УИХ-ын дарга Г.Занданшатар 2019.03.06-ны өдөр захирамж гаргаж, УИХ-ын ээлжит бус чуулганыг 2019.03.18-ны өдрөөс 03.29-ний өдрүүдэд зарлан хуралдуулахаар товлон зарласан.
УИХ-ын ээлжит бус чуулганаар 8 асуудал хэлэлцэхээр төлөвлөсөн бөгөөд хэлэлцэх асуудлын эхэнд Татварын ерөнхий хуулийн шинэчилсэн найруулгын төсөл бичигджээ.
Хуулийн төслийг өнгөрсөн оны тавдугаар сарын 25-ны өдөр УИХ-д өргөн мэдүүлсэн бөгөөд анхны хэлэлцүүлэгт оруулахаас өмнө иргэд, олон нийт, судлаачдыг оролцуулан хэлэлцүүлэх хуулийн зохицуулалтын дагуу улсын хэмжээнд 39 удаа хэлэлцүүлэг өрнүүлж, 4790 хүн оролцож, 5423 санал гаргаснаас нийгмийн сүлжээгээр 1466 санал ирүүлсэн байна.
Татварын багц хуулийн шинэчилсэн найруулгын хүрээнд Татварын ерөнхий хууль, Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хууль, Хувь хүний орлогын албан татварын тухай хуульд өөрчлөлт оруулах бөгөөд хуулийг хэрэгжүүлэхэд 29 хуульд нэмэлт өөрчлөлт оруулж, 45 дүрэм журмыг батлах юм.
Сэтгэгдэл ( 0 )