Сүүлийн үед олон нийтийн анхаарлын төвд байгаа зарим хэргийн талаар хоорондоо зөрүүтэй мэдээллүүд хэвлэл, мэдээллийн хэрэгслээр цацагдаж байна. Бодит байдлыг олон нийтэд хүргэх зорилгоор Нийслэлийн ерөнхий прокурор Д.Баярмагнайгаас зарим зүйлийг тодрууллаа.
-Прокуророос "Шүүгч нар үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн" гэх асуудлыг шалгуулахгүй гэж татгалзсан, бүрэн эрхийг нь түдгэлзүүлэхгүй байгаа тухай олон нийтийн мэдээллийн хэрэгслээр бичиж байна. Энэ талаар та мэдээлэл өгнө үү?
-Авлигатай тэмцэх газар /АТГ/-ын Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтсээс Авлигын эсрэг хууль тогтоомжид заасны дагуу шүүгч нарын 2012-2017 оны хувийн ашиг сонирхолын мэдүүлэг болон хөрөнгө орлогын мэдүүлэгт хяналт шалгалт хийгээд нэр бүхий зургаан шүүгчийн гэр бүлийн гишүүдийн нэр дээр бүртгэгдсэн хөрөнгө орлогын эх үүсвэр хууль ёсны болохыг үндэслэлтэй тайлбарлаж чадаагүй, эргэлзээтэй байна гэж үзээд, Мөрдөн шалгах хэлтэстээ “Гэмт хэргийн шинжтэй үйлдлийг шалгуулах тухай” мэдээлэл хүргүүлсэн байдаг. Үүний дагуу АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсээс 2019 оны хоёрдугаар сарын 13-ны өдөр хэрэг бүртгэлтийн хэрэг нээх тухай тогтоол үйлдэж, ирүүлснийг Нийслэлийн прокурорын газраас хянаад холбогдох шалгалтын ажиллагааг явуулах нь зүйтэй гэж үзээд хэрэг бүртгэлтийн хэргийн дугаар олгосон.
Гэтэл маргааш нь буюу 2019 оны хоёрдугаар сарын 14-ний өдөр нэр бүхий зургаан шүүгчийн бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх асуудлыг Шүүхийн ерөнхий зөвлөлд уламжлуулах тухай албан бичгийг ирүүлсэн байдаг. Энэ асуудлыг прокуророос хянаад, "Тавьж байгаа асуудал нь үндэслэлгүй байна" гэж үзсэн юм. Учир нь Прокурор нь Эрүүгийн хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай, Зөрчил, зөрчил хянан шийдвэрлэх тухай хуулийн хэрэгжилтэнд хяналт тавьдаг субьект. Энэ утгаараа Мөрдөх байгууллагуудаас хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын ажиллагаа явуулахдаа "...Хүн, хуулийн этгээдийн хууль ёсны эрх ашгийг зөрчиж байгаа эсэх, ...Мөрдөгч нарын үйл ажиллагаа нь дээрх хуулийн заалтуудад нийцэж байгаа эсэх, мөн бусад хууль тогтоомж, заавар журмыг хэрхэн хэрэгжүүлж ажиллаж байгаа эсэх"-ийг хянаж шалгадаг үндсэн үүрэгтэй байгууллага шүү дээ. Гэтэл гэмт хэрэг мөн эсэхийг шалга гээд хэрэг бүртгэлтийн хэргийн дугаар олгосны маргааш нь буюу нэг хоногийн дараа мөрдөн шалгах тодорхой ажиллагаа явуулалгүйгээр, гэр бүлийн гишүүдийн нэр дээр бүртгэгдсэн хөрөнгө орлогын эх үүсвэрийг шалгаж тогтоох, эх сурвалжийг үзэж харах, нягтлах, гэрчүүдээс мэдүүлэг, тайлбар авах гэх мэт ажиллагаа хийж гүйцэтгэлгүйгээр шууд шүүгч нарын бүрэн эрхийг нь түдгэлзүүлье гээд ороод ирэхээр болохгүй, хуулийн шаардлагад нийцэхгүй байгаа юм.
Хуулиараа бол гэмт хэрэг үйлдсэн гэх хангалттай үйл баримт нотлогдож, тогтоогдсон нөхцөлд хүн, хуулийн этгээдэд холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах, цаашлаад бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх асуудал яригдах учиртай.
Прокурор хүн энэ хуулийн заалт нэг бүрийг хангуулах, чанд сахиулах үүрэгтэй. Харин энэ үүргээ хэрэгжүүлээгүй, үндэслэлгүй шийдвэр гаргавал өөрөө хариуцлага хүлээнэ. Тийм учраас мөрдөгч хэргийн бодит байдлыг тогтоох, прокурор нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор хянаж нягтлаж байж үндэслэл бүхий шийдвэр гаргах ёстой. Тиймээс ч прокуророос шүүгч нарт холбогдох хэргийн материалтай танилцаад хэрэг бүртгэлтийн хэрэг нээсний дараа тухайн үйлдэлд гэмт хэргийн шинж бий эсэхийг нарийвчлан шалгах ажиллагаа явуулалгүйгээр нэр бүхий шүүгч нарын бүрэн эрхийг одоогоор түдгэлзүүлэх шаардлагагүй гэж үзсэн. Бид хуульд заасан шаардлагыг л тавьсан Үүнийг шалгуулахгүй гэсэн мэтээр буруу ташаа мэдээлж байгаа нь буруу.
-УИХ-ын гишүүн, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Л.Оюун-Эрдэнэ “Эрдэнэт"-ийн 49 хувийн хувьцааг худалдан авсан санхүүжилттай холбогдолтой хэргийг Нийслэлийн прокурорын газраас түдгэлзүүлсэн гэж ярьсан. Энэ талаар та тайлбар өгнө үү?
-Энэ бол ташаа мэдээлэл. 2018 оны хоёрдугаар сард УИХ-ын гишүүн, тухайн үеийн Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Г.Занданшатараас “..."Эрдэнэт"-ийн 49 хувийн хувьцааг худалдан авсан санхүүжилттай холбогдолтой асуудлыг шалгуулах тухай” гэмт хэргийн шинжтэй гомдол, мэдээллийг АТГ-т хүргүүлсэн байдаг. Үүний дагуу АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсээс 2018 оны хоёрдугаар сарын 27-ны өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, одоо Цагдаагийн Ерөнхий газар, АТГ хамтарсан ажлын хэсэг мөрдөн шалгах ажиллагааг явуулж байна. Түүнээс хэргийг түдгэлзүүлсэн, хаасан зүйл огт байхгүй. Хэрэгт нилээдгүй ажиллагаа хийгдсэн байгаа.
"Эрдэнэт"-ийн 49 хувийн хувьцааг худалдан авсан санхүүжилттай холбогдолтой асуудлыг Цагдаагийн Ерөнхий газар, Авлигатай тэмцэх газрын хамтарсан ажлын хэсэг мөрдөн шалгах ажиллагааг явуулж байна.
-Цагдан хорих байранд нас барсан талийгаач Л.Бямбаагийн өмгөөлөгч Ц.Баасандорж мэдээлэл хийж, Авлигатай тэмцэх газрын хууль зөрчсөн үйлдлүүдийн талаар дурдсан. Энэ талаар?
-Авлигатай тэмцэх газрын мөрдөн шалгах хэлтсээс шалгаж буй эрүүгийн хэрэгт шалгагдаж байсан Б нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын харьяа Цагдан хорих 461 дүгээр ангийн цагдан хорих байранд хоригдож байх явцдаа нас барсан асуудалд Мөрдөн байцаах албаны Хүнд гэмт хэрэг мөрдөх хэлтэс, Тусгай субьектын үйлдсэн гэмт хэрэг мөрдөх хэлтсийн мөрдөгчдийн хамтарсан ажлын хэсэг хэрэг бүртгэлтийн ажиллагаа явуулж, Баянгол дүүргийн прокурорын газраас хяналт тавьж байгаа.
Хэрэг шалгагдаж байна. Дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй. Мөрдөн шалгах ажиллагаагаар хууль тогтоомж зөрчсөн эсэх асуудал нь тодорхой болох байх. Манай хууль хүчний байгууллагууд мөрдөн шалгах ажиллагаа явагдаж байгаа хэргийн явц байдал, мөрдөн шалгах ажиллагааны нууцлалыг сайтар хангаж ажилламаар байна. Үүнтэй холбоотойгоор маш их хардлага, үл ойлголцол, хууль хяналтын байгууллагуудын дунд үүсч байна. Одоо бүр хэргийн оролцогч нарын дунд ч буруу ташаа ойлголт мэдээлэл очдог боллоо. Тэр утгаараа хэргийн холбогдогч, хохирогчийн ар гэрээс ч хүртэл хэвлэл мэдээллийн хэрэгслээр олон нийтэд хандсан буруу ташаа мэдээлэл өгөх юм.
Ингээд харилцан бие, биенээ үгүйсгээд хэвлэл, сошиалаар өөр өөрийн байр сууринаас асуудлыг тайлбарлах, зөвтгөх, ойлгуулах, няцаалт өгөх гэсэн оролдлогуудыг хийгээд ирэхээр цаана нь хэрэг хянан шийдвэрлэх болон шүүн таслах ажиллагаанд хүндрэл учраад байгаа. Аливаа хэрэг маргааныг хянан шийдвэрлэх, тэр дундаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа гэдэг чинь онцлогтой хэцүү, төвөгтэй асуудал гэдгийг манай төрийн өндөр албан тушаалтнаас эхлээд ард иргэд ч гэсэн ойлгох хэрэгтэй. Шалгагдаж байгаа хэргийн талаар мэдээлэл, сонсгол хийнэ гэдэг чинь хэрхэвч байж болохгүй гэдгийг ойлгох хэрэгтэй байгаа юм.
Сүүлийн үед хууль хяналтын байгууллагыг харлуулах гэсэн буруу ташаа мэдээллүүд их явах боллоо. Төрийн өндөр албан тушаалтнуудтай холбогдолтой хэрэг маргааныг хянан шалгах ажиллагаа их төвөгтэй, хөндлөнгөөс оролцох, нөлөөлөх гэж оролддог асуудал их байна. Зориудаар зохиомол асуудал бий болгох байдал ч байна. Яг үнэндээ сүүлийн хэдэн жил бид төрийн өндөр албан тушаалтнуудын хууль бус үйл ажиллагаатай холбогдолтой хэргүүдийг ил гаргаж, тэмцэж, шудрага ёсыг тогтоох гэхээр сөргүүлээд тэднээс янз янзын худал үнэн дайралтууд ирэх юм.
Ямар сайндаа л хуулиар хүлээсэн үүргээ биелүүлж, хуулийн дагуу зохих шаардлага тавихаар тухайлбал шүүгч нарын хэрэг дээр л хаалт хийгээд байгаа мэтээр ташаа мэдээлэл тарааж байх жишээтэй. Ер нь бүх л хэрэг адилхан хуулийн хүрээнд шалгагдаж, хянаж, шийдвэрлэж байгаа шүү дээ. Прокурорууд зөвхөн хуульд л захирагдана гэдгийг би олон хэлж байгаа. Харин хүн бүр хууль шүүхийн өмнө эрх тэгш байх учиртай
Сэтгэгдэл ( 23 )
ЭНэ прокурор л Эрдэнэтийн 40 хувийг хулгайлсан хэргийг хаацайлаад байгаа нь сохор хүнд чтодорхой байгаа шүү дээ. Энэ нөхрийг нэн даруй оргцоруулах хэрэгтэй.
Нийслэлд ,газарын ,наймаа ,байхгүй ,гээд ,үздэг, Сургууль,цэцэрлэг,урлан бүтээх ,төв ,бүх ,газарыг ,зүгээр ,өгчихсөн байх нээ. Хамгаалагч нар,хөөн ,хэлэлцэх ,хугацааг ,дуусгадаг, хариуцлагаас ,бултуулахаар ,иргэдийн ,хурал ,руу ,чихдэг. Тэгээд Ми. 3 тэрбумын хөрөнгөтэй ,болсон ,байна.
МИ ОВОГТЫН САЛБАДАЙ МОНГОЛООР УДААН ТОГЛОГХҮЙ ШҮҮ
Цагдаа шүүх прокурор ынхон хамгиин баян иим байж болохгүйээ цагдаагиинханы авлигыг илрүүлэхэл иргэд идэвхитэй бай
прокуророос их хурлын гишүүдийн эрхийг түдгэлзүүлэх гэхээр олонхоороо татгалзаад байгаа нь нотой доо тэдний ажлыг нь хийлгэлдээ
Хэрэг нь баталагдвал тутгэлзуулэнэ гэж хуцаж бн прокуроргуай. Баталагдчихвал чамас асуухгуй шоронд сууна шуу та гэгэж хадуурч болохгуй шуу
Hudal medee taragchdiin ahlagch ni Hurelsuhiin zasgiingazriin HEG-iin darga Oyun-Erdene mon. Ene bol battai nottoi asuudal shuu
Hudal medee taragchdiin ahlagch ni Hurelsuhiin zasgiingazriin HEG-iin darga Oyun-Erdene mon. Ene bol battai nottoi asuudal shuu
Улс орны хөгжилд саад тушаа болж байгаа хүн чинь энэ дүрээрээ мөн байна. Энэ их авилгал, түүнээс үүдсэн ажилгүйдэл, ядуурал, архидалт, үхэл хагацал бүгд л энэ хүнээс болсон. Үүнийг зайлуулах ёстой.
ЭРХ МЭДЭЛТНУУД НОЛООЛОХ ГЭЖ ООРОО АЛЬ ХЭДИЙН НОЛООНД ОРЧИХСОН НОХОР БАЙНА ХУЗУУГУЙ ТАРВАГЫН ГАРТ ТОМСОГДУУЛЧИХСЭН ГАР БАЙНА Л ДАА
Huuliig hen hiideg uim be. Ta nar shig hulgaich nar hiij tsoorhoi gargadag. Daraa ni huuli yarij yal zavshdag.
Chi tiim shudraga yum bol xichneen xymyys zunduun udaan xergee shiidyylex geed xyleegeed bgaag yu gex be? XXB ni 3 xyniig ochinguut ni xergii ni shiideed gargadgaa yu gex be? Edentei 1 udur orson xymyysiin asuudliig bas shiidsen yy? Olon tymen mednee..odoo chi zail aa.
ЭНЭ НӨХРИЙГ ЯАРАЛТАЙ ОГЦРУУЛАХ ХЭРЭГТЭЙ.
БУЗАР АМЬТАН.
Шудрага бусын хонгилыг барьсан барилгачдын даамал хүүр.
Тийм сүрхий юм бол яагаад өдий хүртэл ямарч арга хэмжээ авч чадаагүй юм бол. Одоо ч прокурор шүүхийнхэнд итгэх итгэл алдарч байна.
энэ муу өмхий лалар чинь л өнөөх орхон эрдээнбилэг пүрэвтүвшин нарыг өмгөөлөөд байдаг хахуульчин шүү дээ. үүнийг халаач ээ бушуухан
АТГ нь шүүгч нарын хэргийг нотлох наад захын баримтуудыг олсныхоо дараа тийм асуудал тавих байж л дээ, тэгэхгүй шууд л барьж хориод айлгаж дарамтлах сурсан аргаараа хэрэг хүлээлгэх гэхэд нь прокурор зөвшөөрөөгүй юм байна л даа! Уул нь шүүгч нарыг сайн шалгаж шийтгэх л ёстой юм, гэхдээ муйхарлаж болохгүй л дээ!!
Хаана юу хийж байгаад прокурорт ирсэн хүн юм бол.
Зайлуул
Ард иргэд бүгд Ажиглаж байгаа
Хуулийг гуйл бологчоод одоо бусдад бурууг өгч өөрөө цэвэр үлдэх гэж байгаа нь даанч харамсалтай.Та ёс суртхуунтай хүн юм бол олон хэрэгийг яагаад хайцаалаад хэрэгсэхгүй болгоод байгаа юм вэ?Манангийн гол хамгаалагч та болчоод байна.
ХҮН АЛАХ, ХҮҮХЭД ХҮЧИНДЭХ, ХУУЛЬ БУСААР ХӨРӨНГӨЖИХ, ИХ ХЭМЖЭЭГЭЭР АВИЛГАЛ ХЭЭЛ ХАХУУЛЬ АВАХ, ХАР ТАМХИ ЗАРАХ, ТӨРӨӨС МӨНГӨ ЛУЙВАРДАХ, ХУЛГАЙЛАХ, ЭХ ОРНЫХОО ГАЗАР НУТГЫГ ХООРОНДОО НАЙМААЛЦАХ, ГАДНЫХАНД ЗАРАХ, ГАДААДЫН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫГ ХУВЬДАА АШИГЛАХ ЗЭРЭГ ГЭМТ ХЭРГҮҮД ДЭЭР ЦААЗААР АВАХ ЯЛТАЙ БОЛОХГҮЙ БОЛ ТӨРИЙН БҮХ ШАТАНД ДЭЭРХИ ГЭМТ ХЭРЭГ ГААР Ч ИХСЭЖ БАЙНА. ХУУЛЬ САХИУЛАХ ХҮЧИН ЦАГДАА АТГ ТЕГ ГЭХ МЭТЧИЛЭН ХҮЧНИЙХЭН Ч ӨӨРСДӨӨ ОРОЛЦОЖ БИЕ БИЕНЭЭ ХАМГААЛЖ ХААЦАЙЛАХ БОЛЛОО ИЙМЭЭС ЦААЗЫН ЯЛТАЙ БОЛГОВОЛ ГЭМТ ХЭРЭГИЙН ГАРАЛТ ЭРС БАГСАНА.