УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар ҮАБЗ-ийн зөвлөмжийн дагуу Ерөнхийлөгчийн зүгээс өргөн мэдүүлсэн Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Прокурорын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах болон Авлигын эсрэг хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийж байна.
УИХ-ын ээлжит бус чуулганыг өнөөдөр хаах учир цаг хэмнэх үүднээс дээрх хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийж дууссаны дараа буюу эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэх хооронд С.Зоригийн хэрэгт холбогдогчдыг эрүүдэн шүүсэн бичлэгийг гишүүдэд үзүүлэхээр тогтов.
Учир нь УИХ-ын гишүүд С.Зориг агсны хэрэгт холбогдогчдыг эрүүдэн шүүсэн бичлэгийг үзэхийг хүссэн тул хуулийн төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэхээр чуулган завсарлах хугацаанд бичлэгийг үзэхээр шийдсэн юм.
Эрүүдэн шүүсэн гэх бичлэгийн тухайд ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ тайлбарлахдаа Засгийн газрын тогтоолоор С.Зоригийн амь насыг хохироосон хэргээр яллагдагч Б.Содномдаржаа, Т.Чимгээ, гэрч Б.Булган нарыг хэрэг хүлээлгэхийг шахаж, дарамталсан бичлэгийг төрийн нууцаас гаргасан. Энэхүү бичлэгт Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарын өрөөнд уг хэрэгт сэжиглэгдэж байсан Ц.Амгаланбаатар, ШШГЕГ-ын ажилтан Б, хүн амины хэрэгт ял эдэлж буй И нар эрүүдэн шүүх замаар хэрэг хүлээхийг шаардсан дүрс байгаа.2015.09.01-нээс 2017 оны зургадугаар сар хүртлэх хугацаанд хамаарах бичлэг бий. Үүнээс эхний зургаан өдрийн бичлэгийг ТЕГ-аас олон нийтэд үзүүлэх боломжтой гэсэн дүгнэлт хийсэн” гэж тайлбарласан.
Сэтгэгдэл ( 0 )