09.00 цагт
Эрүүл мэндийн хөгжлийн төвд Эс, эд, эрхтнийг шилжүүлэн суулгах үйл ажиллагааг зохицуулах алба, УНТЭ, ХСҮТ-ийн шилжүүлэн суулгах баг, ГССҮТ, УГТЭ-ийн тархины үхэл тодорхойлох баг “Хамтран ажиллах гурвалсан гэрээ”-нд гарын үсэг зурна. Утас: 8802-7947
10:00 цагт
ОБЕГ-т “Онцгой байдлын албаны удирдах ажилтны стратегийн цугларалт”-ыг зохион байгуулна. Утас: 9900-7969, 8615-0069, 8824-9811
11:00 цагт
Эмгэг судлалын үндэсний төвд "Уушги тоосжих өвчин ба асбестын шалтгаант амьсгалын замын өвчний эрт үеийн оношилгооны чадамжийг сайжруулах" төслийн хүрээнд NanoZoomer-SQ зайн оношилгооны төхөөрөмжийг гардуулж өгөх үйл ажиллагаа болно. Утас: 8917-4602, 8688-5060
12:00 цагт
Сүхбаатарын талбайд "МАНАН дэглэмийн эсрэг монгол түмний нэгдэл" эсэргүүцлийн тайван жагсаал болно.
13:00 цагт
Үндэсний мэдээллийн төвд Иргэн Т.Золбаяр 60 тэрбумын хэрэг хэрхэн хэрэгжсэн талаар нотлох баримттай мэдээлэл хийнэ.
14:00 цагт
ТӨБЗГ-т "Төрийн өмчит компанийн засаглалын үнэлгээний аргачлал" сэдэвт хэлэлцүүлэг болно. Утас: 9191-8297
14:00 цагт
Баянзүрх дүүргийн ИТХ-ын дэргэдэх Иргэний танхимд “Үйлдвэржилтийн өрөг Баянзүрх дүүрэг” хэлэлцүүлэг болно.
15:00 цагт
Эрүүл мэндийн яамны "А" танхимд БНСУ, БНЭУ, Япон, БНХАУ, БНФУ, ОХУ улсуудад эрүүл мэндийн тэргүүлэх 32 чиглэлээр суралцах 139 эмч нарын төлөөлүүдтэй Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл хүлээн авч уулзана. Утас: 9917-9899, 8688-5060
ТӨРИЙН ОРДОНД
10:00 цагт
УИХ-ын чуулган хуралдана.
10:00 цагт
А танхимд УИХ дахь Ардчилсан намын бүлгийн гишүүд УИХ-ыг тараах тогтоолд гишүүдээр гарын үсэг зуруулах асуудлаар хэвлэлийн бага хурал хийнэ.

Сэтгэгдэл ( 0 )