К-ПОП: Жун Жүн Ён баривчлагдлаа

Автор | Zindaa.mn
2019 оны 03 сарын 22

Өмнөд Солонгосыг доргиогоод байгаа “Burning Sun” клуб, нууц чатын хэргээр анхны хэрэгтэн баривчлагдлаа.

Хэргийн гол буруутан болоод байгаа дуучин, хөтлөгч Жун Жүн Ён нууц бичлэг хийсэн, хүчирхийлэл үйлдсэн хэрэгтээ байцаалт өгөхөөр энэ сарын 21-ний өглөөний 09.30 цагт Сөүл хотын шүүхийн байранд ирсэн.

Шүүхийн байрны гадна түүнийг хүлээж байсан хэвлэл мэдээллийнхэнд Жун Жүн Ён “Би уучилж болохгүй гэмт хэрэг хийсэндээ их харамсаж байна. Надад тулгасан бүх хэргийг хүлээн зөвшөөрч байна. Би давж заалдахгүй, шүүхийн шийдвэрийг хүлцэнгүйгээр дагах болно. Хохирогчдоос хүлцэл эрж байна. Би үлдсэн амьдралаа нүглээ наминчилж өнгөрөөнө” гэж мэдэгдэл хийсэн.

Хоёр цагийн байцаалтын дараа шүүхээс түүнийг хорих нь зүйтэй гэсэн шийдвэр гаргасан байна.

Сэтгэгдэл ( 5 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Zaya(66.181.161.50) 2019 оны 03 сарын 23

Uneheer huuli zuv uilchildeg mundag gazar shuu mgl ajilchin blaa gd zahiraltaigaa shuuhdehed mgl hunii tald bj l bdg unen haana tend uilchildeg mundag gazar shuu...

0  |  0
Baatar(66.181.187.144) 2019 оны 03 сарын 24

Hun buruu zuil hiij bolno. Gehdee huuliin baiguullaguud ni henii ch erh ashig uilchlelgui hun burt shudarga handdag, teriigee dagaad gemtnuud ni hurtel uuchalalaa guigaad gemee uurdeg ene soyol manaid hezee togtoh boloo. Manaid bol bi tegeegui geed l guriigeed duusaa

12  |  1
Top