Туркийн Төрийн албан хаагчдын ҮЭ-ийн холбооны их хуралд МҮЭХ-ны төлөөлөгчид оролцож байна

2019 оны 04 сарын 18

Туркийн МЭМУР-СЭН буюу Төрийн албан хаагчдын ҮЭ-ийн холбооны ээлжит зургаа дахь их хурал Анкара хотноо өнөөдөр эхэлжээ. “Ирээдүйн ажил мэргэжил-сорилтууд, боломж” сэдэвт конгресс, олон улсын их хуралд 150 гаруй орны олон улсын, бүс нутгийн ҮЭ-ийн холбооны 200 гаруй төлөөлөгч оролцож байгаа ажээ. Их хурал энэ сарын 18-21-ний өдрүүдэд үргэлжлэх юм байна.
Тус хуралд МҮЭ-ийн холбоог төлөөлж Ерөнхий нарийн бичгийн дарга Г.Адъяа болон Хөвсгөл аймгийн ҮЭ-ийн холбооны дарга Ганболд, МҮЭ-ийн холбооны хэвлэл мэдээлэл сурталчилгааны албаны дарга Б.Хосбаяр нар оролцож байгаа аж.

Их хуралд Турк улсын Ерөнхийлөгч Режеп Таюиф Эрдоган оролцож байгаа юм байна. Мөн МЭМУР-СЭН ҮЭ-ийн холбооны ерөнхийлөгч Аль Яалчин, Олон улсын ҮЭ-ийн холбооны Турк хариуцсан дэд ерөнхийлөгч Махмут Арслан, АСЕАН-ий ҮЭ-ийн зөвлөлийн Ерөнхий нарийн бичгийн дарга Рубен Дилосо Торрис, Латин Америк болон Карибийн Төрийн албан хаагчдын ҮЭ-ийн холбооны ерөнхийлөгч Жулио Дурвал Пиунтис, Африкийн Эв нэгдэл ҮЭ-ийн холбооны Ерөнхий нарийн бичгийн дарга Арезки Мезоу, ОУХБ-ын Турк хариуцсан захирал Нуман Озкан, TOBB-ийн Ерөнхийлөгч, Европын танхим хариуцсан дэд ерөнхийлөгч Липат Хисаржиклиолу, Олон улсын Ажил олгогч эздийн байгууллагын ерөнхийлөгч Ерол Киресепи, Шри Ланкийн Үйлдвэрлэл, Хөдөө аж ахуйн сайд Суреш Вадивелу, Туркийн Гэр бүлийн яам, нийгмийн үйлчилгээ хөдөлмөр хариуцсан сайд Зехра Зумрут Селчук, Албаниагийн BSPSH-ийн Ерөнхийлөгч Жизим Калажа, Италийн UGL-ийн дэд, нарийн бичгийн дарга Луйжи Улжиати, Казакстаны FTURK-ийн Ерөнхийлөгч Бакутзхан Абдираюм, Иракийн GFITU-ийн Ерөнхийлөгч Аль Рахийм Аль Сайди, Малайзын MTUC-ийн Ерөнхий нарийн бичгийн дарга Санагран Соломон Жосиф Питачая нар оролцож байна. 

Оролцогчид өнөөдөр болон маргааш “Гэрэлт ирээдүйг бүтээхийн тулд хүмүүсийн чадварыг дээшлүүлэхэд хэрхэн дэмжих вэ”, “Тогтвортой хөгжил зохистой хөдөлмөрийн төлөө нийгмийн түншлэлийн үүрэг оролцоо” сэдвээр хэлэлцүүлэг өрнүүлэх юм. Түүнчлэн энэ сарын 20-21 өдрүүдэд тус хэлэлцүүлгийн үеэр гарсан олон улсын 150 гаруй орны 200 гаруй ҮЭ-ийн төлөөлөгчдийн нэгдсэн тунхаг бичгийг боловсруулах юм байна. Туркийн Төрийн албан хаагчдын ҮЭ 11 салбар холбоодтойгоор үйл ажиллагаагаа явуулдаг ажээ.

Туркийн Төрийн албан хаагчдын ҮЭ-ийн холбооны их хуралд МҮЭХ-ны төлөөлөгчид оролцож байна

Туркийн Төрийн албан хаагчдын ҮЭ-ийн холбооны их хуралд МҮЭХ-ны төлөөлөгчид оролцож байна

Туркийн Төрийн албан хаагчдын ҮЭ-ийн холбооны их хуралд МҮЭХ-ны төлөөлөгчид оролцож байна

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top