Шилэн нам” авлигын эсрэг түншлэлээс МАН, МАХН, АН гэсэн улс төрийн намын санхүүжилтийн ил тод байдал, авлигын эрсдэлийн үнэлгээг нь тооцоолж үзжээ. Гэтэл судалгааны үр дүн тэдний хүлээж байснаас өөр гарсан байна.
Энэ талаар судалгааны багийн ахлагч, доктор Э.Гэрэлт-Од “Бид үндсэндээ улс төрийн намын санхүүжилтийн ил тод байдлыг дөрвөн хэлбэрээр судалсан. Улс төрийн намуудын тайлагнах тогтолцоо, мэдээллийн тогтолцоо, хяналтын тогтолцоо, хариуцлагын тогтолцооны хүрээнд судалгаагаа явууллаа. Өөрөөр хэлбэл, судалгааны анхны зорилго бол нам, эвслийн санхүүжилт ил тод байгаа эсэх, ардчилсан нээлттэй байна уу, иргэдийн оролцоог хэр хангаж байна, намынхаа гишүүдэд хуулиар тогтоосон үүргээ биелүүлж чадаж байна уу зэрэг асуултад хариулт хайсан. Гэхдээ судалгаанаас бидний хүсч байснаас тэс өөр үр дүн гарсан” хэмээн өнөөдөр /2019.04.03/ болсон хэвлэлийн бага хурлынхаа үеэр ярилаа.
Түүнчлэн "УИХ-ын гишүүд сонгуульд ялалт байгуулахын тулд далд хандив авдаг гэдгээ хүлээн зөвшөөрсөн. Жишээ нь, хэдхэн хоногийн өмнө “Цензургүй яриа” нэвтрүүлэгт оролцсон нэгэн УИХ-ын гишүүн “Манай компани улс төрийн намд хоёр тэрбум төгрөг хандивласан” гэдгээ хүлээн зөвшөөрсөн. Энэ бол ардчилсан нийгэмд байж болохгүй. Энэ бол ил болж байгаа нь. Харин ил болоогүй маш их санхүүжилт байдаг” хэмээн онцолсон юм.
Сэтгэгдэл ( 2 )
ийм хоосон, нэг ч баримт үндэслэлгүй, нэгэн гишүүн гэсэн юм бичихээ больмоор юм, хандив өгч албан тушаал авдаг бол монголын нийгэмд өмнөх зуунд л ил тод байсан шүү дээ,эргүү Доктор гуай. Ядахдаа доктор гэдэг эрдмийн цолоо бодол доо, би харин чиний хажууд судлаач, ажлаа хийж чадахгүй бол надаас асуу.