Он гарснаас хойш БНХАУ-д 169 сая ам.долларын нүүрс экспортолжээ

Автор | Zindaa.mn
2019 оны 02 сарын 21

 

Гаалийн ерөнхий газрын мэдээллээр БНХАУ руу 169 сая ам.доллартой тэнцэх хэмжээний нүүрс экспортолжээ. Энэ нь нийт хэмжээгээрээ 2.1 сая тонн нүүрс болж байгаа юм. Ингэснээр өнгөрсөн оны мөн үеийнхтэй харьцуулахад 192 мянган тонноор илүү байгаа аж.

 

Ирэх жилүүдэд нүүрсний экспортыг 40 сая тоннд хүргэх зорилт тавин ажиллаж байгаа юм. Энэ зорилтын хүрээнд 2018 онд нийтдээ 36.5 сая тонн нүүрс экспортолсон билээ. Үндэсний статистикийн хорооны мэдээллээр өнгөрсөн нэгдүгээр сард экспортын нийт орлого 183.4 сая ам.доллар болсон байна.

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top