Аливаа улс орны хөгжлийг шинжлэх ухаан, технологи, инновациар нь тодорхойлдог бөгөөд шинжлэх ухаан, технологидоо зарцуулж буй зардлаар нь үүнийг хэмжиж болдог байна. Манай улс шинжлэх ухаан, технологи, инновацийн хөгжлөөрөө дэлхийн 160 орноос тогтмол 100-аас хойш орж иржээ. Учир нь шинжлэх ухаанд зарцуулах хөрөнгийг хангалтгүй байдлаар хуваарилж ирсэн байдаг. Жишээлэхэд, БНХАУ 2018 нэг хүнд оногдох шинжлэх ухаан, технологийн зардалд 400 ам.доллар зарцуулсан байна. Үүнийг 1.3 тэрбум хүнээр үржүүлж бодоход тухайн улсын шинжлэх ухаандаа анхаарах байдал харагдах юм. Харин манай улсад нэг хүнд оногдох шинжлэх ухаан, технологийн арга хэмжээний зардалд 6 ам.доллар оногддог аж.
Хэдийгээр манай улс шинжлэх ухаан, технологи, инновацидаа хангалттай анхаарал хандуулж чадахгүй байгаа ч Монгол Улсын Шинжлэх ухааны академи /ШУА/ жил бүр тодорхой ахиц гарган ажиллаж иржээ. Энэ талаар жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг ШУА-ийн ээлжит Их чуулганаар академичид хөндөж байлаа. Өнөөдөр /2019.01.31/ болсон Их чуулган 49 академичийн буюу гишүүдийн 93 хувийн ирцтэйгээр хуралдсан бөгөөд ШУА-ийн 2018 оны эрдэм шинжилгээний үйл ажиллагааныхаа үр дүнгийн талаар хэлэлцсэн юм.
ШУА-д 1083 хүн ажилладаг бөгөөд 30 хувь нь доктороос дээш эрдмийн зэрэгтэйгээр улс орны хөгжилд шинжлэх ухаан, тэргүүний технологийг нэвтрүүлэхээр ажилладаг байна. Нийт 160 гаруй төсөл дээр эрдэмтэн судлаачид ажиллаж байгаагаас 78 нь суурь судалгааны бүтээлүүд байдаг аж.
Эрдэмтэн судлаачид 2018 онд ном, нэг сэдэвт болон хамтын бүтээл 155, эрдэм шинжилгээний өгүүлэл 777, эрдэм шинжилгээний илтгэл 979, нийт 1911 бүтээл хэвлэн нийтлүүлсэн бол тэдний бүтээлээс нийт 20573 удаа эшлэгдсэн байна.
Академийн зүгээс 2018 онд Хөгжлийн дунд хугацааны стратегийн төлөвлөгөөг 2025 он хүртэл боловсруулан, шинжлэх ухааны докторын зэрэг хамгаалуулах 16 зөвлөлийн бүрэлдэхүүнийг шинэчлэн баталж ажилласан байна.
Өнгөрсөн онд гадаад харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэхэд анхаарч Азербайжаны Үндэсний ШУА, ОХУ-ын Уралын холбооны Их сургууль, Тайваны Эзэн хааны ордон музей, Туркийн Станбулын их сургууль, Якутын Шинжлэх ухааны төв зэрэг байгууллагуудтай хамтын ажиллагааны гэрээ, санамж бичиг байгуулж, Унгар, Чехийн ШУА-тай хамтын ажиллагааны протоколыг шинэчилж ажиллажээ.
Үндсэндээ өнгөрөгч онд ШУА-аас шинжлэх ухааны ололтыг олон нийтэд түгээхэд чиглэсэн хөрөнгө оруулалт тэлсэн, судалгааны томоохон үр дүн болон инновацийн шинэ бүтээгдэхүүнүүд гарсан, эрдэмтдийн бүтээл үнэлэгдэж, чансаа өссөн жил байсныг академичид онцолж байлаа. Тухайлбал, Академич Р.Барсболд Монгол Улсын Төрийн шагнал хүртсэн бол академич Д.Доржготов ОХУ-ын Газарзүйн нийгэмлэгийн дээд шагнал “Хүндэтгэлийн алтан медаль”, академич Л.Болд Туркийн ШУА-ын Нийгэм хүмүүнлэгийн салбарын шагнал, академич Д.Төмөртогоо Японы эзэн хааны шагналыг тус тус хүртсэн байна.
Түүнчлэн ШУА-ын түвшинд эрдэмтэн судлаачдын судалгааны ажлын үр дүнг эдийн засгийн эргэлтэд оруулах, гарааны компани, бизнесийн хамтын ажиллагааны харилцааг зохицуулах оюуны өмчийн бодлого, Технологи дамжуулах журмыг батлан мөрдүүлсэн нь 2018 оны амжилтаар нэрлэж байлаа.
Академичид ээлжит Их хурлаараа 2019 онд ШУА-ийн эрдмийн хамт олон шинжлэх ухаан технологийн салбарын эрхзүйн орчныг шинэчлэх, хүрээлэнгүүдийн судалгаа хөгжүүлэлтийн ажлын тэргүүлэх чиглэлийг шинэчлэн тодорхойлох, санхүүжилтийг нэмэгдүүлэх, оролцогч талуудын уялдаа холбоог сайжруулах, стратегийн төлөвлөгөөний хэрэгжилтийг хангах зорилтыг дэвшүүлж ажиллахаар тохиролцсон юм.
Сэтгэгдэл ( 9 )
ШУА-ыг яаралтай тарааж, их сургуулиудад болон салбарын судалгааны төвүүдэд тараан байршуулж, академич гэсэн дархлагдсан нөхдүүдийг тарааж, шинжлэх ухааны гэхээсээ технологийн судалгааг тулгамдсан асуудлуудаар хийвэл зохино. Тэр ш/у- ны доктор гэсэн 200-300 хуудас юм бичсэн хүнд өгдөг зэргээр ч яадаг юм...
INOVATSIIG TENEG HUND OGDOG YUM BI INOVATS YAJ HURTCHIHEEGUI YUMBE TEGVEL MINII OORIIGOO TSENEGLEDEG SORONZON GENERATOR UNEGUIDEH BAISAN
Ишлэлийн сэтгэлгээ нь хуучирсан арга барил, доод үнэлгээ... Инноваци хүртэл сэтгэх, сэтгэснийг үнэлэх хтэй шүү дээ. Түүнчлэн мөнгө их хуваариллаа гээд хөгжүүлнэ гэж мөнгө хахтлаа идэж байж, мөнгөө чамлах нь ичмээр биш гэж үү
Ум ма ни бад ми хум. Монголд ШУА сөнөсөн болохыг зургуудаас харж болно. Ёстой тэтгэвэрийн зөнөгүүдийн цугларалт бна.
Mongol uls ni busad ulsaas shal ooroo bodlogotoi kkk.Hudalch hulgai golduu, gutegleg doromjloloor hooloo ologsodiig ashiglaj shudraga,bogood hiisen ajiltai heleh ugtei golch tusheedee unagaaj huudal huuramchdaar torii albiig hashuulahiig nen terguund uzdeg bolson. Ingesneer bolovsrol eharanhui taldaa eronhiilogch, eronhii said nariin orshin togtnoh undes ni yum
Mongol uls ni busad ulsaas shal ooroo bodlogotoi kkk.Hudalch hulgai golduu, gutegleg doromjloloor hooloo ologsodiig ashiglaj shudraga,bogood hiisen ajiltai heleh ugtei golch tusheedee unagaaj huudal huuramchdaar torii albiig hashuulahiig nen terguund uzdeg bolson. Ingesneer bolovsrol eharanhui taldaa eronhiilogch, eronhii said nariin orshin togtnoh undes ni yum