Нэг, хоёр, гурав, дөрөв, тав. Ингэж тоолох хугацаанд нэг хүүхэд ханиад хүрч, эмнэлэгт хандаж байгаа гэвэл та итгэх үү? Магадгүй та энэ нийтлэлийг уншиж байх хугацаанд хэн нэгэн хүүхэд эмнэлэгт хүргэгдэж байхыг үгүйсгэхгүй. Агаар, орчны бохирдол, хүүхдийн дархлааг дэмжих бүтээгдэхүүний хэрэглээ бага байгаагаас шалтгаалан сүүлийн таван жилд ханиад томууны тохиолдол нэмэгдэж байгааг Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас анхааруулаад байна. Томуу, томуу төст өвчний 15-20 хувийг сургуулийн насны хүүхдүүд эзэлдэг. Улаанбаатар хотод томуу, томуу төст өвчний дэгдэлт жил бүрийн XII сараас эхлэн эрчимжин хоёр сар гаруй үргэлжилж, нийт өвчлөлийн 90 гаруй хувийг 15 хүртэлх насныхан, 70 орчим хувийг дөрөв хүртэлх насны хүүхэд эзэлдэг гэсэн судалгаа гарчээ.
Сүүлийн хэд хоног улс төрийн орчинд АНА, МАНА үзэлцсэний эцэст УИХ-ын даргыг гишүүдийн олонх нь хэлэлцээд огцруулдаг болох хуулийн төслийг эхний байдлаар хэлэлцэв. Улс төрийн өтгөн МАНАН-тай тэмцсэн гэж тодорхойлсон тэдний тэмцэл ямар ч байсан үр дүнгээ өгч байх шиг байна. Он дамнан МАНАН-тай тэмцэж чадсан шигээ яг одоо л утаатай тэмцэх хэрэгтэй байна. Улаанбаатар хотод зонхилон тохиолдож буй халдварт өвчний дийлэнх нь агаар, орчны бохирдлоос шалтгаалсан болохыг судалгаа харуулдаг. Улсын эмнэлгүүд ачааллаа дийлэхгүй шалан дээрээ хүүхэд хэвтүүлж байгаа энэцаг үед улстөрчид утааны эсрэг тэмцэх хэрэгтэй байна. Үндэсний аюулгүй байдлын зөвлөл нэг хүнийг огцруулахад шуурхай хуралдан шийдвэрт хүрч чаддаг гэдгээ харуулсан. Тэгвэл яг үүн шигээ утаа, агаарын бохирдолд шуурхай хуралдан шийдвэр гаргах шаардлагатай байна.Улс төрийн өтгөн МАНАН хэзээ нэг цагт арилна. Харин бүтэн 10 илүү жил агаарын бохирдол гэж уулга алдсанаас өөрийг бид эс хийв.
Улаанбаатар хотод томуу, томуу төст өвчний дэгдэлт жил бүрийн XII сараас эхлэн эрчимжин хоёр сар гаруй үргэлжилж, нийт өвчлөлийн 90 гаруй хувийг 15 хүртэлх насныхан, 70 орчим хувийг дөрөв хүртэлх насны хүүхэд эзэлдэг гэсэн судалгаа гарчээ.
Уулга алдаж, санаа зовсон энэ цаг үеүдэд бид дэндүү их мөнгө салхинд хийсгэжээ. 547.3 тэрбум төгрөг хэр их мөнгө вэ? Шалан дээр хэвтэж буй улсын эмнэлгийг 10-20 удаа өргөтгөн шинэчилж, сүүлийн үеийн тоног төхөөрөмжтэй эмнэлэг хоёрыг ч барих хэмжээний мөнгө. Улаанбаатар хотын гэр хорооллыг дахин төлөвлөлтийн эхний шатанд зарцуулагдах хэмжээний мөнгө. Бид энэ их мөнгийг 2008-2016 оны хооронд агаарын бохирдлыг бууруулах “ажилд” зарцуулжээ. Ийм их хөрөнгө зарцуулсан ч агаарын чанарын үзүүлэлттэй харьцуулсан үнэлгээ хийгээгүй, нийслэлийн холбогдох байгууллагууд ажлын үр дүнг нэгтгэдэггүй, тоон мэдээг зөрүүтэй гаргадаг, хяналт тавиагүй зэрэг нь аудитаар тогтоогдсон байна.
Сайжруулсан зуух, утаагүй түлш, “ТЭЦ-2”-г түшиглэн байгуулах хагас коксжих нүүрсний үйлдвэр, гэрийн дулаалга хөнгөлөлттэй үнээр тараах ажил зэргийг санаачлан зохион байгуулсан ч аудитын шалгалтаар үр дүн нь гараагүй байна. Ялангуяа “ТЭЦ-2”-г түшиглэсэн хагас коксжих нүүрсний үйлдвэр одоог хүртэл байгуулагдаагүй аж. Түүнчлэн нийслэлийн агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр төсвөөс 9.8 тэрбум төгрөг гаргуулсан ч тооцоо судалгаагүй тул үр дүн гарсангүй.
“Сайжруулсан зуух, утаагүй түлш зэрэг төслийг хэрэгжүүлэхдээ зөвхөн лабораторийн дүгнэлт харгалзсан бөгөөд бодит амьдрал дээр туршаагүй” гэж Үндэсний аудитын газрын Гүйцэтгэлийн аудитын газрын захирал, тэргүүлэгч аудитор Л.Одгэрэл ярьсан удаатай.
Төрийн албаныхан утааг албан байгууллагын нэршилтэй холбон үздэг бололтой. Учир нь агаарын бохирдол улам нэмэгдэж байх хооронд агаарын бохирдлыг бууруулах, хяналт тавих чиглэлээр Ерөнхийлөгчийн Тамгын гаар, Ерөнхий сайдын дэргэд хоёр удаа, Байгаль орчны асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллагын дэргэд ажлын алба хоёр удаа, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийн дэргэд гурван удаа тус, тус солигджээ. Гэвч нэр сольж, хаяг өөрчилснөөр агаарын бохирдол буурсангүй.
Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн хоёр дахь хэсэгт зааснаар “Монгол Улсын иргэн эрүүл, аюулгүй орчинд амьдрах,орчны бохирдол, байгалийн тэнцэл алдагдахаас хамгаалуулах эрхтэй” гэж заасан нь бий. Гэтэл бид Үндсэн хуулиар хамгаалуулсан энэ эрхээ эдлэхгүй нөхцөлд амьдарч байна.
Өнгө төрхөө өөрчлөөд удаагүй байгаа Zindaa.mn сайтын редакц энэ долоо хоногт Улаанбаатар хотын агаарын бохирдол, иргэдийн эрүүл аюулгүй орчинд амьдрах эрх ямар нөхцөлд байгааг олон талын эх сурвалжтай, мэргэжлийн сэтгүүл зүйн шалгуур шаардлага хангасан нийтлэл, сурвалжлагыг цувралаар уншигч танд хүргэх болно. Та бид эдлэх ёстой эрхээ хамгаалуулах нь юу, юунаас илүү чухал...
Сэтгэгдэл ( 20 )
Энэ сэтгүүлчийн бодох чадвар муу юм. Утааг буй болгож, ашиг хүртсэн хүмүүс чинь МАНАНГийхан шүү дээ. Ийм юм ухаарахгүй сэтгүүлч АЗЗАяа..
тэмцэл хийхэд хүлээж авах төр нь бүрдэж өгөхгүй байшдээ.
Utaatai temtseech geed soliorood baihiin zarim humuus. Utaatai temtseh mungu iig chini MANAN deeguuree business bolgood idcheed baigaa bizde??? MANAN zailahgui bol utaandaa dahiad 28 jil ugaartaj uhne gej oilgohgui baina uu? Ard tumniig tsagaan tsaas gej doromjildog Mi Enkhbold tolgoilogchtoi luivarchdiig hurdan zailuulj shineer eh ornoo boddog humuus garch ireh tsag ni bolson!
заавал хүн үхүүлж гамшиг болгож байж ажил хийх төр засаг уу
Manantai tentsej baihaar utaataigaa mun H1N1 hureenii argaar tusaliinzamaar haldvarlaj b gaa habiax tomuutaigaa temts
МАНАН бүлэглэл бүгдийг цөлмөөд иргэдийг ядуу байлгаад байхаар яаж утаа арилах вээ,,,, Миеэ захиалж бичүүлээд байна уу
эхлээд МАНАН-г үгүй болгохгүй бол Утаа хэзээ ч Арилахгүй учир энэ Утаа МАНАН-гийнханы ганц Мөнгө хийдэг ашигтай Бизнес болжчихоод байгаа учраас тэд хэзээ ч энэ Утааг арилгахгүй шүү дээ Утаагүй зуух Шүүлтүүртэй яндан Сайжруулсан шахмал түлш энэ бүхэн чинь МАНАН-гийнханы л Бизнес шүү дээ ийм байхад яаж Утаа арилах вэ Таминь ээ
Яг үнэн хэрүүл хийж идэж уусанаа дуудалцаж байх хооронд утаа ханиад томуунаас ажилгүйдэл хэтэрч бна Нөгөө Монгол ялна хаана бнаа Орос руу явчихсан уу
Утаатай байх нь зөв гэсэн Баттулга Хүрэлсүх тийи учир дэмжигч ард түмэн 2 удирдагчынхаа эсрэг тэмцэж болохгүй .Харин улстөрчдийг муулах гүтгэх доромжлох нь маш их Монгол төрийн төлөө хийж байгаа ажил гэсэн.Энэ ажлыг л хийхгүй бол утаагүй болохгүй үнэ ханш буурахгүй гэсэн.энэ ажлаа сайн л хийгээд байвал утаа буурч үнэханш буурна гэсэн монгол түмэн минь.Дэмжээд байгаа ард түмэнч одоо юм дуугарахгүй утаатайгаа үнэ ханшны өсөлттэйгээ л өвөлжөө хаваржаад зуншаад намаршаад 2020 оны сонгуульд ахиад Хүрэлсүх ахаа ялуулаад удирдуулна гэсэн.
Утааг яаж хор багатай болгох, яаж багасгахаа л бодсон дээр дээ. Наад зах нь айл бур коксжсон нуурсээ тулж дадмаар байна. Нуурсийг бодвол илчлэг бага хугацаа богино гэж байгаа ч еерсдийгее болон ур хуухдуудээ бодоод хор багыг нь хэрэглэж дадвал ядаж утаагаар шалтаглаж менге олдог нехдуудийн хэдэн арван тэрбум байхгуй болно.
Утааг МАНАН бий болгож байгаа учраас утаагүй болохын тулд МАНАН-тай тэмцэж буйг ойлгооч.Малаанзууд аа.
Манай улсын улс төрчид, ард иргэд дэндүү, хэт улстөржийн хэнээрэхэл туссаны жишээ л дээ. Түүнээс утааны эсрэг тэмцэлд уриалахаар ард иргэд нь байтугай улс төрчид, удирдлагууд ган дуугаргахгүй. Харин энэ жилээ утаатай тэмцэх с төсвөө хасаад л, сайд нь шагнал аваад л шинэ арга хэрэглээд л эхэллээ дээ Ямар арга юм бол доо
МАНАН-гийн луйварчдаас болж бид утаанд умбаад сууэ байгаа учир эхлээд тогтолцоогий нь устгах хэрэгтэй юм, захиалгат бичээч минь
Утаа бага гаргадаг бүх зуух нь хөдөө гарчихсан учраас утаа буураагүй уг нь тэр зуухнууд нь сайн зуух одоо тэгээд хөдөө гарсан зуухнуудын ашиглалтын хугацаа нь дуусч байна хот хөдөөгүй утаанд хордох юм байнааа
Машины утаа их хаяж байгааг хянаж явуулахгүй арга хэмжээ авч өгөөч, дор дороо хувиа хичээхээ болимоор, ганц гэр хороолол утаа гаргахгүй шүү дээ , ядаж машины яндангаа хяналт утааны хэмжилт хиймээр бн
Гэр хороолол нүүрсээ түлэхээс өөр аргагүй ч, хот 3 сар хүртэл тэрбумбыг төсөвлөөд ч утаа арилахгүй нь гарцаагүй үнэн. Бэлтгэлгүй ажил бушуу туулай борвиндоо баастайн үлгэр болно. Гэвч хорт утаа маш ихээр ялгаруулдаг машин автобус , дизель түлш хэрэглэдэг машин хотод явуулахгүй байх зэрэгт хяналт маш их байж журамлах хэрэгтэй бн. Гэр хороололоос илүүтэй машины угаар их байна,
Гэр хороолол нүүрсээ түлэхээс өөр аргагүй ч, хот 3 сар хүртэл тэрбумбыг төсөвлөөд ч утаа арилахгүй нь гарцаагүй үнэн. Бэлтгэлгүй ажил бушуу туулай борвиндоо баастайн үлгэр болно. Гэвч хорт утаа маш ихээр ялгаруулдаг машин автобус , дизель түлш хэрэглэдэг машин хотод явуулахгүй байх зэрэгт хяналт маш их байж журамлах хэрэгтэй бн. Гэр хороололоос илүүтэй машины угаар их байна,
Гэр хороолол нүүрсээ түлэхээс өөр аргагүй ч, хот 3 сар хүртэл тэрбумбыг төсөвлөөд ч утаа арилахгүй нь гарцаагүй үнэн. Бэлтгэлгүй ажил бушуу туулай борвиндоо баастайн үлгэр болно. Гэвч хорт утаа маш ихээр ялгаруулдаг машин автобус , дизель түлш хэрэглэдэг машин хотод явуулахгүй байх зэрэгт хяналт маш их байж журамлах хэрэгтэй бн. Гэр хороололоос илүүтэй машины угаар их байна,