"Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ" ТӨХК-ийн Орхон аймаг дахь салбарын 200 МВА чадлын авто трансформатор өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 11-ний өдөр гэмтэл авч, ажиллахаа больсон билээ. Дулааны цахилгаан станц IV болон ОХУ-аас ирж буй 220 киловаттыг бууруулах 200 МВА чадлын авто трансформатор Монгол Улсад хоёрхон байдаг.
Үүний нэг болох 200 МВА хүчин чадлын авто трансформатор ажиллагаагүй болсноор “Эрдэнэт” үйлдвэрийн цахилгаан хангамжийн асуудал эрсдэлтэй байдалд байгааг мэргэжлийн хүмүүс онцолж байна. Дээрх гэмтэл авсан 200 МВА чадлын авто трансформаторыг одоо хүртэл ашиглалтад оруулаагүй байгаа ажээ.
Эрчим хүчний сайдаар П.Ганхүү ажиллаж байх үедээ дээрх трансформаторыг 2016 онд БНХАУ-аас нийлүүлж байжээ. Тус трансформаторыг хоёр тэрбум гаруй төгрөгөөр худалдан авсан байна. Гэвч БНХАУ-аас нийлүүлснээсээ хойш жил гаруй хугацааны дараа гэмтэл авсан нь энэ юм.
Энэ талаар Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ ТӨХК-ийн Эрдэнэт хот дахь Дэд станцын ерөнхий инженер н.Эрдэнэцогтоос тодруулахад “Трансформаторыг засах асуудлаар үйлдвэрлэсэн БНХАУ-ын компани руу нь хандаад хариу ирэхийг хүлээж байна. Оронд нь бага хүчдэлтэй трансформатор тавьсан. Хэвийн ажиллаж байгаа” гэдэг мэдээллийг өглөө. Дээрх 200 МВА хүчин чадлын авто трансформаторыг худалдаж авахаас өмнө ашиглаж байсан хүчин чадал багатай хуучин трансформаторыг буцаан ашиглаж байгаа юм байна.
Гэхдээ Эрдэнэт хот дахь Дэд станц бүрэн хүчин чадлаараа ажиллахгүй байгаа нь Эрдэнэт үйлдвэр болон бусад цахилгааны эх үүсвэрт эрсдэлтэй байдалд оруулж байгаа ажээ.
Цахилгааны зөвлөх инженер Б /нэрээ нууцлахыг хүссэн/ “Эрдэнэт дахь 200 МВА хүчин чадлын авто трансформатор шатсанаар үлдсэн трансформаторт ачаалал их үүсч байгаа. Энэ нь “Эрдэнэт” үйлдвэрийн цахилгаан хангамжид сөргөөр нөлөөлж байна. Муугаар бодоход үлдсэн 200 МВА хүчин чадлын авто трансформатор шатвал “Эрдэнэт” үйлдвэрийн үйл ажиллагаа зогсоход хүрнэ. БНХАУ-аас нийлүүлсэн 200 МВА хүчин чадлын авто трансформаторыг эхнээсээ сайн шалгаж авах ёстой байсан байх. Одоо үйлдвэрлэсэн компани нь засвар үйлчилгээ үзүүлэх эсэх нь эргэлзээтэй юм. Ашиглалтын хугацаа нь дууссан байхыг үгүйсгэхгүй” гэлээ.
Ийнхүү дээрх 200 МВА хүчин чадлын авто трансформатор шатаснаас хойш таван сар гаруй хугацаа өнгөрсөн ч засвар хийгдээгүй, үйлдвэрлэсэн компани нь ямар нэгэн хариу ирүүлээгүйгээс үзэхэд улс хоёр тэрбум төгрөгөөр хохирч магадгүй байна.
ЦДҮС ТӨХК-ийн Эрдэнэт дахь салбарын даргаар П.Сэргэлэнгийн төрсөн дүүг томилжээ
Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ ТӨХК-ийн Эрдэнэт хот дахь салбарын захирлаар Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд асан П.Сэргэлэнгийн төрсөн дүү П.Баясгаланг томилсон байна.
Түүнээс 220 МВА трансформаторын гэмтлийг засч, хэзээ ашиглалтад оруулах асуудлыг тодруулахад “Би томилогдоод долоохон хоног болж байна. Төв компанийн удирдлагуудаас энэ талаар мэдээлэл авах боломжтой. Биднийг энэ асуудлаар ярьж болохгүй гэсэн байгаа” гэдэг хариулт өглөө.
Тэрбээр Цахилгааны инженер мэргэжилтэй ч эрчим хүчний салбарт ажиллаж байгаагүй юм байна. П.Баясгалан нь “Эрдэнэт” үйлдвэрт хангамжийн менежер, Засвар механикийн заводод цахилгаан хөдөлгүүрийн Засварын цехийн хэсгийн даргаар ажиллаж байжээ.
Дэлгэрэнгүйг "ӨГЛӨӨНИЙ СОНИН"-оос унших боломжтой!
Сэтгэгдэл ( 5 )
reaktiv chadliin tsahilgaan stants barij ur ashigtai
Миегийнхнийг зайлуулахгүй бол үргэлж ийм байна даа
БНХАУ-д үйлдвэрлэсэн ямарч бараа яг тухайн барааныхаа чанарт тохирсон үнэтэй хийдэг олон үйлдвэр байдаг. Харин олон улсын стандартын дагуу үйлдвэрлэдэг үйлдвэрийн бараа баталгаат хугацаагаа найдвартай хангадаг юм. Ийм хариуцлагатай ажлыг уг нь маш туршлагатай бөгөөд ашиг бага хардаг компанид даатгасан нь дээр байдаг юм.
uls tord ch yalgaagui manai ulsad undsen ajliinhaa talaar medleggui, meregejilguin deer tootsoo sudalgaagui nudendee harsnaar l yumiig oilgodog humuus deer dorgui shurgalj hor uchruuldag. Uunii l neg. Avah tonog torooromjoo yag yamar huchin chadaltai yund zoriulj , yamar nohtsold hereglehiig sudalj bodohgui zovhon shahaa hiij heden mongo olohoo urital bolgosnii har gai ni. Anhnaasaa lhyataduudad nohtsol baidlaa oilguulj ashiglaltiin ued yamar hundrel garch boloh yaaj zasahaa yarij zaavar zovlomj avah,mergejliin tuslaltsaag ogoh bolomj zergiig yarih estoig orhigduulsnii gai.
uls tord ch yalgaagui manai ulsad undsen ajliinhaa talaar medleggui, meregejilguin deer tootsoo sudalgaagui nudendee harsnaar l yumiig oilgodog humuus deer dorgui shurgalj hor uchruuldag. Uunii l neg. Avah tonog torooromjoo yag yamar huchin chadaltai yund zoriulj , yamar nohtsold hereglehiig sudalj bodohgui zovhon shahaa hiij heden mongo olohoo urital bolgosnii har gai ni. Anhnaasaa lhyataduudad nohtsol baidlaa oilguulj ashiglaltiin ued yamar hundrel garch boloh yaaj zasahaa yarij zaavar zovlomj avah,mergejliin tuslaltsaag ogoh bolomj zergiig yarih estoig orhigduulsnii gai.