“Эрдэнэс Тавантолгой-Инноваци-Үйлдвэрлэл” сэдэвт зөвлөгөөн “Туушин” зочид буудалд болж байна.
Зөвлөгөөнийг Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Л.Оюун-Эрдэнэ нээж үг хэлэхдээ "Уул уурхайн салбарт инноваци нэвтрүүлэх цаг болсон гэдгийг тодотголоо. Мөн хөгжлийг дөрвөн жилээр бус, 20-25 жилээр төлөвлөх, эдийн засгаа олон тулгууртай болгох, дундаж давхаргаа 70-аас дээш хувьд хүргэхийн тулд бүгд хамтран ажиллах ёстой. Энэ бүхэнд эрдэмтэн, судлаач, эдийн засагчдын оролцоо чухал" гэлээ.
Цаашид Норвегийн Тэтгэврийн сан зэрэгтэй адил баялгийн сан байгуулж, уул уурхайн салбараас олсон орлогоос иргэддээ хуваарилдаг сайн туршлагыг нэвтрүүлнэ. Энэ санг улс төрөөс ангид байлгаснаар стратегийн ач холбогдолтой ордуудын үр өгөөжийг иргэд түлхүү хүртэх учиртай гэв.
Сүүлийн үед 1072 хувьцааны ногдол ашиг олгох нь зөв, буруу гэсэн байр сууриа иргэд ихээр илэрхийлэх болсон. Засгийн газар үүнийг мөн судалж хамгийн оновчтой, зөв шийдвэр гаргахаар ажиллаж байна гэлээ.
Зөвлөгөөнөөр шатдаг хий, моторын түлш, биотүлш, утаагүй түлш гээд нүүрснээс эцсийн бүтээгдэгдэхүүн гаргах болон эко, ногоон технологи нэвтрүүлэх, уурхайн ажилтнуудын эрүүл мэндийг хамгаалах зэрэг сэдвээр “Эрдэнэс Тавантолгой” компанийн удирдлага, МУИС, ШУТИС, бусад байгууллагын эрдэмтэн, судлаач, эдийн засагчид 11 илтгэлээ хэлэлцүүлж эхэллээ.
Мөн Гашуунсухайтын төмөр зам, авто зам, баяжуулах үйлдвэр, Тавантолгойн цахилгаан станц зэргийн бүтээн байгуулалтын ажлын талаар санал бодлоо хуваалцах юм.
“Эрдэнэс Тавантолгой” компани Монголын эрдэмтдийн үндэсний зөвлөлтэй хамтран Тавантолгойн уурхайн үр ашгийг дээшлүүлэхээр дэвшилтэт технологи нэвтрүүлж, эрдэмтэн, судлаачдын нээлт, бүтээл, зөвлөгөө, судалгааг нутагшуулахыг зорьж байгаа. Энэ чиглэлээр хамтран ажиллах тухай Санамж бичигт “Эрдэнэс Тавантолгой” компанийн гүйцэтгэх захирал Б.Ганхуяг, Монголын эрдэмтдийн үндэсний зөвлөлийн ерөнхийлөгч Ж.Оюунбилэг нар гарын үсэг зурав.
Эх сурвалж: Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс
Сэтгэгдэл ( 8 )
Оюунэрдэнэ маш сайн зоригтой залуу бна асуудалд нухацтай хандаж шийдвэрлэж чаддаг ийм залуучууд байхад улс орон хөгжинө иргэдийн төрдөө итгэх итгэл үнэмшлийг сэргээж өгсөнд баярлалаа монгол улсаа хөгжлийн зөв замд залаад монголын ард түмэнтэйгээ нийлээд иргэдийнхээ амьдралыг сайжруулаад аваад явах ухаантай мэдлэгтэй даруухан жирийн монгол ард иргэдээ увайгүй ядуу амьдралаас аварчих юмсан гэсэн сэтгэлтэй иргэд төрдөө итгэх итгэл үнэмшилтэй болгох чин эрмэлтэй бузар хувийн ашиг сонирхлын увайгүй шуналтай хуваан иддэг хумсалдаг ялзарсан бүлэг дээрэмчдээс бүр мөсөн салж иргэдийн амар тайван монг
хүчээр албан тушаал авчихаад инвовац гэдгээ мэдэх юмуу өөрийгөө боловсруулчаад дараа нь бол
энэ тэнэг албан тушаал горьдож шударга ёс ,тэмцэл хийж дарга болсон юм шиг эхлээд өөрийгөө боловсруулж дараа нь улс төр шударга ёс ярих хэрэгтэй бас дээр нь сонгуулийн сурталчилгаа хийгээд эхлэсэн шүү дээ энэ залуугийн
Хялбар аргаар албан тушаал авсан энэ залуу одоо инновац ярьж хялбар аргаар монголын эрдэс баялгийг гартаа оруулах юм уу? Салбар хариуцсан сайд Сумъяабазар нь энэ зөвлөгөөнд алга. Тэр бөх залуу угаасаа ”Уул уурхай” байтугай ”Инноваци”-н тухай мэдэхгүй болохоор энэ залуу ”АBC”-г илүү мэднэ гэж үзээд гурван давхар дээл өмсөхөөр шийдэв үү? Та нарын элдэв санамж бичиг чинь удахгүй Дубайн араас орох бийдээ.
2015.01.16 нд нэр бүхий 9 хүн байгуулсан Төрийн бус байгууллага юм байна. ”Монголын эрдэмтдийн зөвлөл” Төрийн бус байгууллага 8161461 регистрийн дугаартай . Жанчивын ОЮУНБИЛЭГ гэдэг хүн нэг үүсгэн байгуулагч нь бөгөөд ТУЗ ын дарга гэсэн нэршлтэй юм байна. Петровисын Зихирал Жанчивын Оюунгэрэлтэй эгч дүүс байж магадгүй тодруулж 1072 хувьцаа эзэмшигчдэд мэдээлэх хэрэгтэй . 1072 хувьцаа эзэмшигч бүх ард түмний дундын өмчлөлийн компны бүх гэрээ хэлцэл хувьцаа эзэмшигч бидэнд ил тод мэдээлэгдэх ХУУЛЬТАЙ ШҮҮ
Эрдэмтдийн үндэ сний зөвлөл гэж бас ямар үүйл ажиллагаа явуулдаг ямар чиглэлтэй ямар боловсон хүчний нөөцтээй газар гараад ирэв дээ Академи МУИС ШУТИС -д наук заах бухан бяруу л биш байгаасай