Ээлжит бусаар хэлэлцэх ААН-ийн орлогын албан татварын хуулийн ШИНЭЧЛЭЛИЙН ТӨСӨЛ

Автор | Zindaa.mn
2019 оны 03 сарын 14

УИХ-ын дарга Г.Занданшатар 2019.03.06-ны өдөр захирамж гаргаж, УИХ-ын ээлжит бус чуулганыг 2019.03.18-ны өдрөөс 03.29-ний өдрүүдэд зарлан хуралдуулахаар товлон зарласан.

УИХ-ын ээлжит бус чуулганаар 8 асуудал хэлэлцэхээр төлөвлөсөн бөгөөд хэлэлцэх асуудлын дараалалд Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл багтсан.

Засгийн газраас Монгол Улсын татварын хуулийн орчныг цогцоор нь шинэчлэх зорилтын хүрээнд Татварын ерөнхий хууль, Хувь хүний орлогын албан татварын тухай хууль, Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн төслүүдийг шинэчлэх шаардлагатай байгаа юм.

Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын хуулийн шинэчлэлийн төсөл:

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top