Өнөөдөр манай улсад дөрвөн хүн тутмын нэг нь сэтгэцийн тулгамдсан асуудалтай байна. Эдгээр хүмүүс Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төв болон аймаг дүүргийнхээ сэтгэцийн эмчээс тусламж авдаг хэдий ч хувьчилсан, магадгүй хэн нэгэнд мэдэгдэхгүйгээр сэтгэл зүйн зөвлөгөө авах хэрэгцээ гардаг. Мансуурах бодис өөрөө хэрэглэж үзсэн, магадгүй гэр бүлийн хэн нэгэн нь хэрэглэсэн байхад эмнэлэгт очоод үйлчлүүлэхээр нэр, хаяг, регистрийн дугаараа бүртгүүлэх болно. Цагдаад очоод өргөдөл өгөхөөр ямар нэгэн хэрэгт холбогдохоос болгоомжилно. СЭМҮТ-д очихоор тэнд хэцүү хүмүүс очдог гэсэн ойлголтоосоо болоод зайлсхийнэ. Хувийн сэтгэл зүйн зөвлөгөө авах гэхээр төлбөр мөнгөний асуудал ч үүснэ.
Түүнчлэн хүчирхийлэлд өртсөн, гэр бүлийн будлиан, хардалт, сэтгэл гутрал, айдас түгшүүр, амиа хорлох бодол, архи болон бусад донтох эмгэг, нойргүйдэл, цахим хүчирхийлэл, дэлгэцийн дон, ангийн хүүхдүүдтэйгээ таарахгүй гэх мэт сэтгэл зүйн асуудалтай ч байж болно. Энэ асуудлуудыг шийдэхээр Эрүүл Мэндийн Яамны харьяа Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвд ажиллах эмчийнхээ цалингийн асуудлыг шийдвэрлэж, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар зөвлөгөө өгөх өрөө тасалгааны асуудлыг нь шийдвэрлэн хамтран ажиллах гэрээ хийж “Нэр хаяггүй сэтгэл зүйн зөвлөгөө өгөх” кабинетийг хотын төвд Спортын ордны хойд талд
Нэр хаяггүй сэтгэл зүйн зөвлөгөө өгөх энэхүү үйлчилгээ нь өөрийнхөө нууцыг хамгаалуулан, санаа зовохгүйгээр сэтгэцийн нарийн мэргэжлийн эмчээс үнэ төлбөргүй, хугацаа алдахгүй, хотын төвд нүүр нүүрээ харж уулзаж суугаад зөвлөгөө авч байгаагаараа онцлог юм. Мансуурал зэрэг сэтгэцийн тулгамдсан асуудал ихсэж байгаа энэ үед ийм төрлийн тусламж үйлчилгээ үзүүлэхийг Дэлхийн эрүүл мэндийн байгууллага ч зөвлөж байна. Түүнчлэн Төрөөс эрүүл мэндийн талаар баримтлах бодлого, “Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний хөтөлбөр”, “Мансууруулах эм, сэтгэц нөлөөт бодисын хууль бус эргэлттэй тэмцэх үндэсний хөтөлбөр”-зэрэгт эрүүл мэндийн мэдлэг мэдээлэл олгох, сэтгэл зүйн тусламж үзүүлэх ажлыг чухалчилж байгаа билээ.
Хүүхэд залуучууд, ямар ч насны иргэн таныг сэтгэцийн мэргэшсэн туршлагатай сэтгэл засалч эмчээс ажлын өдрүүдэд 10-16 цагийн хооронд хүрч ирж зөвлөгөө авахыг урья.
Сэтгэгдэл ( 1 )
Mash zuv zyil boljee. Byh medeellin heregseleer sain surtalchlaarai.