Даваа гарагт УИХ-ын ээлжит бус чуулган эхэлнэ

Автор | Zindaa.mn
2019 оны 03 сарын 12

Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар 2019.03.06-ны өдөр захирамж гаргаж, УИХ-ын ээлжит бус чуулганыг 2019.03.18-ны өдрөөс 03.29-ний өдрүүдэд зарлан хуралдуулахаар товлон зарласан. 

Улсын Их Хурлын ээлжит бус чуулганаар: 

1/ Татварын ерөнхий хуулийн шинэчилсэн найруулгын төсөл;

2/ Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл;

З/ Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл;

4/ Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл;

5/ Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл;

6/ Зэвсэгт хүчний Жанжин штабын даргыг томилох саналыг зөвшилцөх тухай асуудал;

7/ Улсын ерөнхий прокурорын орлогчийг зөвшилцөх тухай асуудал;

8/ Авилгатай тэмцэх газрын дарга, дэд даргыг томилох тухай асуудлыг тус тус хэлэлцэхээр уг захирамжид тусгасан байна.

УИХ-ын ээлжит бус чуулганы нэгдсэн хуралдааныг 2019.03.18-ны өдрийн даваа гарагийн 10.00 цагт эхлэхээр товлов.

Мөн УИХ-ын ээлжит бус чуулганаар хэлэлцэх асуудлын бэлтгэлийг хангахыг Байнгын хороодын дарга нар болон УИХ-ын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга /Ц.Цолмон/-д даалгасан байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top