Ашигт малтмалын хуульд өөрчлөлт оруулахыг дэмжсэнээр чуулган завсарлав

Автор | Zindaa.mn
2019 оны 03 сарын 20

УИХ-ын чуулганы үдээс хойшхи хуралдаанаар Засгийн газар 2018.11.21-ний өдөр өргөн мэдүүлсэн Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг хэлэлцэн гишүүдийн 66.7 хувийн саналаар дэмжлээ.

УИХ-ын гишүүдийн олонхи нь Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахыг дэмжсэн тул хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Эдийн засгийн байнгын хороонд шилжүүлэв.

Мөн өнөөдрийн хуралдаанаар хэлэлцэхээр төлөвлөсөн Татварын ерөнхий хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд, Татварын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдХувь хүний орлогын албан татварын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдХувь хүний орлогын албан татварын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн асуудлаар АН-ын бүлгээс гурав хоногийн завсарлага авах хүсэлт гаргаснаар чуулган завсарлав.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top