Ж.Ариунжаргал "Белый месяц" уралдаанд өнгөлжээ

Автор | Zindaa.mn
2019 оны 03 сарын 06

 

"The Voice of Mongolia 2018" шоуны шилдэг оролцогчдын нэг, Төрийн хошой шагналт, Ардын жүжигчин, хөгжмийн зохиолч Н.Жанцанноровын охин Ж.Ариунжаргал ОХУ-ын Улаан-Үд хотноо зохион байгуулагдсан эстрадын дуучдын "Белый месяц" уралдаанд гуравдугаар байрт шалгарчээ. Уралдаанд 18-35 насны уран бүтээлчид оролцдог ба Улсын Филармонийн гоцлол дуучин Н.Наранбаатар 2015 онд гранпри шагнал хүртэж байсан юм.

Ж.Ариунжаргалын хувьд СУИС-ын дуулаачийн ангийг төгссөн бөгөөд "Voice of Mongolia" шоунд дуучин Д.Болдын багт багтаж, шилдэг 4 оролцогчийн нэг болж байсан юм.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top