САЙХАН МЭДЭЭ: С.Цогтсайхан ардын урлагийн наадмаас ГРАНПРИ хүртжээ

Автор | Zindaa.mn
2019 оны 03 сарын 20

Саудын Арабын нийслэл Рияд хотноо гуравдугаар сарын 9-19-ний өдрүүдэд зохион байгуулагдсан "World Folk Vision" олон улсын ардын урлагийн наадмаас Монгол Улсын Гавьяат жүжигчин, уртын дуучин С.Цогтсайхан Гранпри шагнал хүртжээ.

Тус наадамд эх орноо төлөөлөн Монголын Үндэсний урлагийн их театрын уран бүтээлч, уртын дуучин С.Цогтсайхан, уран нугараач н.Дашдэжид, "Монгол костюмс"-ын хамт олон, Урлах эрдмийн дээд сургууль, тамирчин, бөхчүүд тэргүүтэй баг оролцсон аж.

Наадамд дэлхийн 100 гаруй орны уран бүтээлч оролцсон бөгөөд манай улсын хувьд "ETHNO-HIT" номинацид "Монгол костюмс"-ын хамт олны урласан үндэсний хувцас "ETHNO-FASHION" номинацид мөн Гранпри шагнал хүртсэн байна. 

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
зочин(150.129.141.124) 2020 оны 04 сарын 13

жинхэнэ аальгүй явдалтай авгай даа

0  |  0
D Selenge egch ni (66.181.161.87) 2019 оны 03 сарын 21

Tsogsaihan daa bayar hvrgej sain shnig hven erooe

0  |  0
(202.9.42.91) 2019 оны 03 сарын 21

Bayr hvrgie

2  |  0
Top