“Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн Ерөнхий захиргааны хоёрдугаар байрны урд Монгол Улсын төр нийгмийн зүтгэлтэн Ю.Цэдэнбалын хөшөөг байрлуулж, өнөөдөр нээв. Одоогоос 40 жилийн тэртээ энэ өдөр жилдээ дөрвөн сая тонн хүдэр боловсруулах хүчин чадал бүхий Монгол-Зөвлөлтийн хамтарсан Уулын баяжуулах “Эрдэнэт” үйлдвэрийн эхний ээлжийг ашиглалтад хүлээн авах ёслолын арга хэмжээ болж байжээ. Энэхүү түүхэн өдрийг тохиолдуулан “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн хамт олон Гендерекцийн өмнөх талбайд төр, нийгмийн нэрт зүтгэлтэн, Монгол Улсын баатар, хөдөлмөрийн баатар, маршал Ю.Цэдэнбалын гэрэлт хөшөөг байршуулж нээлтийг нь хийлээ.
Хөшөөний нээлтэд аймгийн Засаг дарга Д.Батлут, “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн Ерөнхий захирал Х.Бадамсүрэн, “Цэдэнбалын академи”-ийн гишүүд, Юмжаагийн Цэдэнбалын төрсөн дүү Ю.Аюушжав болон үйлдвэрийн уурхайчид, эрдэнэтчүүдийн төлөөлөл оролцож, хүндэтгэл илэрхийллээ. Ю.Цэдэнбал академи, Увс нутгийн зөвлөл санаачлан Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн хамт олны дэмжлэгтэйгээр түүнийг хөшөө болгон мөнхжүүлэв.
Монгол Улсын Засгийн газрын 2016 оны есдүгээр сарын 21-ний 94 дүгээр тогтоолоор тус компанийг Монгол Улсын төр, нийгмийн нэрт зүтгэлтэн Ю.Цэдэнбалын нэрэмжит болгосон билээ. XX зууны манлай бүтээн байгуулалт, уулын баяжуулах Эрдэнэт үйлдвэр, Эрдэнэт хотыг цогцоор нь барьж байгуулах түүхэн шийдвэрийг гаргахад гарамгай гавьяа байгуулсан эрхэм хүнээ уурхайчин хамт олон энэ өдөр дурсан хүндэтгэж байна.
Эх сурвалж: Erdenetinfo.mn
Сэтгэгдэл ( 10 )
Хийсэн юмтай аргагүй л мундаг удирдагч байсандаа 8 жил хүний нутагт маш хэцүү өнгөрөөж нас барсандаа хөөрхий, одоогын ардчилагчид хэлмэгдүүлсэн шүү,,,
Ингэмээр байсан одоо хөшөөг сайн хамгаалж орчиныг нь улам гоё болгох хэрэгтэдээ
Ene medeeg bichsen hun 2017 ond burhan bolson aaviig mini oroltsson gej bicheed bas neriig n buruu bichsen talagdahgui bnaa!
Бал дарга маань хийсэн юм ихтэй , хөшөөгөө босгуулах эрхтэй хүн. Гэхдээ нутгархах , арын хаалгадах , шударга өрсөлдөөнгүйгээр танил тал тохой татаж ажил сургуульд орох зэрэг нийгмийн гаж үзэгдлийг таслан зогсоож чадаагүй болхоор манай улс өнөөдрийн ийм байдал руу аяар аяар гулссаар орсон. Их дээд сургуулийн тооны багш , махны тасгийн худалдагч , их дэлгүүрийн гадаад барааны тасгийхан гээд л авилгачид төрж таван шарын атмаанууд баян хошууны ард аюушийн овгорууд гээд рецедивүүд дор дороосоо төрж байсан даа. Тэр үед орос орон руу явж сураад ирсэн эрдмээс П*ЗДа л шалгарч үлдэх шив дээ.
Хийсэн юмтай хүн ч сайхан юм аа!! Даравч дардайна Булавч бултайна гэж энэ. Одоо манай энэ удирлагуудаас хэн ч гавьяатай хүн байхгүй, дандаа муугаар дурсагдана.
элбэгдорж баярцогт баяр сайханбилэг нарын хөшөөг хэзээ хаана босгоноо, говьд оюутолгойн суурин дээр баахан хөшөө сүндэрлээд хойч үед үлдэх үү
YНЭН ЮМ ЧИНЬ ТYYХ ИЙМ Л БАЙХ ЕСТОЙ. БАЯР ХYРГЭЕ