Цаг хугацааны хүрдийг Энхболдтонгууд засаг тонгорохоор дуу, дуугаа авалцан микрофоны өмнө сүржин мэдэгдэж байсан сар гаруйн өмнөх рүү буцаая. ЖДҮ, сахилга бат, хариуцлага алдсан алдаагүй, эрх мэдлээ хэтрүүлэн ашигласандаа уучлал гуйхгүй, Ерөнхий сайд засаглаж чадахгүй байна гэж тал, талдаа маргалдаж эхлэв. Ийн маргалдаж байх хооронд Оюутолгой төслийн голлох хөрөнгө оруулагч Рио Тинто компани Монгол Улсыг дотоодын улс төрийн маргаанаас шалтгаалсан тогтворгүй байдалтай гэж дүгнэлээ. Яг л Ирантай адилхан. Оюутолгой төсөл эхэлснээс хойш хөрөнгө оруулагчдын байр суурийг харвал гайхах зүйлгүй л үйлдэл. Гэвч шударга ёстой тэмцэх, шударга бусын хонгилыг нураах, төрийн дээр бүлэглэл гарсан гэдгийг зарлах, энэ бүхнийг засч залруулах тухай Ерөнхий сайдын мэдэгдлийн дараа Рио Тинто компани Засгийн газартай тохироод, Тавантолгойн цахилгаан станцыг барихад татгалзах зүйлгүй гэдгээ мэдэгдэв.
Зарим хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр зохион бичиж байгаа шиг хаалгаа барилаа, хөтөлбөрөө зогсооно гэсэн ямар ч мэдэгдэл гаргаагүйг энд онцлон тэмдэглэх нь зүйтэй. Өнгөрсөн хоногуудад болж байгаа маргаан, мэтгэлцээн бол зөвхөн М.Энхболд гэсэн хувь хүнтэй тэмцэж байгаа үйлдэл бус. Энэ бол Монгол хүний төлөө Монгол төрийн залгамж чанар, төрийн хар хайрцагны бодлогыг хадгалж үлдэх гэсэн л үйлдэл. Хадгалж үлдэхийн тулд улс төрчид бийг, тэд нам, фракц ялгалгүй Монгол Улсын эрх ашгийн төлөө нэгдэж чаддагийг харуулав. Олон жил улс төрийн албан тушаалаа бүлэглэл хоорондын гинж болгон, төрийн дээр зайдалсан хувь хүмүүс Монгол төрийн өндөр босгыг хэрхэн хүчгүйдүүлснийг бид хангалттай мэдэрсэн. Мэдэрснээ хэрэгжүүлдэг, хэрэгжүүлэхийн тулд зольдог, нээлттэй маргалдаж чаддаг болохыг хөрөнгө оруулагчид ч мэдэрч байна.
Монголын ардчилал бусдын биш зөвхөн Монголын өмч гэдгийг, түүгээр ч зогсохгүй өөрийн онцлогтой үндэсний арчдилал гэдгийг дэлхийн улс гүрнүүд, үндэстэн дамнасан корпорацууд ухамсарлаж эхэлсэн байна. Олон улсын валютын сан өнгөрсөн хугацаанд хэрэгжүүлж буй өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр үр дүнд хүрснийг онцолж байна. Гэвч МАНАН бүлэглэлийн эрх ашигт үйлчилдэг зарим хэвлэл мэдээллийн хэрэгслүүд үүнийг эсрэгээр нь мэдээлэв. Хэний эрх ашгийн төлөө вэ? Бүтээгч үйлдвэрлэлгүй мөртлөө “айл”-аас босгосон хэдээ үрэн таран хийсэн Монгол Улс удаа дараагийн хэлэлцээр хийж байж бараадсан ОУВС-г хөөж явуулах нь хэнд ашигтай вэ? Монгол Улсад л лав ашиггүй.
Өнгөрсөн хоногуудад болж байгаа маргаан, мэтгэлцээн бол зөвхөн М.Энхболд гэсэн хувь хүнтэй тэмцэж байгаа үйлдэл бус. Энэ бол Монгол хүний төлөө Монгол төрийн залгамж чанар, төрийн хар хайрцагны бодлогыг хадгалж үлдэх гэсэн л үйлдэл. Хадгалж үлдэхийн тулд улс төрчид бийг, тэд нам, фракц ялгалгүй Монгол Улсын эрх ашгийн төлөө нэгдэж чаддагийг харуулав.
Хоёр долоо хоногийн өмнө улс төрийн дотоодын тогтворгүй байдал нь Ирантай төстэй гэж мэдэгдэж байсан Рио Тинто ч бүтэн хоёр жилийн турш шийдэгдэхгүй байсан Тавантолгойн цахилгаан станцыг барихад Засгийн газартай ойлголцлоо нэгтгэж чадвал ажлаа эхлүүлэх боломжтой гэдгээ дуулгалаа. Засгийн газрыг огцруулах МАНАН-гийн хөдөлгөөн өрнөхөд тэд таагүй хандсан бол УИХ тарж магадгүй нөхцөл байдал үүсэхэд эсрэгээрээ Засгийн газрыг дэмжсэн байр суурь илэрхийллээ. Тэд эргэж байна. Хариуцлага тооцож чаддаг, маргаан мэтгэлцээн нь ил олны нүдэн дээр ил байдаг улсад хөрөнгө оруулж болох юм байна гэсэн итгэл гаднынханд төрөөд эхэлжээ.
Сүүлийн дөрвөн жилийн хугацаанд бүрдсэн гурван Засгийн газраас хамгийн том сорилттой тулсан нь магадгүй У.Хүрэлсүхийн Засгийн газар байх. Эрх баригч намаас сонгогдсон гишүүд эрх мэдлээ урвуулан “жижиг, дунд”-ын зээлд гар дүрээд хээв нэг “гүлдийж”, 65-ын бүлэг М.Энхболдынх, У.Хүрэлсүхийнх болж талцав. Эрх баригч намын даргын хувьд ч, гүйцэтгэх засаглалын тэргүүний хувьд ч их сорилтын цаг үе гэвэл яг одоо бидний туулж байгаа цаг үе. Гэхдээ макро эдийн засгийн үзүүлэлтүүд нааштай байна. Эдийн засгийн өсөлт 6.7 хувийг зааж, төсөөлж байсан таамаглалыг эвдэв. Гадаадын шууд хөрөнгө оруулалт 1.4 тэрбум ам.долларт хүрч өнгөрсөн оноос 381 сая ам.доллараар өсөв. Олон улсын санхүүгийн Standard & Poors, Moody’s агентлагууд зээлжих зэрэглэлээ өсгөж, В+ рүү шилжүүлэв. Олон жил яригдсан нефть боловсруулах үйлдвэрийн шавыг тавив. Монголбанк энэ жил 20 тонн алт худалдан авч, сүүлийн гурван жилийн хамгийн өндөр түвшинд хүрэв. Энэ мэтчилэн макро эдийн засгийн голлох үзүүлэлтүүд өссөн дүнтэй гарлаа. Үүнээс хэн хохирсон гэж, М.Энхболд уу? Монгол Улс л лав хохироогүй.
У.Хүрэлсүх сар хүрэхгүй хугацааны өмнө шударга ёсны төлөө тууштай тэмцэнэ, сахилга алдсан нөхдүүдэд хариуцлага тооцно гэж суудалдаа үлдсэн. Ард түмэн түүнээс одоо үүнийг л хүлээж байгаа. Шударга бусын хонгил нурахад бүлэглэл хооронд зайдлан суусан хэдхэн хүн л хохирно уу гэхээс Монгол Улс бүхэлдээ хохирохгүй гэдгийг бид харлаа. Сүүлийн нэг жил, бүр нарийн яривал сүүлийн ганцхан сарын дотор Рио Тинто, ОУВС-гийн хандлага, макро эдийн засгийн голлох үзүүлэлтээс шударга ёсны төлөөх тэмцэл ээлтэй байгаа нь харагдана. М.Энхболдоор ажлыг нь өгүүлж чадвал Монгол Улсын гадаад нэр хүнд илүү өсөх нь үүгээр нотлогдоно.
Сэтгэгдэл ( 41 )
Enhbold zailaad ugduu
Энх60лд Элбэгшунал хоёр одоо болно.Зайлцгааж газрын гаваар орж үз.
Хүрэлсүх 60 тэрбум-н асуудал байсан үнэн гээд байгаа биз дээ.Ийм аргаар хууль бусаар тѳрийн эрхэнд гарсан МАН одоо тѳр барих эрхгүй биз дээ. Энхболдоор туг дахиад Намаа авч үлдэх гэж яасан их юм болж байнаа.Нэг их шударга ёс ярьсан хүн.Тийм л шударга ард түмний тѳлѳѳ гээд байгаа юм бол хууль бусаар тѳрд гарсан НАМаа тараагаач.
Монголын төрийг хүчгүйдүүлэх, нийгмийг эвдрэлцүүлэх, гадны төлөвлөгөө хэрэгжиж амжилт олж байна уу даа
Хүрэлсүх ер нь яаж хурандаа болсон юм бол доо.Хэн гэдэг зусарч нь өгсөн юм бол.Дэслэгч байж байгаад армиа хаяж яваад дахиж цэргийн алба хаагаагүй нөхөр шдээ.
Хөрөнгө оруулагчдыг наашлуулж байна гэж бий худлаа шаа.Харин өгөөш, зуушийг нь лавхан үнхэж, нийгэм даяараа хуваагдан , талцан хэрэлдэж, хагаралдаж , төлөвлөснийх нь дагуу болж буйд баярлан алгаа ташиж суугаа.
ЖДҮ чид хариуцлага тооцох гэхээр шал өөр тийш хадуурчих юм даа. Хүрэлсүхийн ЗГ ын 60% нь ЖДБ чид. Өөрсдийгөө хамгаалж кноп дарсан цайчихсан амьтад. Хүрэлсүх ээ чи Баттулгын хүн юм аа даа. Ингэж л ойлгож байна. Ард түмэн хичнээн их итгэж байлаа. Чи бол өөрийн сайд нараа яаж ч идсэн уусан зөв гэж үзэж байна
Манай улс чинь тэгвэл Энхболдоос болоод бгаа юм бна л даа. Сайхан хуцах юмаа новшнууд . Хүрэлсүхийн хийсэн юм гэвэл офицeр хүаий анхны мэдэгдэхүүн ч байхгүй байж би хурандаа гэж цээжээ дэлдэх,намын нэрээ солино гэж намаа бутаргасан,их хурлын танхимд Баярсайханыг зодсон,бхс өөрөө өөрийгөө тагнасан,чагнасан,ЖДҮийн зээл гэж хахууль өгсөн, өс хонзонгоор хотын даргын ажлыг авсан ёстой арчаагүй хүг дээ хөөрхий
Ждү г бол шийдэж болно .жаран тэрбум оффшор Эрдэнэт 49 ,51зэрэг том том МАНАН бантанг Энхболдыг суудлаас буулгаснаар шиидэгдэх боломжтой.Тийм учраас МАНАН тай тууштай тэмцэх маш зөв
Оюу толгойн цахилгаан станцын төсөл Хүрэлсүхэд ямарч хамаагүй. Эхлээд явж байсан ажмл шүү дээ.
Манай өсөхийн өлөн новшийн дарга нараас болоод улс орон ард түмэн хохирч байна ш дээ...Одоо хэмжээ нь болсон бид нар цаашаа явмаар байна...Дэлхий өөр болж байхад феодол царайлсан энэ тэнэгүүдээс салаад хөл нийлүүлээд урагшилмаар байна ш.Шинэ технолог шинэ нийгэмшил бидэнд хэрэгтэй байна...
Уул уурхайн кампонитай байсан газрын ард түмэн хүн чанаргүй дарга нар нь 2 нүүртэй идээ бээр чин байх юм түүний жишээ нь Баянайраг ЭХХК ЮМ
Улс төрчид өчүүхэн хувийн ашиг сонирхол хайж Энэ уурхай энэ төслөөс Энэ төрөөс яаж ихийг идэж болох вэ гэдэг бодол нь хамгийн түрүүнд төрдөг учраас гадныхан болон уурхайн эзэд энэ байдлыг нь ашиглаад яаж хурдан Монголын баялгийг амархан авч болох вэ гэсэн сэтгэлгээтэй болсон Монголын баялгийг цөлмөгч нар төр засаг ард түмэнд ашгаасаа ихийг өгч байхаар цөөхөн дарга нарт мөнгө өгчихаад монголын баялагаас ихийг ямар ч хяналтгүй авах сонирхолтой болсон нь нууц биш
ждү ч яахав эргэн төлөгдөж болох дог харин офшор хэмээх бүлэг хулгайчуудаа яах билээ эх орноо зарчихсан зарахыг завдсан баяр баярцогт схблг мэтийн луйварчдийг яах билээ
Hudlaa shudarga esnii ner barij man ner hundee osgoh gej oroldoj bn.bugdeeree shudarga busiin hongild orson sh dee.
Худлаа рекламдаад байх юмаа.өөр өөрсдийн хийх ёстой ажлаа өлөв дөлөв гээд байлгүй хийчмээр юм заавал энэ тэндээс гуйлга гуйж байдаг гуйлгачин сэтгэхүйтэй юмс ажлаа хийхээс ээ юу цөлмөхөө бодох юм
Ер нь Оюутолгойгоос болж л улс төрчидийн шунал эхэлсэн шүү дээ.Уралдаж идэж ууцгаах солиорол эхэлж тэр нь олон улс төрчидийг хамарч улс орныг хоосруулсан нь иргэдийн дургуйцлийг төрүүлсэн.
Шүүх прокурор хуулийн салбарыг АТГ тай нь тэрчигт нь хувьчлаад авчихсан бүлэглэлтэй хийж буй тэмцэл бол ямар хэцүү хүнд нь мэдээж
Одоо хууль хяналт, шүүх, цагдаа бусад бүх бгууллагын дарга нарыг сольж МАНАН-н гар хөлийг таслах хэрэгтэй улс төрд нөхдүүдийг дахин орохооргүй болгож хөрөнгийг нь хурааж ялыг эдлүүлэх шаардлагатай лицензийг бүгдийг цуцлаж улсын мэдэлд авах шаардлагтай
Эхлээд ЖДҮ авсан гишүүдтэйгээ тэмцчих чадаад гараад ирвэл М.Энхболд гэдэг ганц хүнтэй тэмцэх шиг амархан юм алга. Тэр үед чинь дэмжье.
Шудрага ёсыг эрхэмлэж байгаа залуусыг эхнээсээ дэмжсэн.Одоо ч дэмжиж байна.Эдгээр залуусын тэмцэлийг буруутгах арга байхгүй.
Хууль ярьсан хужаагийн нөхрийг чирээд гаргаад хаячихаачээ
neg l tsahimaar shoy hiisen nohod l bhiin.Ali ali tald ni irged huuthaa boliod bna.Bodit amidral haruulna sh dee
Ирж яваа цагаа гэж ок
Тэмцээд байгаа хүмүүс нь өөрсдөө хаашаа ч хамаагүй өнхөрч явдаг гарууд байхаар дургүй хүрээд байна. Яриад л байхын энэ ЗГ. Хийсэн ажил нэг ч алга даа
Одоо энэ шударга бусын хонгилын хүмүүстэй тэмцээд байгаа залуус харин ч 90 ээд оны С. Зоригийн далбаан дор гарч ирсэн алдаг талдаг, худалч, хулгайч, өлөн, зөлмөн, уураг андаа цадаагүй юмнуудаас илүү дээр байх шүү.
Залуусаа дэмжилгүй яахав гэхдээ цагийн аясаар хувирч өөрт ашигтай хувилбар сонгодог туйлбаргүй залуусаас сонголтоо маш зөв хийх нь нэн чухал гэдэг нь амьдралд бэлээхэн харагдаж байна даанч одоогийн нөхцөлд итгэл даах улс төрчийг нэрэл гэвэл хэнийг нэрлэх болоо хүмүүсээ ?????
Мананг зайлуулья
Залуу уеэ дэмжиж шударга бус зуйлийг угуй хийж чадвал хойч ирээдуй маань ч итгэл тегс хуч чадлаа монголынхоо телее зарцуулах болно
төрийг зайдагнасан хулгайч энхболдтонгуудыг нэг мөр намнах хэрэгтэй
Ashgui dee hulgaichaasaa salaad shudarga gishuud idevhitei ajillahad bolno doo
салхи наашаа эргэж байна шүү..