Сумнэр: Хүүгээ ирэхээр САЙХАН амьдарна аа...

Автор | Zindaa.mn
2019 оны 02 сарын 20

Түүнийг Сумнэр гэдэг. 100 айл орчимд буюу Сүхбаатар дүүргийн нэгдсэн эмнэлгийн ойр орчимд "амьдардаг" түүнтэй хэд хэдэн удаа таарч, сүүлд өөрөө зөвшөөрснийх нь дагуу товч ярилцсан юм.

 

Тэр Хүнсний IV дэлгүүрийн ойролцоох траншейнд амьдардаг ба 20 гаруй жил 100 айл хавиар ус, ундааны сав цуглуулж, түүнийгээ борлуулан, амьдралаа залгуулж иржээ. Ганц хүү нь Энэтхэгт сурдаг гэх бөгөөд “Намайг очтол тэвчээртэй байгаарай” гэж аавдаа захисан гэв. “Хүүгээ ирэхээр сайхан амьдарна аа” гэх аавын үг, хүүгээ хүлээх сэтгэл амьдралд нь итгэл нэмдэг бололтой.

 

Сумнэрийн амьдралын түүх их сонин. Кино найруулагч мэргэжилтэй. Хоёр ч дэлгэцийн бүтээл хийсэн талаараа бидэнд сонирхуулж, тэр тухайгаа ярихдаа нүд нь гэрэлтэж, ямар нэгэн баяр баясгалантай зүйл бодож байгаа нь илт мэдрэгдэнэ.

 

“Нар”, “Сум” гэсэн хоёр уран бүтээл хийсэн боловч нийгэм, цаг үеийн байдлаас шалтгаалаад түүний бүтээлийг хүлээн зөвшөөрөөгүй аж. Өөрийнх нь ярьснаар, тухайн үеийн томоохон кино найруулагчид түүний кинонд шүүмжлэлтэй хандаж, дэлгэцэнд гаргахыг нь хоригложээ. “Кино найруулагчаар хоолоо олж идэхгүй юм байна гэдгийг ойлгоод, “Номин” худалдааны төвд жолоочоор ажилд орсон. Гэвч гэнэтийн осол болж, тархиндаа хоёр ч удаа хүнд хэлбэрийн мэс засал хийлгэж, ерөнхийдөө хөдөлмөрийн чадвараа алдсан. Түүнээс хойш удалгүй гэр бүлээ ч алдсан даа” гэж тэр өнөөдрийг хүртэлх туулсан амьдралаа хамгийн товчоор ярив.

“Гэр бүлийн хүнээсээ салсныхаа дараагаар эргээд ижий, аавдаа очих бодолгүй байсан юм уу...” гэсэн асуултад тэр “Аав, ээж маань байхгүй. Харин нэг дүү маань байдаг юм. Нэгэнтээ гудамжинд гарсан, архинд орсон хүнийг хүлээж авах нь юу л байсан бол...” гэж өөртөө итгэлгүйхэн хариулсан.

 

Магадгүй, ах дүүс нь хүлээж авах ч юм билүү гэж найдсан бололтой бидэнтэй хамт дүүгийнх рүү гээ очсон боловч түүний хэлсэнчлэн гэртээ оруулахыг зөвшөөрсөнгүй.

 

Улаанбаатарт ийм амьдралтай нүүр тулсан хүмүүс цөөнгүй бий. Сумнэрийн амьдардаг траншейнд түүнээс гадна таван хүн амьдардаг гэсэн. Тэдний нэг өдөр хаа сайгүй явж, ус ундааны сав түүхэд зориулагддаг ч олсон мөнгө нь техникийн спирт авч уухад зарцуулагддаг. Үүнийгээ “Монголын хатуу өвлийг давж, өдөр хоногийг бардаг арга нь” гэж хэлсэн. Түүний ярианаас уг нь энэ байдлаасаа гарах хүсэл, бодол анзаарагдана. Гэвч нэгэнт өнгөрсөн гэж өөрийгөө зөвтгөх өнгө аяс ч харагдана. Архи биш бүр техникийн спиртээр голоо зогоож байна гэхээр үнэхээр аймшигтай. Сумнэрийн хэлснээр 100 айл орчимд ус, ундааны сав аваад, оронд нь техникийн спирт өгдөг гэр бүлүүд байдаг гэх. Бид хамт явах үед гороолж олсон /Шил, лааз түүхийгээ гороолох гэж ярьдаг аж/  шил, лаазаа нэг айлд тушааж, 3000 төгрөгийн тооцоондоо усны хуванцар савны талаас доогуур хэмжээтэй техникийн спирт авсан. Ингэж яваадаа санаа зовж байгаа нь мэдэгдсэн ч "Үүнээс өөр арга надад алга даа. Өөрийгөө ингэж тэжээж, өөрийгөө ингэж л хордуулдаг болчихсон" гээд, савтай зүйлээсээ балгав.

 

Техникийн зориулттай спирт нь бөөрний ажиллагаанд хүндрэл учруулах, элэг гэмтээх, хүчил шүлтийн тэнцвэр алдагдуулах гээд мэдээж олон сөрөг нөлөөтэй.

 

Гэтэл Сумнэрийн ярьснаар хууль бусаар худалдаалах, борлуулахыг хориглодог энэ бүтээгдэхүүнийг архинд донтсон, орон гэргүй болсон, эсвэл даарч бээрсэн хүмүүст зарж борлуулдаг болсон нь үнэн бол энэ яах аргагүй хууль хяналтынхан анхаарал хандуулах хэрэгтэй болжээ.

 

ДЭЛГЭРЭНГҮЙГ ВИДЕОГООС ҮЗНЭ ҮҮ!

 

Сэтгэгдэл ( 37 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Sakura(64.119.22.21) 2019 оны 03 сарын 30

Iwiidee hoorhii setgeliin tenheegvi hvn yumdaa 2holgvi bolchood 2ohiniihoo toloo amidarnaa bi chadnaa geed yariad yawj bga aaw bhad gants bie ee awch yawj chadahgvi arhind tolgoilgoo medvvlj l bdag hvvgee bodson bol hvvgee ireheer tejeelged saihan amidrana gej bodoj bhaar hvvdee aaw ne yum chini chadahgvich chadlaaraa gants gerch boltugai beldeed suuj baya gej yagad boddoggvi hvn be

0  |  0
Ereee(66.181.161.59) 2019 оны 02 сарын 21

TENEG MONGOL EMEGTEICHVVDEES BOLJ MONGOL ERCHVVD INGEJ YAWJ BNASHDEE

0  |  0
IRGEN(103.10.22.156) 2019 оны 02 сарын 21

eruul ch gesen setgeliin tengeegui zaluud uchuuhen caad haur naari butehgii geed tsonhoor usreed uheed .l uhne gej ailgaad busdiig ailgaj daramrlaad bj l bdag shuudee ene hun tarhindaa huid gemtel aabsan hagalgaand irsin geheer bas ubduj zoboodog ch yumuu yaj medeh yum tarhinii gemtel mash hetsuu sh dee huu ni hurdhan ireesei burhan tenger mini tuslaarai NOMIN ODOO HUNII HUBI SAYAGAAR TOGLOJ HAYAHAA BOLIOCHEE EMCHILGEENII ZARDAL AMIDRALIIN ZARDLIIG NI OLIGTOIHON NUHIN OLGO NOMINGIIN HOMIN OHINII HUBI

0  |  0
Зочин(202.179.27.67) 2019 оны 02 сарын 21

хэцүү ч юм аа даа

0  |  0
зочин(202.131.243.186) 2019 оны 02 сарын 21

эрчүүд бидэнд сэтгэлийн тэнхээ их дутах юмдаа. ядахдаа хань ижлээ буруу сонгох юм.хүн дандаа ажилтай мөнгөөр элбэг,ажил үйлс бүтэж явна гэж байхгүй.уруудаж өгсөж явдаг хорвоо.зарим эхнэрүүд нөхрөө уруудах үед нь сэтгэлээр дэмжиж зовох жаргах үедээ хамт гэсэн үгнээсээ буцах юм.Энэ нь гутарч яваа эр хүнийг улам уналтанд оруулж сэхэх аргагүй болгох юм.Уул нь хүний толгой ажиллавал 7 дордож,найм сэхдэг гэдэг үгтэй.

0  |  0
1(192.82.64.215) 2019 оны 02 сарын 21

царай зүс сайхантай залуу юм. ийм хүмүүсийг өөд нь татаад явах газар байдаг болов у

0  |  0
зочин(66.181.191.205) 2019 оны 02 сарын 20

уг нь нүдэнд дулаахан юм. архинаа гарчихаасай зайлуул.

0  |  0
zochin(202.9.43.1) 2019 оны 02 сарын 20

Монголын нийгэм залуусыг ийм амьдралруу түлхсэн. Маш харамсаж байна . Гэхдээ хувь заяандаа итгэж яваарай. Хүүгээ хүлээгээрэй. Ч и чаднаа

0  |  0
өвчиншдээ (202.9.43.1) 2019 оны 02 сарын 20

Архинд донтох өвчин шүү , эмчлүүлж эдгэрүүлээд өгөх буянтан олдоосой _ тэнгэр бурханд чиний өмнөөс сайн залбирнаа миний дүү тэсээрэй , одоо бол яг өөрөө өөрийгөө татаж авахад ямар ч боломжгүй , хэн нэгэн буянтны дэмжлэг заавал хэрэгтэй . тэгээд ч толгойндоо хоёр ч удаа хагалгаа хийлгэсэн гэж байна шдээ, НОМИН ЭНЭ ЗАЛУУД ТУСЛААЧЭЭ , ТАНАЙД АЖИЛ ҮҮРГЭЭ ГҮЙЦЭТГЭЖ ЯВААД ОСОЛД ОРСОН БАЙНА ШҮҮ ДЭЭ!!!

0  |  0
Baatar(66.181.178.90) 2019 оны 02 сарын 20

кино найруулагчид бусдын бүтээлийг хорих эрх бхгүй л дээ. Нар, сум гж кино хийсэн ч гэх шиг ийм элий зохиолыг нь үнэмшээд сурвалжлага бичиж бдаг эргүү хүүр бас бх юм аа

0  |  0
зочин(59.153.113.50) 2019 оны 02 сарын 20

Уг нь залуу хүн байна. Ажлын зар их л харагдах юм. Архи уухгүй л бол өөдөлж болмоорсон доо

0  |  0
зочин(59.153.113.50) 2019 оны 02 сарын 20

Уг нь залуу хүн байна. Ажлын зар их л харагдах юм. Архи уухгүй л бол өөдөлж болмоорсон доо

0  |  0
зочин(124.158.75.8) 2019 оны 02 сарын 20

Бид амьдралд хөл алдаж эндэж яваа нэгэндээ харамгүй сэтгэлээр тусладаг ард түмэн шүү. Энэ хүнд алдаагаа засч амьдралд эргэн зөв замаар явахад нь туславал бучн болно гнэ бодож байна. Хүмүүст эннэ хүнд туслахыг уриалж байна.

0  |  0
зочин(202.9.42.73) 2019 оны 02 сарын 20

САЙХАН ЗАЛУУ БАЙНАШДЭЭ, ТУСЛАХ ХҮМҮҮС ТУСЛААСАЙ , БУРХАН БИДНИЙГ ИВЭЭГЭЭЧ

0  |  0
зочин(202.9.42.73) 2019 оны 02 сарын 20

САЙХАН ЗАЛУУ БАЙНАШДЭЭ, ТУСЛАХ ХҮМҮҮС ТУСЛААСАЙ , БУРХАН БИДНИЙГ ИВЭЭГЭЭЧ

0  |  0
1111(66.181.191.121) 2019 оны 02 сарын 20

ug ni bie haa saitai zaluu hun bna daa

0  |  0
medehgyi(202.179.24.113) 2019 оны 02 сарын 20

ene hyn ongorchee buruugaa busdaad haidag hyn baina

0  |  0
Top