХК-ийн хувьцаа хамгийн их уналттай байна. Өнөөдөр "TOP 20" индекс 1.12 хувиар буурсан бол зах зээлийн үнэлгээ 2 их наяд 335 тэрбум 695 сая гаруй төгрөг боллоо гэж МХБ-ээс мэдээлэв.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top