Монголчууд бидний идэх дуртай бантанг “хор” гэх мэдээлэл сүүлийн үед цахимаар явах болсон. Тэгвэл уг мэдээлэлд Хүнс судлалын ухааны магистр С.Батжаргал хариулт өглөө. Тэрбээр “Бантангийнхаа тухай хэдэн үг хэлэхгүй бол болохгүй нь ээ. Манай монголчууд эрт цагаас хүүхдээ бантангаар эхэлж борог хоолонд оруулж ирсэн уламжлалтай. Таван сар болсон өдөр нь нэг халбага бантан өгдөг гэж хөгшчүүд ярьдаг байсан. Тэгээд дасгасаар ихэсгэж өгдөг юм билээ. Энэ нь монгол хүүхдийн хоол боловсруулах эрхтэнд дасан зохицсон байдгийг мэддэг байсан биз ээ. Бантанг залуу хонины гуяны махаар хийсэн шөлөнд имэрсэн /алгадсан ч гэж ярьдаг/ гурил хийж цөөн минут буцалгаад хөргөж өгдөг.
Энэ бантанд юу юу агуулагдах вэ гэхээр усанд болон тосонд уусдаг бүхий л төрлийн витаминууд, мөн төгс уураг агуулагдана. Тосонд уусдаг Д болон Р-ийн төрлийн витаминууд хүүхдийн өсөлтөд сайнаар нөлөөлдөг. Төгс уураг гэдэг нь хүний биед зайлшгүй хэрэгцээт амино хүчлийг агуулсан уураг юм. Малын мах болон сүүний уураг нь төгс уураг юм. Ургамлын гаралтай уургууд төгс уураг биш. Гурилны хувьд бид хар гурил биед сайн гэлцдэг. Хар гурилын цагаан гурилаас илүү зүйл нь ислэг их хэмжээгээр агуулагддаг. ислэг бол хүний биед огт шингэдэггүй боловч гэдэсний гүрвэлзэх хөдөлгөөнийг дэмждэг сайн талтай бүтээгдэхүүн. Өөрөөр хэлбэл хөвөн юм шүү дээ. Хөвөн бол цэвэр ислэг.
Ислэг хүний биед ороод задарч тэжээл болдоггүй. Харин хивэгч малын гэдсэнд задардаг. Хөдөлгөөний дутагдалтай суудлын ажилтай хүмүүс гэдэсний гүрвэлзэх хөдөлгөөнөө дэмжих гэж ислэгтэй хоол сайн гэдэг болохоос бус ид дэгэж дэрвэж байгаа жаахан хүүхдүүдэд бараг хэрэггүй эд. Цагаан гурилд хар гурилд ч ялгаагүй үндсэн хэсэг нь цардуул юм. Цардуул хүний биед ороод глюкоз болж хувирдаг. Глюкоз бол энергийн эх үүсвэр бөгөөд уураг тархины үнэт тэжээл юмаа. Бантангийн найрлагыг задалж үзвэл ийм л байна” гэв.
Сэтгэгдэл ( 6 )
Бантанд хүртэл хужааг ярихаар л хиймэл болчих юм. Өөр үг мэддэггүй юм уу?
Zugeer l tejeelleg hool. Sain gej het magtaad ch yahav. Muu gej doosh ni hiigeed ch yahav. Tuilshrah durtai ulsuud odoo yahav dee.
С. Батжаргал гэдэг хүүхдэд баяр хүргэе. Социализмын үед олон улсын тогооч нарын тэмцээнд оролцсон монгол тогоочийн хийсэн бантан алтан медал хүртэж байсан түүх бий шүү. Монголчуудыг мөхөөх зүсэн зүйлийн арга их болж байгаагийн нэг нь бантан хортой гэж бичсэн тэр хүний үйлдэл мөнөөс мөн. Хятад л гэхэд монголчуудад тусгайлан бэлдэж хор шингээсэн хүнс, гутал хувцас, хүүхдийн тоглоом ихээр хийж түүнийг нь мулгуу наймаачид авчирч тарааж байгааг аягүй бол ихэнх хүмүүс мэдэхгүй байгаа. Биетэй ийм хорлох аргаас гадна оюун санааг хордуулах харийн номлол, Солонгосын элдвийн кино тараагчид гэмтэн мөн.
ХЯТАД ЦУСТАЙ ХҮМҮҮС БАНТАНД МАШ ДУРГҮЙ . ААРУУЛ АЙРАГ ГЭДЭС ДОТОР ГМ МОНГОЛ ХООЛ ЦАГААН ИДЭЭНД ГАР ХҮРДЭГГҮЙ БҮР АМСДАГГҮЙ ШД. ЕРӨӨСӨӨ ИДДЭГГҮЙ.
Бантан идэхээр хужаагийн эрлийз хурлийзуудын гэдэс нь гүйлгэж өвддөг болохоор аргагүй ээ
ХЯТАД УГШИЛТАЙ ХҮМҮҮС МОНГОЛЫГ ХОРЛОЖ ЭЛДЭВ БУРУУ МЭДЭЭЛЭЛ ТАРААХАА БОЛИОЧЭЭ, ТА НАРЫН МУУ ГЭДСЭНД БОЛ БАНТАН ЗОХИХГҮЙ ШҮҮ ЯГ ҮНЭНИЙГ ХЭЛЭХЭД, ХАРИН МОНГОЛ ХҮНД БОЛ АСУУДАЛ БАЙХГҮЙ . ГАЙХАЛТАЙ АМТ ЧАНАР ТЭЖЭЭЛ САЙТАЙ АЛТАН МЕДАЛЬТАЙ ХООЛ. ИДЭЖ ӨССӨН, ИДСЭЭР Ч БАЙГАА, ИДЭХ Ч БОЛНО!