Иргэд хуримтлалтай болох нь санхүүгийн тогтвортой байдлыг бий болгож, эдийн засгийг урт хугацаанд дархлаатай, өсөлттэй байлгах суурь нөхцөл болно гэж эдийн засагчид хэлдэг. Ажилтай, орлого нь тогтвортой байгаа нөхцөлд иргэдийн хувьд хуримтлуулах, хадгалах ДАДАЛ чухал. Харин эсрэгээрээ ажилгүй, орлогогүй, өнөө маргаашаа хэрхэхээ мэдэхгүй байгаа иргэдийн тухайд ХУРИМТЛУУЛ гэж зааварлах нь зохимжгүй. Нийтээрээр хуримтлуулах боломж, нөхцлийг бүрдүүлэхэд төрийн зүгээс бодлогоор хөрс бэлдэх шаардлага бийг үгүйсгэх аргагүй.
Манай улсын тухайд хуримтлалын ач холбогдлын талаар сүүлийн жилүүдэд ярих нь нэмэгдсэн. Монголын банкны холбоо 2012 оноос Хуримтлалын өдрийг нутагшуулах чиглэлээр арилжааны банкуудтай хамтран арга хэмжээ зохион байгуулж байсан. Төв банкны мэдээллээр манай улс 2017 оноос эхлэн Дэлхийн хуримтлалын өдөрт албан ёсоор нэгдэж, жил бүр Үндэсний хуримтлалын өдрийг тэмдэглэх болсон.
Тэгвэл Эдийн засгийн бодлого өрсөлдөх чадварын судалгааны төвийн мэдээллээр 21 аймгийг нэг хүнд ногдох хадгаламжаар нь эрэмбэлснийг хүргэж байна.
Орхон - 1,755,000
Өмнөговь - 1,446,000
Дархан-Уул- 1,356,000
Говь-Алтай - 1,042,000
Увс - 927,000
Дорноговь - 910,000
Дорнод - 858,000
Завхан - 803,000
Архангай - 800,000
Өвөрхангай -780,000
Баянхонгор - 763,000
Дундговь - 722,000
Хэнтий - 718,000
Ховд - 711,000
Баян-Өлгий - 707,000
Сүхбаатар - 689,000
Хөвсгөл - 646,000
Говьсүмбэр - 646,000
Сэлэнгэ - 577,000
Төв - 573,000
Булган- 524,000
Сэтгэгдэл ( 1 )
Vhsen hurimtlal hurimtlal geel bn heden bank ni bvgd luivarchid. Ali bankaar vilchlvvlehee ch medehee bailaa. Golomtig dajgvi gej bodoj bsan yumsan ug ni