Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын зарлигаар өнөөдөр /2018.12.29/ "Монголын геологи ба ашигт малтмал” хэмээх НАЙМАН БОТЬ бүтээл Төрийн соёрхол хүртэж байна. Найман боть бүтээлийг бүтээхэд хувь нэмрээ оруулсан эрхмүүд болох Шинжлэх ухааны доктор Жамбын Бямба, академич Ринчений Барсболд, Шинжлэх ухааны доктор Очирын Гэрэл, Шинжлэх ухааны доктор Жаргалын Лхамсүрэн, Монгол Улсын Зөвлөх инженер Самбаллхүндэвийн Алтангэрэл, Шинжлэх ухааны доктор Намжилын Жадамба нарт Монголын геологийн шинжлэх ухааны хөгжилд онцгой хувь нэмэр оруулсныг үнэлж, Ерөнхийлөгчийн зарлигаар Төрийн шагнал хүртээж байна.
Цуврал бүтээлийн ач холбогдол
1. Эдгээр бүтээл нь хамгийн түрүүнд Монгол Улсын нутаг дэвсгэрийн сүүлийн 30-60 жилийн хугацаанд буй болсон геологийн бүхий л талын судалгааны материалыг үндэсний геологч-эрдэмтэд туурвисан анхны нэгтгэл болж байгаа юм.
2. Энэ бүтээлүүд нь геологи, эрдэс баялгийн салбарт хөрөнгө оруулалт нэмэгдэж байгаа энэ үед гадаад, дотоодын өргөн олон геологчидын эрэлт хэрэгцээг ямар нэгэн хэмжээгээр хангахад чиглэгдсэн.
3. Их, дээд сургууль ба коллежид геологи, эрдэс баялгийн мэргэжлээр суралцаж байгаа оюутан залуучуудад үндэсний хэл дээр бичигдсэн сурах бичиг ховорхон байгаа энэ үед гарын авлага, лавлах материал болж байна.
4. Өөрийн орны нутаг дэвсгэрийн геологийн тогтоц, ашигт малтмалын нөөцийг нэгэн цаг үеэр тасалбар болгон нэгтгэнэ гэдэг бол ганцхан улс дотооддоо улс орныхоо болон аймаг орон нутгийн хөгжлийг түргэсгээд зогсохгүй улмаар дэлхий дахинд өөрийн орноо сурталчлах, тусгаар тогтнолоо баталгаажуулахад онцгой чухал ач холбогдолтой юм.
“Монголын геологи ба ашигт малтмал” хэмээх 8 боть цуврал бүтээлийг туурвихад ШУА-ийн Геологи-эрдэс баялгийн хүрээлэн, Палеонтологийн төв, МУИС, ШУТИС болон хувийн компанид ажиллаж байгаа, чөлөөнд гарсан нийт 50 орчим эрдэмтэн геологчид идэвхтэй оролцсон юм.
***
Найман боть бүтээлийн тухайд
Ботийн дугаар |
Ботийн ба хариуцсан эрхлэгчийн нэр |
Товч агуулга |
Хэвлэлийн хуудас |
I |
“Стратиграфи” /Дархарга зүй/ (ШУ-ны доктор Ж.Бямба) |
Тус улсын нутаг дэвсгэрт тархсан тунамал, вулканоген ба метаморф чулуулгийн тархалт, найрлага, нас, байрлал ба зузааныг анх удаа монгол хэл дээр тодорхойлов. Энэ боть нь Монголын геологийн бүх салбар шинжлэх ухааны үндэс суурь нь болж байгаа юм. |
54,7 |
II |
“Палеонтологи” (Эртний ургамал ба амьтан судлал) (академич Р.Барсболд) |
Монгол орны хэмжээнд судлагдсан эртний амьтан, ургамлын үлдвэрийн бичиглэл, ангилал, морфологи, тархалт, геологийн ач холбогдлыг тодорхойлсон анхны бүтээл болов. |
52,8 |
III |
Интрүзив (магмын түрмэл) чулуулаг (профессор О.Гэрэл) |
Тус Улсын нутагт судлагдсан магмын гаралтай түрмэл чулуулгийн тархалт, найрлага, нас, үүссэн орчин, металогенийн төрөлжилтийг нэгтгэж дүгнэв. |
43,8 |
IV |
“Литосферийн плитийн тектоник” (Чулуун мандалын хавтангийн тектоник) (ШУ-ны доктор Ж.Бямба) |
Монголын нутаг дэвсгэрийн чулуун мандлын бүтэц тэдгээрийг үүсгэж буй атираат мужууд, тэдгээрийн үүссэн хөгжлийн түүх, аливаа ашигт малтмал үүсэж болох орчинг геологийн шинжлэх ухааны шинэ үзэл баримтлалын үүднээс анх удаа авч үзсэн. |
40,6 |
V |
“Шатах ашигт малтмал” (ШУ-ны доктор Дэ.Бат-Эрдэнэ) |
Тус улсын нутаг дэвсгэрт нээгдэж судлагдсан бүх нүүрс, газрын тос, шатах занар, битүмийн орд, илрэл, савуудын тархалт, тогтоц, бүтэц, хэтийн төлөв, чанар, нөөцийг үнэлсэн анхны бүтээл юм. |
32,5 |
VI |
“Метал ашигт малтмал” (профессор Ж.Лхамсүрэн) |
Монгол орны нутаг дэвсгэрт судлагдсан зэс, цайр, молибден, алт, мөнгө, төмөр, мангаан, хром, вольфрам, хар тугалга цайр, цагаан тугалга, хөнгөн цагаан, уран болон ховор метал ба ховор шороон элементийн ордын зэрэг одоогоор мэдэгдэж байгаа болон олборлогдож, олборлогдохоор бэлтгэгдэж байгаа ордууд, хэтийн төлөв бүхий илрэлийн нөөц агуулга зэрэг тодорхойлолтыг өгөв. |
29,41 |
VII |
Метал бус ашигт малтмал (магистр С.Алтангэрэл) |
Элс, хайрга, шавар, барилгын чулуу, шохойн чулуу, бал чулуу, фосфорит, давс, хүхэр, шүү, гөлтгөнө, эрдсийн будаг, цеолит перлит, бентонит, каолин зэрэг химийн, барилгын ба техникийн түүхий эд болон гоёл чимэглэлийн болон өнгөт эрдэнийн чулууны орд, илрэлийн байрлал, геологийн тогтоц, чанар, нөөцийг анх удаа нэгтгэв. |
32,5 |
VIII |
Гидрогеологи (ШУ-ны доктор Н.Жадамбаа) |
Монгол орны газрын доорх ба гадаргуугийн усны бүх орд, илрэлийг савуудаар нь анх удаа ангилан жилийн балансыг гарган цаашид хэрхэн ашиглах боломжийг үнэлэхийн хамт, ашигт малтмалын ордуудын гидрогеологийн нөхцлийг тодорхойлсон болно. Мөн Монголын рашааны бүх ордуудын онцлогийг авч үзсэн. |
46,08
|
Э.БОЛОР
Сэтгэгдэл ( 10 )
хунд хэрэг болдоггуй ийм юманд шагнал өгөөд төрийн шагналын нэр хундийг алж байнаа
Төрийн шагнал нүдээ олсон бна. Энэ шагнал авсан хүмүүс үнэхээр Монголын геологийн судалгаанд гарамгай хувь нэмэр оруулсан хүмүүс. Аль эрт л энэ шагналыг авах болзол хангасан хүмүүс шүү. Ж.Бямба, Гэрэл багш Лхамсүрэн багш, Барсболд доктор, Жадамбаа доктор, Алтангэрэл инженер бүгдээрээ геологийн судалгааны ассууд. Баяр хүргэе. Урт удаан наслаж аз жаргалыг бүгдэд нь ерөөе.
sain medee bna. tumen olon medej avag. bayarlalaa eronhiilogchoo. nudee olson shagnal boljee.
Gazriin nuutsuu gadniihnaas hamgaalj nuuh heregei busuu?udahgui tsaaduul chini shulsee goojuulaad hoshuugaa tsorwoilgood hudlaa amlaad orood irehwii.bolgoomjtoi bh heregtei.shagnal bol ezendee hurch bg bol zuw shuu dee.hrn manai baylag busdiin nudiig sortoilgohgui eh nitagtaavard tumnee tejeeh gol baylag n baigaasai
Galzuu ulsyyn udriin temdegleld ugchee. Taarsan tal guynuud
Орчин цагийн Монгол орчуулга. МОНГОЛ ХЯТАД УРАГ БАРИЛДАХЫГ ҮҮРД ХОРИГЛОСОН ХУУЛЬ ЦААЗ, ЁС УЛАМЖЛАЛ Монголчууд нэгэн үе Хятадыг эзэлж бас нэгэн эрин Манжид эзлэгдэж байв. Хамгийн сонирхолтой нь нэг нь 100 орчим жил, нөгөө нь 300 гаруй жил оршин тогтнохдоо Монгол Хятад холилдон амьдарч байсан ч Монголчууд хайлж уусалгүй үндэс угсаагаа хамгаалж үлдсэн нийтлэг онцлогтой байдаг. Учрыг нь нягталж хужрыг тунгааж үзвэл бүгд Хятад хүнтэй суухыг цээрлэж, хориглож байсантай холбоотой байв. Шинжлэх ухааны академийн түүхийн хүрээлэнгээс шинээр найруулж 2003 он хэвлүүлсэн “Монгол Улсын түүх”-д “Юан гүрний
ЗӨВ БУЗАР ЛАМД ӨГЧ БАЙХААР БУУРАЛ ЭРДЭМТДЭЭ ОЛГОСОН НЬ ТУН ЗӨВ
kamertonii bold n xajuud jinxene shagnaliin ezed bn aa
Эзнээ олсон шагнал байна аа